"Оюутан цэрэг" сургалтад хамрагдах хүсэлт 750 оюутан илгээжээ

Aдмин / Хууль

Сүүлийн 24 цагт "Оюутан цэрэг" сургалтад хамрагдах хүсэлтээ 750 оюутан "e-mongolia" системд илгээсэн байна.

"Оюутан цэрэг" сургалтад хамрагдах хүсэлтэй 1-р курсын оюутнуудыг энэ сарын 10-ыг хүртэл "e-mongolia" платформоор бүртгэнэ. Хүсэлт нь баталгаажсан оюутнууд харьяа дүүргийнхээ цэргийн штабд очиж, бие бялдарын шалгалт өгч, тэнцсэнээр тус сургалтад хамрагдах юм.

Шалгуур:

  1. Тухайн оюутны суралцаж буй сургууль нь магадлан итгэмжлэгдсэн байх,
  2. 2021-2022 оны хичээлийн жилд шинээр элссэн байх,
  3. Бакалаврын өдрийн ангийн 1-р курсийн оюутан байх,
  4. 2022 оны 6 дугаар сарын 15 гэхэд 18 нас хүрсэн байх,
  5. 1 дүгээр улирлын голч оноо 2.8 -аас дээш байх,
  6. Эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг гол шалгуур болгоно.

Бүртгэл дууссаны дараа Батлан хамгаалах яамнаас хүсэлтүүдийг шалгаж, баталгаажуулна. Мөн Боловсролын салбарын мэдээллийн сангаас шалгуур хангасан мэдээлэл олдсонгүй гэсэн мэдэгдэл ирсэн тохиолдолд тухайн оюутан сургуулийнхаа сургалтын албанд хандаж, өргөдөл, гомдлоо гаргана.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгүүлэх заавартай танилцаарай.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000