Э.Ганцэцэг: Өнгөрсөн онд авлига, албан тушаалын болон залилах төрлийн гэмт хэрэг өссөн

Aдмин / Хууль

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс /ШЕЗ/ "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2022.02.22/ зохион байгууллаа. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулсан юм. Тус хурлын хүрээнд Эрүү болон зөрчлийн хэрэг, эвлэрүүлэн зуучлалын дүн мэдээ сэдвээр Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг мэдээлэл өгөв.

Тэрбээр хэлэхдээ, “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ тайлант хугацаанд 12,068 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1,402 хэргээр буюу 10.4 хувиар буурсан дүнтэй гарсан бол давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхүүд 2,105 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 597 хэргээр буюу 22.1 хувиар буурчээ.

Хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн танхим тайлант хугацаанд 322 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 363 хэргээр буюу 53 хэргээр буурсан дүнтэй гарсан байгаа юм.

Анхан шатны шүүхүүдийн хянан шийдвэрлэсэн хэргийн 17.4 хувь нь давж заалдах шатны шүүхээр, давж заалдах шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн 15.3 хувь хяналтын шатны шүүхээр тус тус хянан шийдвэрлэгдсэн байна” хэмээн мэдээллээ.

Мөн нэмж хэлэхдээ "Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн ихэнх гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан бол хүчиндэх болон залилах гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг өссөн дүнтэй гарчээ. Тодруулбал, хүчиндэх гэмт хэргийн тухайд өнгөрсөн оны мөн үед 307 хэргийг хянан шийдвэрлэж байсан бол өнгөрсөн оны тайлант хугацаанд 346 хэрэг хянан шийдвэрлэж 39 хэргээр буюу 12.7 хувиар өссөн дүнтэй гарсан байгаа юм. Харин залилах гэмт хэрэг 736 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 22 хэргээр буюу 3.1 хувиар өссөн дүнтэй гарсан.

Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиглах 147 хэрэг хянан шийдвэрлэснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 34 хэргээр буюу 18.8 хувиар буурсан дүнтэй байна” гэсэн юм.

Өнгөрсөн онд авлигын гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байжээ. Тодруулбал, тухайн тайлант хугацаанд нийт 235 хэргийг хүлээн авснаас 33 хэргийг прокурорт буцааж дөрвөн хэргийг түдгэлзүүлж, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлж 155 хэргийг хянан шийдвэрлэж, 42 хэргийн үлдэгдэлтэй байжээ. Энэ бүлэгт хамаарах 235 хэргийн

  • 14.2 хувь нь прокурорт буцаж,
  • 1.8 хувийг түдгэлзүүлж
  • 0.4 хувь нь харьяаллын дагуу шилжиж 65.9 хувь нь шийдвэрлэгдэж, 15.9 хувь нь тайлангийн эцсийн үлдэгдэл гэсэн дүгнэлттэй гарсан байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн авлигын эсрэг гэмт хэрэг 39 хэргээр буюу 33.6 хувиар өсжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.