ЭМЯ: Шинээр Коронавирусийн 323 тохиолдол бүртгэгдэж, 1 иргэн НАС БАРЛАА
Коронавируст халдварын 323 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Эдгээрийн
- 169 нь Улаанбаатарт
- 154 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар КОВИД-19-ийн улмаас 6,602 иргэн гэрийн ажиглалтад, 2,104 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг биеийн байдлаар нь ангилбал,
- хөнгөн 533
- хүндэвтэр 1,374
- хүнд 169
- нэн хүнд 28 хүн байна.
Харамсалтай нь өчигдөр архаг хууч өвчин, КОВИД-19 хавсарсан шалтгаанаар нэг иргэн нас барсан байна. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
ЭМЯ
Сэтгэгдэл
Иргэн [103.26.194.146] 2022-03-03 05:00:39
Ковидоор нас барагсдын тоо 3000 болж, хятадын хурдан галт тэргэнд суугаад урагшаа, шүгэлддэг данх
иргэн [202.179.21.206] 2022-03-04 03:28:34
ЭМЯ-ны тоо, аймгийн тоо зөрүүтэй байх юм ... ЯАГААД ...хариу