Явган цасан шуурганы тоо 2 дугаар сард нэмэгдэх нь сүүлийн жилүүдэд ажиглагджээ

Aдмин / Нүүр

Цаг уурын байгууллагаас 2022 оны 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ. Дэлхийн цаг агаарын байгууллагаас олон жилийн дундаж (ОЖД) гэдэгт 1981-2010 оныг багтаасан байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрийг доорх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг. Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говийн аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж тайлбарлажээ. Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийн тулах цэг нь болдог энэ нэршил алхам тутамд хэрэглэгдэнэ.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн ихэнх нутаг, Ховд, Говь–Алтайн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Баян – Өлгийн ихэнх нутаг болон Ховдын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээр дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр 1–2 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12–14 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байна. Сарын эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээр дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ОЖД–аас 1–4 хэмээр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1–2 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12–14 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн хагаст ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна . Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2 хэмээр дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–3 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12–14 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас ОЖД–аас бага байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3 хэмээр дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12–14 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгаар ойлгох нь чухал юм байна.

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, харин Баян – Өлгийн нутаг, Ховд, Говь – Алтайн өмнөд хэсгээр дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, мөн Баян – Өлгийн ихэнх нутаг, Ховд болон Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр ОЖД – ийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 2–4 хэмээр дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээр ялимгүй хүйтэрч, хоёрдугаар арав хоногийн эхэн хүртэл хүйтэн хадгалагдах төлөвтэй байна. Харин хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас 1–4 хэмээр дулаан байх ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун бүсийн нутгаар, дунд болон сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар ОЖД–аас 1–2 хэмээр хүйтрэх төлөвтэй байна.

Цасан шуурганы давтагдлын 2 дугаар сард явцыг дөрвөн бүс нутаг тус бүрээр 68 станцын 1981–2021 оны ажиглагдсан үзүүлэлтийг гаргажээ. Явган цасан шуурга (ЯЦШ)–ны давтамж 2 дугаар сард cүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлага ажиглагдажээ. Тухайлбал баруун болон зүүн бүсийн нутгаар 15–24, говийн бүс нутгаар харьцангуй бага буюу 9, төвийн бүс нутгаар харьцангуй их буюу 31 удаа давтагдсан байна. Xарин цасан шуурга (ЦШ) –ны давтагдал 3–11 байгаа ба энэ нь ЯЦШ давтагдлаас харьцангуй бага ажиглагдсан байна.

Нутгийн баруун хагаст 1984 онд, нийт нутгаар 2005 онд ОЖД–аас 6–10 хэмээр тус тус хүйтэрчээ. шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Хөвсгөл, Завханы хойд хэсгээр 47–55 хэм, бусад нутгаар 38–44°С хүрч хүйтэрсэн байна. Гэхдээ 1980, 1981, 1983, 1985, 1986, 1988, 1996, 2000, 2008, 2010, 2012, 2014, 2019 онуудад ихэнх нутгаар, 1987, 2001, 2013 онуудад нутгийн зүүн хагаст 1–6 хэмээр ОЖД–аас хүйтэрсэн аж. Харин 1979, 1993, 1999, 2004, 2015, 2017, 2020, 2021 онуудад ихэнх нутгаар, 2002 онуудад нутгийн зүүн хагаст ОЖД–аас 1–6 хэмээр дулаарсан бол 1998, 2007 онуудад ихэнх нутгаар ОЖД–аас 6–10 хэмээр дулаарсан байна

Завханы ихэнх, Хөвсгөлийн баруун хойд, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм ОЖД–аар цас ордог байх юм. Харин 1981–1983, 1986, 1987, 1992, 1994, 1995, 1997–2001, 2008, 2012 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага цас орсон. Харин 1988, 1990, 1993, 1996, 2002–2007, 2009–2011, 2013–2020 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3 дахин их цас орсон байна. Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10–18 см, бусад нутгаар 3–8 см ОЖД-аас зузаан цасан бүрхүүл тогтдог байжээ. Дээр дурдсан жилүүдэд цасан бүрхүүлийн дундаж зузаан 20–30 см–т хүрч өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрч байжээ.


Сэтгэгдэл

fhfwbc [109.70.100.75] 2022-02-01 23:32:25

<a href="https://s0zniz.com/">s0zniz</a> is the incomparable gaming meeting place on the cyberspace this amazing site has all the gaming resources and a outstanding profession


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.