Гумины бордоо нь цөлжсөн хөрсийг сэргээн засах хүчирхэг хэрэгсэл болох нь сүүлийн үеийн судалгаануудын дүнгээр нотлогдож байна
![](/files/uofvufeqahnggvcdv1lt/3/tw.jpg)
ГУМИНЫ БОРДООГ (ГУМАТ) МОД ТАРЬЖ УРГУУЛАХАД “ХЭРЭГЛЭХ” СУДАЛГААНЫ ДҮН, ТУРШЛАГА, ЗӨВЛӨМЖ
Мод, бут, зүлэг ногоог тарьж ургуулахад туслах хүчирхэг хэрэгслийн нэг нь гумины бордоо (гумат) болохыг олон жилийн судалгаа, туршилтын дүн, хэрэглээний практик нотолж байна.
1990 – ээд оны үед хийгдсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн ба Агросургалт хоршоо - Сүхбаатар дүүргийн агропаркийн хамтарсан судалгааны дүнгээс үзвэл, бүх төрлийн ногооны үр, улиас, үхрийн нүд, бөөрөлзгөний модлог мөчир, чацаргана, интор, тошлой, нохойн хошуу, тэхийн шээгний ногоон мөчрийг тарихын өмнө гуматын 0.01 – 0.05 % - ын уусмалаар идэвхжүүлэхэд ОХУ – ын корневин, гибберрелины хүчил зэрэг идэвхжүүлэгчээс дутуугүй үр дүн өгсөн.
ОХУ – ын ШУА – ийн Сибирийн салбар, Монголын ШУА – ийн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ –ын Хатуу Биеийн Хими, Механохимийн хүрээлэнгийн профессор О. И. Ломовскийн ажлын баг бидний гарган авсан гумины бордооны элсэнд шингэх идэвх 55-60%, исэлдэн ангижрах процессыг идэвхжүүлдэг, хүчиллэг орчинд антиоксидант үйлчлэлтэйг илрүүлсэн бол ШУА – ийн Геоэкологийн хүрээлэнгийн “Цөлжилтийн туршилт, судалгааны төв”-д хийсэн ажлын [доктор Ж.Цогтбаатар, А.Хауленбек, Д.Цэндсүрэн болон бусад] дүнгүүд:
Гумины бордоогоор бордсон талбайнуудын хөрсний ялзмаг талхлагдсан бэлчээрийн хөрсний 30-40 см гүнд, атаршсан талбайн хөрсний 20-30 см гүнд тус тус нэмэгддэгийг;
Модлог ургамлын өндөр бордооны орцын дунд (10 г/м2 ) хувилбарт 1.53±0.16 м, хяналтын хэсэгт 1.23±0.17м, ялгаа 30 см. Моддын үндэсний хүзүүний бүдүүн туршилтын хэсэгт 2.60±0.27 см, хяналтынхад 1.95±0.36 см, ялгаа нь 0.6 см хүрдэгийг тус тус тогтоосон.
Тарьсан модны өндөр 1 жилийн вегетацын хугацаанд 30 см – ээр, үндэсний бүдүүн 0.6 – ээр нэмэгдэнэ гэдэг том үр дүн.
Түүнчлэн доктор С.И.Жеребцов, Ж.Дугаржав нарын судлаачдын ажлын дүнгүүд
“Гумины бэлдмэлийн (бордоо) биологийн идэвх найрлага-бүтцийнх нь far/al ба f h/h үзүүлэлт, ароматикийн (fa) зэргээс шууд хамаардаг” зүй тогтолтойг нотолсон билээ.
Газар зүй, Гео-Экологийн Хүрээлэнгийн Бүрэн толгойн туршилт судалгааны станцад (Г.Баасандорж, Д.Мөнхбат, Ө.Билгүүн, Э.Үүрийнцолмон ) хийсэн туршилтын дүнгээс үзвэл:
·Гумины бэлдмэлээр бордсон талбайн, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн 2 оос 4 өөр нэмэгдсэн, тухайлбал, голын хөндий дэх талхлагдсан билчээрийн бордоогүй хэсэгт дөнгөж 3 зүйлийн ургамал бүртгэгдсэн бол бордсон талбайд 7 болж өссөн;
·Бордсон талбайн ургамлын бүрхэц бордоогүйнхээс 10 – 20% илүү;
·Хөрсний чанарын үзүүлэлтүүд, туршилтын бүхий л хувилбаруудад дээрдсэн, тухайлбал, хөрсний РН үндсэндээ саармаг, чингэхдээ бордсон талбайд ямагт их, ялзмаг бордсон хөрсөнд бордоогүйнхээс 0.5% илүү байна.
“ЭНОТА” газар тариалангийн сургалтын төвийн багш нар 2015 оны 5-р сард Дорнод аймгийн Баяндун сумын ойжуулагч ЭНОТЭ – ийн 2014 оны төгсөгч Т.Цагаанхүүтэй хамтран Өлийн давааны ойролцоо Согоотод 2 га мод үржүүлгийн газарт мөчрөөр үржүүлсэн бургас, чацарганы 30.0 мян. тарьцыг гуматын уусмалаар үндэсний замаар бордоход ургамлын өсөлт хөгжилт сайжирч маш сайхан ургасан тухай бидэнд мэдэгдсэн.
Ойн үр хөрсний лабораторид Ц. Бүжинлхам нарын судлаачид сибирийн болон даурын шинэс, нарс, хонхот харгана, шар хуайс, гацуурын үрийг гуматаар бордож туршихад, хяналтын талбайд анхны цухуйц 8 хоноод гарч 14 – 17 хоногт жигдэрч байсан бол туршилтын талбайд 5 хоногийн дараа гарч 8 – 10 хоногт жигдэрч байжээ. 2 настай тарьцаас шилэлт хийхэд үржүүлгэд тэнцэх ургамлын тоо бордсон хэсэгт хяналтынхаас 20 – 30% олон байсан.
