Дэлхийн шатрын 44 дэх олимпиад Энэтхэгийн Ченнай хотноо болно
FIDE буюу Дэлхийн шатрын холбооноос өөрийн тэргүүлэх тэмцээнүүдийн нэг болох шатрын 44 дэх олимпиадыг ОХУ-д зохион байгуулахгүй гэсэн шийдвэрээ өнгөрсөн нэгдүгээр сард зарласан. Дэлхийн 190 орчим орны баг хоёр долоо хоногийн турш өрсөлддөг дэлхийн шатрын олимпиад 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 8-ны хооронд Москва хотод болох ёстой байв.
Нэмж дурдахад, биатлоны Дэлхийн цомыг жил бүр зохион байгуулдаг дэлхийн хэмжээний алдартай цана, уулын спортын төв болох Ханты-Мансийск хотод энэ жил хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын шатрын анхдугаар олимпиадыг зохион байгуулахаар тогтоод байсан билээ.
ОХУ-аас нүүлгэн шилжүүлж байгаа өөр нэг арга хэмжээ бол шатрын олимпиадын хажуугаар зохиогдох Дэлхийн шатрын холбооны 93 дугаар их хурал аж.
Тэгвэл Дэлхийн шатрын холбооны зөвлөл 2022 онд Энэтхэгийн Ченнай хотод дэлхийн шатрын олимпиадыг зохион байгуулахаар Бүх Энэтхэгийн шатрын холбооноос ирүүлсэн саналыг дэмжжээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.114] 2022-04-08 03:13:57
оототтлттотлотлотлотлтотлотлтттотттоотлотолттздтрлотьь,нхг:
amogus [192.82.68.88] 2022-03-20 10:16:59
amogus
Зочин [66.181.161.114] 2022-04-08 03:14:10
уцб
amogus2 [192.82.68.88] 2022-03-20 10:18:05
amogus