ЭМЯ: Шинээр Коронавирусийн 694 тохиолдол бүртгэгдэж, 1 ХҮН НАС БАРЛАА
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 694 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 428 нь Улаанбаатар хотод,
- 266 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-ээс дээш насны нэг иргэн нас баржээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,027 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 42,297 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 2,223
- Хүндэвтэр - 4,953
- Хүнд - 768
- Маш хүнд - 83 хүн байна.
Сэтгэгдэл