П.Галиндэв: Ардчилсан намын тамгыг нам дамнасан бүлэглэлээс салгаж, сөрж зогсож чадах хүнийг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга гэж харж байгаа
АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэвтай ярилцлаа.
-АН ер нь эмх цэгцэндээ орох нь уу. Шинэчлэгдэх боломж байна уу?
-Намын шинэчлэл бол зөвхөн намын даргын төдийгүй, ардчилалтай холбоотой бодлогын асуудал. Мөн хариуцлагын ч тухай асуудал. Миний хуьд АН-ын гал тогоонд 15 жил тасралтгүй чанагдаж, алдаа оноотой нь хамт явна. Сүүлийн таван жил намын шинэчлэлийн төлөө тууштай үзэл бодлоо илэрхийлж, өөрөөс хамаарах зүйлсээ хийж ирлээ. Хамгийн түрүүнд бид өөрсдийн алдаа дутагдалдаа бодитоор дүгнэлт хийж, үнэнтэйгээ нүүр тулах ёстой юм билээ. Хоосон пиар, уриа лоозонгоор улс төр хийдэг цаг дууссан. Мэдээлэл хөгжсөн XXI зуунд бид бүх зүйлийг үнэн бодитоор харж дүгнэх ёстой. Мөн бүх л зүйлийг үнэн бодитоор нь ярьж сонгогчиддоо ойлгуулж байх ёстой. Асуудлын гарц шийдэл ч мөн бодитой үнэн байх ёстой. Манай намын гол асуудал бол улс төр эдийн засгийн бүлэглэлд барьцаалагдсан явдал. Энэ дээрмийн бүлэглэлээс салах нь шинэчлэлийн эхний алхам байх болно. Ганц манай нам ч биш, Монголын төр бүлэглэлийн барьцаанд орсон хэвээр байна. Бидэнд энэ бүхнийг зөв дүгнэж, зоригтой үйлдэл хийх лидер хэрэгтэй байна. Тэгж байж Ардчилсан нам шинэчлэгдэж чадна.
-Ардчилсан намын талцал, дотоод хуваагдал нь үргэлжилсээр л байна. Аль тал нь яг хууль ёсных гэж үзэх вэ?
-Намын эв нэгдлийн тухайд би өөрийн гэсэн бодолтой явдаг. Бид ямар үнэт зүйл дээр нэгдэх вэ, ямар зорилго дээр нэгдэх вэ гэдэг дээрээс асуудал эхэлнэ. Ардчилсан намын эв нэгдэл бол улс үндэстнийхээ язгуур эрх ашиг дээр үндэслэх ёстой. Монголоо хөгжүүлэх чин зорилго дээр тогтох ёстой. Ардчилсан тогтолцоогоо төгөлдөржүүлж, хүний эрхийг хамгаалсан шударга нийгмийг бүтээх үйл хэрэг дээр Ардчилсан нам эвлэлдэн нэгдэж чадна гэж боддог. Нийт сонгогчид, намын гишүүд маань үүнийг л хүсч, захиж байгаа. С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нарын бүлэглэлтэй тохиролцож тамга тэмдэг наймаалахыг Ардчилсан намын эв нэгдэл гэж хэлэхгүй. Монголоо тонож дээрэмддэг, нам дамнасан бүлэглэлийн гар хөлтэй тохиролцоод суухыг эв нэгдэл гэж хэлэхгүй. Одоо АНтос, усаараа ялгарч дууслаа гэж би харж байна. Бидэнд яг одоо нам дамнаж, мафижсан энэ бүлэглэлээс салах боломж байна. Ингэж байж Ардчилсан нам шинэчлэгдэж, Монголоо хөгжүүлэх боломж нээгдэнэ. Ардчилсан нам бол том нам, 10 гаруйхан худалдагдсан улстөрчөөр дутахгүй нам.
-Намын даргын сунгаанд нэр дэвшигчдийн хэн нь АН-ын өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэж чадна гэж бодож байна?
