ЭМЯ: Шинээр Коронавирусийн 1,192 тохиолдол бүртгэгдэж, 3 иргэн НАС БАРЛАА

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,192 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 452,882 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 593 нь Улаанбаатар хотод,
  • 599 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Уг өвчний улмаас 41-ээс дээш насны гурван иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,062 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,451 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21,895 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 1,364
  • Хүндэвтэр - 3,490
  • Хүнд - 537
  • Маш хүнд – 60 хүн байна.


Сэтгэгдэл

зочин [192.82.70.163] 2022-02-09 17:23:07

Эрдэмтдийн багийн тооцоолсноор хоногт омикроны 18000-20000 тохиолдол илэрнэ гээд байсан нь яасан бэ? юу болсон бэ? Эрдэмтэд нь буруу тооцоолсон уу? загвар нь манай нөхцөлд тохирсонгүй юу? эсвэл УОК, ЭМЯ ард иргэдийг айлгах, сүрдүүлэх тактик байв уу? Нийт тохиолдлын тоо үнэн үү? бодит уу? Эргэн тойронд бараг бүгд л халдвар авсан гээд байх атал нийт тохиолдлын тоо тун эргэлзээтэй үнэмшилгүй биш үү? Байгаа бодит үнэнийг ард иргэдэд шуурхай мэдээлж байгаасай.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.