ЭМЯ: Шинээр Коронавирусийн 761 тохиолдол бүртгэгдэж, 3 иргэн НАС БАРЛАА
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 761 тохиолдол шинээр бүртгэгдэж, гурван хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 361 нь Улаанбаатар хотод, 400 нь орон нутагт байна.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 5,573 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 1,544
- хүндэвтэр 3,478
- хүнд 503
- нэн хүнд 48 хүн байна.
Түүнчлэн 18,080 хүн гэрийн ажиглалтад байгаа аж. Харамсалтай нь сүүлийн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар гурван иргэн нас баржээ.
Одоогоор 5573 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 1208, жирэмсэн эх 352 байна. Гэрийн хяналтад 18080 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл