Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид Завхан аймагт сурталчилгааны уулзалтаа хийв

Aдмин / Улстөр

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Жамбын Батсуурь, Халтмаагийн Баттулга нар Завхан аймгийн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийлээ. Уулзалтын модератороор АН-ын ХЭГ-ын дарга, УДШ-д АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир ажиллав.

Уг уулзалтын үеэр Ардчилсан нам шинэ гишүүнээр бүл нэмсэн юм. Тодруулбал, Завхан аймгийн ИТХ-д бие даан нэр дэвшин сонгогдсон, төлөөлөгч Нямсүрэнгийн Дашдондог Ардчилсан намд элсэх өргөдөл гаргасныг тус аймгийн АН хүлээн авч ёсчиллоо. Улмаар Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн уулзалтын индрээс Нямсүрэнгийн Дашдондогт намын тэмдэг, тугийг гардуулан өгсөн юм. Ингэснээр Завхан аймгийн ИТХ дахь улс төрийн намын харьцаа 20:20 болон тэнцэж буй юм. МАН-ын нэг төлөөлөгч хууль зөрчсөн гэх шалтгаанаар маргаан нь шүүх дээр яваа юм байна. Энэ асуудал шийдэгдэн нөхөн сонгууль болох нь тодорхой. Уг сонгуульд Завхан аймгийн Ардчилсан нам ялна гэсэн итгэл тус намын төлөөлөгчдөд бүрэн дүүрэн байна.

Сонирхуулахад, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Ардчилсан нам Орон нутгийн сонгуульд 11 аймагт ялсны 8 аймагт дангаараа засаглаж байна. 330 сумаас 193-т нь ялж, 149-д нь дангаараа засаглаж байна.

Аймгийн 700 төлөөлөгчөөс 313, сумын 7000 төлөөлөгчөөс 3169 нь Ардчилсан намаас сонгогдсон бол хамгийн сүүлд болж буй багийн даргын сонгуульд 55 хувьтай ялж явна. Энэ мэт үзүүлэлт бол Ардчилсан намыг ялагддаггүй нам гэдгийг мөн МАН-аас хавь илүү үзүүлэлттэй явааг баталж буй статистик гэж гишүүд, дэмжигчид нь онцолж байна.

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг

зураг


Сэтгэгдэл

zail aazail!!! [148.60.92.227] 2022-03-25 12:35:22

ene nam dagagsad odon medalgyi hyn algaa?....ene nam chini yamarch hereggyi nam ynasan snensen nam dagaj yahnab dee!!!byteelch bys?heryylch nam syy dee!!harin ch MAN-chini ene sylarsan yed zasagiig gaigyi abaad yabj baina?enyynees harbal Mongol MAN-l erhbis yonzogooroo toriig abaad yabah yum baina?harin tanai nam ch tyipyynii hagasiig ch daahgyi bololtoi!!!

Зочин [46.135.16.213] 2022-03-25 07:14:55

Төрийн тэргүүний нэр хүндийг шороотой хатгаж яваа нөхөр дөө


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.