Зохиолч, сэтгүүлч Бямбын Сарантуяа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

VII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
“Алтан-Өд” шагналт, Зохиолч, сэтгүүлч Б.Сарантуяа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ
Түүнийг уншигчид "Сорхугтани" романы зохиолч гэдгээр нь сайн мэдэх билээ.
Тэрбээр 1973 онд Өвөрхангай аймгийн Арвайхээрт төрсөн бөгөөд 1995 онд УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийг зохиолч, утга зохиолын ажилтан мэргэжлээр дүүргэсэн. Монгол телевизийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн сэтгүүлчээр ажиллаж байгаад 1990 оноос уран зохиол бичиж эхэлсэн аж.
2012 онд “Сорхугтани” роман, “2014” онд “Сайн хаан Бат”, 2017 онд “Самар хатан” роман, 2019 онд “Сэтгэл залгигч хот”, 2020 онд “Тогосны цөс” романуудыг хэвлүүлсэн. Одоо Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Дэлхийн эдийн засгийн форумын тэргүүн Клаус Шваб албан тушаалаасаа огцров
Л.Цог: Энэ УИХ чадваргүй, боловсроогүй, ёс зүйгүй хүмүүсээр дүүрчихсэн байна
“Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсантай холбогдуулан мэдэгдэл гаргав
MEC: Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар тэргүүлэв
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Киргиз улсаас баривчиллаа
АН-ЫН БҮЛЭГ: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжихгүй
Н.Дашзэвэг: Монголд мөнгө хүүлэлтийн эдийн засаг л явагдаж байна
Ж.Ганбаатар гишүүн "ЕАЭЗХ-ны орнуудаас Польш л сайн яваа" гэж мэдэмхийрэв
Нүүдэлчдийн агуу их төр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 ДЦС-ын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаад байна