ЭМЯ: Шинээр Коронавирусийн 1230 тохиолдол бүртгэгдэж, 3 иргэн НАС БАРЛАА
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,230 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 454,112 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 628 нь орон нутагт
- 602 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Уг өвчний улмаас 61-80 гаруй насны гурван иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,065 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,800 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21,606 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 1,462
- Хүндэвтэр - 3,703
- Хүнд - 582
- Маш хүнд – 53 хүн байна.
Сэтгэгдэл
зочин [103.212.118.34] 2022-02-10 07:31:49
Тоогоо худлаа мэдээлэхээ хэзээ болих юм бэ. Ингэх тусам хүмүүс хайхрамжгүй хандаад өвчлөл буурахгүй байна, ПСР болон түргэвчилсэн тестийн хариуг бүгдийг нэгтгээд мэдээлээчээ.
Зочин [165.22.254.15] 2022-02-10 03:37:51
Эдгэрч байгаа хүний тоогоо мэдээлж баймаар юм
зочин [192.82.86.97] 2022-02-10 03:30:21
Тоонд итгэхэд бэрх. Нэг айлаас нэг хүн шинжлүүлээд гэрээр хоригдож байгаа 7 байна. Тэд шинжилгээ өгөөгүй өөрсдөө эм олж ууж байна. 200000 хүн гэрээр хоригдож байна.
Иргэн [192.82.67.215] 2022-02-10 03:46:01
Харвардын урвагч оюугэрдэнэ халдвар буурсан тул хичээлийг танхимаар оруулна гэж шаасан, халдвар өсөөд байгаам биш үү, ёр нь монголд өвдөөгүй хүн үлдээгүй юм биш үү, хятадын хурдны галт тэргэнд суугаад урагшах 400 сая жуулчны үлгэр минь