-Нэр дэвшигч Ж.Батсуурийн хувьд миний дэмжиж хүндэлж явдаг улстөрчдийн нэг. Аймгаа удирдаж хөгжүүлж чадсан нэр хүндтэй хүн. УИХдахь бүлэгтээ ч нөлөө нь өсч яваа улстөрч. Гэхдээ ийм ороо бусгаа үед нам удирдаж, түүнийг босгож ирэхэд амаргүй. Уулзалтууд дээрээ АНхүчтэй сөрөг хүчин байх ёстой гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл, Ж.Батсуурь АН-ыг ялагч улс төрийн хүчин байна гэдэгт өөрөө ч итгэхгүй байх шиг байна. Өнөөдөр Ардчилсан намыг энэ хямралт байдлаас гаргаж чадах хүн бидэнд хэрэгтэй байна. Энэ хүнд байдлаас гаргаж, Ардчилсан намын тамгыг нам дамнасан бүлэглэлээс, МАН-аас салгаж, сөрж зогсож чадах хүнийг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга гэж хувьдаа харж байгаа.
-Яагаад Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ыг нэгтгэнэ гэж харж байгаа юм?
-Х.Баттулга нэр дэвшигчийг дэмжих олон шалтгаан байгаагаас нэрлэе л дээ. Нэгдүгээрт, Ц.Элбэгдорж Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг нарын улс төр, бизнесийн бүлэглэл хууль зөрчиж төрийн мөнгөөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гартаа оруулж байсныг Х.Баттулга таслан зогсоож Монгол Улсдаа авч үлдсэн гавьяатай. Ц.Элбэгдорж УИХ-ын индэр дээрээс “Эрдэнэт” үйлдвэрийг сүүгүй болсон хөгшин үнээтэй зүйрлэж хаах цаг нь болсон гэж хэлж байсныг нь та бүхэн тодхон санаж байгаа байх. Гэтэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэр цаашид 60 жилийн нөөцтэй төдийгүй сүүлийн хоёр жилд гэхэд улсын төсөвт 1.9 их наяд төгрөгийг оруулж улсын төсвийн ачааны хүндийг үүрч байна. Хоёрдугаарт, Таван толгойн нүүрсний ордыг УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр Хятадын төрийн өмчит Шинхау, Монголын МСS компанийн түншлэлд 100 жилээр өгөх гэж байсныг Х.Баттулга болон тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд нар эсэргүүцэн зогсож Таван толгойн орд газрыг улсдаа авч үлдсэн гавьяатай.
Өнөөдөр “Эрдэнэс таван толгой” ХК жилдээ 500 орчим тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төлж төмөр замын бүтээн байгуулалт зэрэг стратегийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна. Үр дүнд нь Монгол Улсын иргэн бүр Таван толгойн ордоос хувьцаа эзэмшиж байна. Гуравдугаарт, тэр төмөр зам барьсан гавьяатай. Зүтгэсээр байж, төмөр замаа гадныханд алдаагүй, монголчууд өөрийн хүчээр барьж, төрдөө өмчилж байгаа гавьяа бол гарцаагүй Х.Баттулгын гавьяа.
Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Оюу толгойн гэрээний ард явагдсан луйврын схемийг ил болгож, Дубайн гэрээний булхайг илчлэхэд С.Ганбаатар гишүүний хамт байж, хамгаалж чадсан. Үр дүнд нь өнөөдөр Монгол улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай хийсэн хэлэлцээр тодорхой хэмжээнд дэвшил гаргаж 2.3 тэрбум долларын өрийг хүчингүй болгож чадлаа. Үүний ард Х.Баттулгын улс төрийн хүчин чармайлт, гавьяа их бий. Зөвхөн энэ дөрвөн жишээн дээр гэхэд Х.Баттулга нарын улстөрчид улсынхаа эрх ашгийг хамгаалан зогсож чадаагүй бол өнөөдөр улсын төсвийг бүрдүүлж байгаа стратегийн гол түшицүүд Ц.Элбэгдорж тэргүүтэй бүлэглэлийн гарт орж, Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол алдагдах байсан. Түүний энэ үйлдлүүдийг улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж хийсэн алхам гэж үздэг. Тэр утгаараа Х.Баттулга нэр дэвшигчийг Ардчилсан намыг манлайлах зайлшгүй шаардлагатай байна гэж харж байгаа хэрэг л дээ.
