Жүдоч О.Цэцэнцэнгэл "Парис-2022" Их дуулгад түрүүллээ

Aдмин / Спорт

"Парис-2022" жүдо бөхийн 2022 оны анхны Их дуулга /Гранд Слам/ тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг жинд "Хилчин" спорт хороо, МИАТ компаний тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын алтан медаль хүртлээ.

Тэрбээр эхний даваандаа Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, Хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр яллаа. Улмаар хагас шигшээд домогт Тедди Риньегийн ялалтын цувралыг зогсоосон 2021 оны дэлхийн аварга Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж, хоёр дахь удаагаа Гранд Слам ангилалд аваргын төлөө шалгарсан юм.

ОУХМ О.Цэцэнцэнгэл аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауритай барилдаж, түүнийг цэвэр ялснаар “Парис-2022” Их дуулгад түрүүлж алтан медалийн эзэн болов.

Ийнхүү Монголын баг тамирчид энэ удаагийн Парисын Их дуулгаас 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар Япон, Францын шигшээ багуудын араас 3 дугаар байрт шалгарлаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.108] 2022-02-07 08:21:15

Арчаагүй шээс л бсандаг допинг хэрэглээ биз банди шалгуул сорьц бандиааа

Зочин [172.58.44.182] 2022-02-07 02:47:58

Одоо л урамшуулах хэрэгтэй.. гавьяат өгөх хэрэгтэй.. ирээдгүйд эрч хүч болно..

Зочин [66.181.161.109] 2022-02-07 02:44:48

48-кг мөнгө авсан Баасанхүүдээ баяр хүргэе.Цаашид сайн барилдахын ерөөл тавья..

Зочин [66.181.161.100] 2022-02-07 02:15:04

үнэхээр сайхан байна бар жил хийморьтой эхэллээ

Хамаг Монгол [202.9.46.5] 2022-02-07 01:27:40

Парисийн тэнгэрт од нь гийж, Дэлхийн сонорт нэр нь цуурайтсан Монголын жүдоч охид, хөвгүүдэдээ БАЯР ХҮРГЭЖ, 2024 оны Парисын олимпод энэ амжилтаа давуулан давтахын ерөөл өогөе өө!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.