НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Aдмин / Нүүр

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзлаа.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа уулзалтын эхэнд БОАЖ-ын сайдаар томилогдон ажиллах болсонд баяр хүргээд урт удаан хугацаанд үргэлжилж ирсэн хамтын ажиллагаагааг тэлж, стратегийн ахисан түвшинд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр үргэлжлүүлэн өнгөрсөн жилүүдэд БОАЖЯ, Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын хамтын ажиллагаа үр дүнтэй явж ирснийг онцлоод, төслийн үр дүнтэй биечлэн танилцахыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс хүслээ.

Мөн тэрбээр “Ойн тогтвортой менежмент, хуурай газрын нөлөөллийн, хөтөлбөр олон улсын төсөлд нэгдэх эсэх, Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийг боловсруулах ажлыг эхлүүлэх, одоо хэрэгжиж буй төслийг үргэлжлүүлэх гэсэн хэд хэдэн асуудлаар хамтран ажиллах саналтай байна” гэлээ.

Түүнчлэн Монгол орны цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд уламжиллаа.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэйгээр “Ойн тогтвортой менежмент, хуурай газрын нөлөөллийн хөтөлбөр” олон улсын төслийг БОАЖЯ, салбарын хэмжээнд дэмжин ажиллахаа илэрхийлээд, “Энэ төслөөр дамжуулан чадавхыг бэхжүүлэх, технологи инновацийг нэвтрүүлэх, Төв Азийн бүс нутаг дахь ойн хамтын ажиллагааг хөгжүүлэн манай улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж харж байна” гэв.

Мөн экосистемийн үнэлгээг нэмэгдүүлж, эдийн засгийн зохистой эргэлтэд оруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэн хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх төслүүдэд давхар үр ашигтай учир төсвийн хүндрэлтэй үед цагаа олсон арга хэмжээ болж буйг онцлоод, “Бусад харгалзах салбартай хамтатган хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна байгалиа хамгаалах чиглэлээр хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдэд олон нийтийн дэмжлэгийг татан оруулж, урамшууллын хөтөлбөрөөр идэвхжүүлэх саналтай байна” гээд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан Ойн салбарын үндэсний чуулганд НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудыг төлөөлөн оролцож, Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахаар болсонд талархал илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Монгол орны цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.