-Ардчилсан намын өөр залуучууд яагаад намын даргын сунгаанд оролцсонгүй вэ. Таны хувьд яагаад нэрээ дэвшүүлсэнгүй вэ?
-Манай намд мэдлэг, боловсролтой, төрийн ажлын туршлага хуримтлуулсан, намын гол ачааг үүрч яваа олон залуу бий. Яагаад намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлээгүйг мэдэхгүй юм. Миний хувьд энэ удаа цаг нь биш гэж үзэж байгаа шалтгаанаа дээр дурдлаа. Намаа шинэчлэх ажилд бусад байдлаар оролцоод явах боломжууд бий. Цаг нь мөн гэж үзсэн үедээ хойшоо суулгүй, хариуцлагаа үүрээд явна гэж боддог доо
ӨДРИЙН СОНИН: БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ


































.png)




























Сэтгэгдэл
Зочин [64.119.18.140] 2022-03-27 10:37:13
Алиа алдаад бутарч учир нь олдохоо байсан наманцарыг сэргээн босгох хүн байхгүй болсон нь үнэн.энэ хэвэндээ л 2024 сонгуультай учиран золгож устаж үгүй болно.Харин МГЛ хөгжин мандах болно доо
Зочин [66.181.179.67] 2022-03-28 03:39:53
чи бас удахгүй үхнэ
Dale [23.95.197.210] 2022-03-27 01:11:22
نفرات نفرات سه وزن پایانی مشخص شدند/ قم ... در پی رحلت حضرت آیت الله صافی گلپایگانی مرجع عالیقدر تقلید، محمود شایان در پیامی درگذشت این فقیه بزرگوار را تسلیت گفت. پایگاه خبری اقتصادآنلاینمیباشد و استفاده از آن با ذکر منبع بلامانع است. البته حدود سه سال طول کشید که دستگاه سینماتوگراف به اولین سالن سینما در تهران راه یابد. میرزا ابراهیم خان صحاف باشی نخستین سالن سینما تهران و ایران را در سال 1283 در خیابان برق تهران افتتاح نمود که با سومین و آخرین سفر مظفرالدین شاه به فرنگ مصادف گردید. این سینما به سینما خورشید شهرت یافت و در آن فیلم های کمدی کوتاهی به صورت مرتب و پشت سرهم به نمایش در می آمد. با گذشت زمان و توسعه شهر تهران میدان توپخانه به مرکز شهر تبدیل گردید به طوری که مرکز تجمعات مردمی شده بود. البته وجود بناهای حکومتی در این میدان و فاصله کمی که با ارگ سلطنتی داشت نیز از دیگر دلایلی بود که مردم میدان توپخانه را برای تجمعات انتخاب می کردند. source (shimishi.ir)
Зочин [103.26.193.186] 2022-03-26 00:51:39
Хуцваа,хулгайчид!!! Одоо монголыг бүр булшлах гэж л улайрч, үхэхээс ч буцахгүй улангасч байнаа,эрхбиш эрүүл саруул ухаан үүнийг зогсоох байлгүй дээ!!!
Зочин [59.153.112.19] 2022-03-26 13:18:40
айж байна уу? маш их айх хэрэгтэй Монголыг Сү Элбэг нар булшилж байгаа шүү
Иргэн [64.119.25.246] 2022-03-25 13:54:16
Төрийн дээд албан тушаал болох Ерөнхийлөгчийн хугацаа дуусаад улс төрөөс явдаг дэлхийн жишиг яасан бэ?
Зочин [66.181.181.73] 2022-03-25 12:39:11
Хулгайч луйварчид од болчих юмаа
Bold [66.181.161.3] 2022-03-25 12:31:21
Unen bodit dugnelt baina. Iimees elbeg erdene.erdnebileg so nar uhtlee muulj bgaa l.
