ЭМЯ: Шинээр Коронавирусийн 1,070 тохиолдол бүртгэгдэж, 5 иргэн НАС БАРЛАА
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,070 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 456,479 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 538 нь Улаанбаатар хотод,
- 532 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Уг өвчний улмаас 61-80 гаруй насны таван иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,072 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,664 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 22,924 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн - 1,747
- Хүндэвтэр – 4,225
- Хүнд - 622
- Маш хүнд – 70 хүн байна.
Сэтгэгдэл
Зочин [46.138.130.55] 2022-02-14 20:55:36
Удахгуй Омикрон штамм Дельтааг идээд дуусангуут энэ цар тахал дуусна. Кроноаирусын Омикрон штамм бол Дельта Альфагаас 5-6дахин хурдан тархдаг тодий хэмжээгээр овчлолт хонгон тусдагих сонин штамм. Омикрон 2 сарын дараа Дельтааг бурэн ялж энэ цпр тахалт дуусна гэж ДЭМБ урьдчилсан мэдээлэлийг саяхан 2хоногийн омно гаргасан тул одоо санаа зоволтгуй болсон
Зочин [202.21.107.83] 2022-02-13 02:48:47