Зочин [43.242.243.208] 2022-03-25 12:26:29
Үнэн үнэн Баттулга л сөрж чадна Баттулга л МАН ыг сөрж чадна Тэр чадна чадах ёстой Бурхан өршөөг
Зочин [59.153.112.19] 2022-03-26 13:21:30
АН эвэндээ орохгүй гэж Элбэг Эрдэнэ Энхсайхан Сайханбилэг БАЯРЦОГТ МЭТҮҮДТЭЙ ХЭЗЭЭ Ч ЭВЛЭЖ БОЛОХГҮЙ
Зочин [59.153.112.211] 2022-03-26 02:18:51
Заналтайгаар эв нэгдлийг бусниулдаг нөхөр шүү дээ. Баттулга гарвал АН хэзээч эвэндээ орохгүй. Ванга шиг хэлье
[150.129.141.14] 2022-03-25 11:29:35
Талбай дээр хэсэг нөхдүүд өлсгөлөн гээд сууж байхад Жонхуу маань манай Галиндэв хаана байгаан гэж асуугаад байсан, энэ нөхөр байсан байна штээ
иргэд [192.82.91.107] 2022-03-25 09:56:25
Усыг нь бохирын цооногруу асгаад тосыг нь шүүгээд авчих
Зочин [139.216.75.82] 2022-03-25 09:40:28
Ккк. Эрдэнэтийг авч vлдсэн гэнээ!! Гуцах юмаа мен олов оо!? Нямдорж авч vлдсэн юм шvv..
Зочин [202.9.47.19] 2022-03-25 12:05:11
Өө за за. Очиж очиж Нямдорж уу
z [202.9.46.149] 2022-03-25 09:39:51
bogsss doloogchuudaa gej
ИШШ ЭНЭ НЭГ ЮМНЫ БАЙХЫГ... [202.179.24.28] 2022-03-25 08:51:17
ИШШШ ДЭЭ. ХАЛИНДЭВ МЭНЬ. УУЛ ШУГАМДАА ЖЭНКО БИШ ТААНУУД ШИГ ЗАЛУУЧУУД УДИРДДАГСАН БОЛ ...
Иргэг [192.82.80.30] 2022-03-25 08:20:00
АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн гэнээ. Ингэж ярьж байгаа хүн намдаа шинэчлэл биш, өөртөө цүнх баригчийг л горьдож явна. Өрөвдмөөр өчүүхэн юмнууд ийм байдаг дөө.
Зочин [202.179.21.249] 2022-03-25 08:23:42
erdene ta nar shig yumnuud zailaad ug chadahgui bol alga bol
Зочин [64.119.16.10] 2022-03-25 07:33:39
Энэ нэг цүнх барих аргаа олохгүй яваа нөхөр лидэр ч болдоггүй лойдор ч болдоггүйг хархад эзэн цүнх хоёроо олохгүйд л байгаа болтой. Хурдан олоорой амжилт
Zochin [64.119.18.224] 2022-03-25 07:25:44
Teneg batsaan..
Зочин [203.91.115.53] 2022-03-25 07:14:49
Х Баттулгаас өөр хүн намын дарга хийх хүн ойрын хэдэн жилдээ гарах боломж байхгүй нь рарагдаж байна Баттулга чадна Эрдэнэ Ганбат гэх мэт амьтас юу ч биш өөрөсдийгөө таниагүй байж юун нам энэ тэр дуугуй л хэвтэцгээ
Зочин [66.181.161.10] 2022-03-25 10:49:35
дэмжиж байна
Иргэн [66.181.176.209] 2022-03-25 07:14:26
2 тал нэг талдаа гарч байж даргаа сонгоно 2 тийшээ хараад даргын сонгууль хийгээд яваад байх юм
Зочин [119.40.98.177] 2022-03-25 07:08:27
энэ попууд бууны нохдууд мөнгөний шуналууд бүгд ийм нийтлэг царайтай байдаг юм байна
Зочин [202.179.27.121] 2022-03-25 06:06:07
намын тамгагүй байж яаж сонгууль зарлаж болдог байна аа