Мод бутны 1 настай тарьцыг хучиж өвөлжүүлэхэд захын эгнээний тарьц хүйтэнд нэрвэгдэж өсөлт хөгжилт нь бусад эгнээнийхээс дордсон байдаг бол гуматаар бордож ургуулсан тарьц ингэж муудаагүй буюу хүйтэнд тэсвэртэй болдог нь батлагджээ.
Нарс, гацуур модны үрийг гумины 0.1% - ын уусмалаар идэвхжүүлэхэд соёололт нь 5–6 %-оор нэмэгддэг, шинээр мод тарих нүхэнд, том багаас нь хамаарч гуматын 0.1% - ийн 100 – 1000 мл уусмал тархаан хийж шингээгээд тарихад мод орчиндоо сайтар дасан зохицож сайхан ургадаг.
Гумины бордоо зөвхөн тухай жилд тарьсан ургамлын өсөлтийг идэвхжүүлж амьдрах, дасан зохицох чанарыг дээшлүүлдэг, ургацыг нэмэгдүүлдэг төдийгүй хөрсний физик, механик ба биологи чанарыг үлэмжхэн сайжруулдаг, элэгдэж муудсан хийгээд цөлжсөн хөрсийг сэргээн засах хүчирхэг хэрэгсэл болох нь сүүлийн үеийн судалгаануудын дүнгээр нотлогдож байна.
Хөрсний физик чанарт нөлөөлөх нь: Хөрсний хэв шинжээс хамаарч гуматын үзүүлэх нөлөө өөр, өөрөөр илэрдэг. ОХУ – ын “Эко Органика” – ын судалгааны дүнгээс үзвэл, хүнд шаварлаг хөрсний бол илүүдэл давсуудыг зайлуулж мөхлөгүүдийн харилцан түлхэлцэх хүчийг өсгөж орон зайн нягт бүтцийг нь эвддэг; үүний дүнд хөрс сийрхэг болж илүүдэл чийг нь ууршиж агаар нэвтрэх нь хялбар болж ургамлын үндэсний амьсгал ба хөгжил сайжирдаг.
Харин хөнгөн, үнсэрхэг саарал хөрсийг гуматаар бордоход түүн дэх эрдсүүдийг хооронд нь наалдуулж бүхэллэг - ширхэглэг – мөхлөгөрхөг ( комковато-зернистый) хэв шинжтэй болгож ус шингээх, тогтоон барих, агаар нэвтрүүлэх чанарыг нь сайжруулдаг. Энэ нь гумины хүчлийн гель үүсгэх чанартай нь холбоотой. Полифункциональ чанартай, гадаргуу ихтэй бодисын хувьд гумины хүчлүүд хөрсөн дэх макро–,микро элементүүдийг шингээн барьж хөрсний гүн рүү алдахгүй, усанд уусгаж урсгахгүй хэмнэлттэй ашиглах нөхцлийг бүрдүүлдэг.
Хөрсний биологи чанарт нөлөөлөх нь:
Гумины хүчлүүд нь бичил биетний /микрорганизмын/ нүүрстөрөгчийн эх сурвалж болж ашиглагддаг. Молекулууд нь хөрсөн дотор агрегат бүтцүүд үүсэхэд дөхөм үзүүлэх ба түүн дээр нь бичил биетний колонууд бий болж тоо нь 30-70% олширч үйл ажиллагаа нь идэвхжин хөрсөнд ялзмаг үүсэх, аммонжих ба нитрожих процесс эрчимждэг.
Хэрэглэх аргын зөвлөмж
Гумины бордоог ХХТХ, Хийрэв ХХК хуурай ба шингэн “Гумат 100” хоёр хэлбэрээр үйлдвэрлэж нийлүүлдэг.
·20 л усанд 100г/л концентрацтай 200 мл шингэн гумат уусгаж бэлтгэсэн (0.1%) уусмалд модлог бутлаг ургамлын тарьц, суулгацыг үндэсний нь талаар уртынх нь 1/3-ээр дүрж 1-3 хонуулаад тарихад орчиндоо дасан зохицож амьдрах чадвар нь эрс дээшлэнэ.
· Модны үрийг тарьж ургуулахдаа дээр заасантай ижил концентрацтай гуматын уусмалаар бордоно.
·Тарьсны дараа тарьц, суулгацыг 100 л усанд 1.0 л гумат уусгаж, бордоно.
·Хуурай гумат (уусдаг идэвхтэй өодисын агуулга 60-80%) бордоо хэрэглэх бол 100 л усанд 150 - 200 г – г уусгана.
·Нэг модонд ноогдох уусмалын хэмжээ модны том багаас хамаарч 20 – 70 л.
·100 л усанд 50 г хуурай гумат уусгаж бордоход зүлэг, ногоог сайхан ногоорч ургадаг. Үндэсний нь систем хүчтэй хөгжиж бэхжих тул хүн, малын хөл ба салхинд зулгарч хийсэх нь багасна. Иймд гуматаар цэнгэлдэх хүрээлэн, гольфийн ногоон талбайг борддог.
·Уулнаас авчирсан мод, бут, ногоон мөчир, тарьц суулгацыг тарих, шилжүүлэн суулгахдаа гуматаар бордоход орчиндоо дасан зохицох чадавхи нь эрс дээшлэнэ.
·Модны үр, мөчир суулгацыг тарихад ашигладаг бортого, модны үрийн тэжээллэг бүрхүүлийн найрлагад гумат оруулж тэдгээрийн тэжээх идэвхжүүлэх нөөц хүчийг нь нэмэгдүүлнэ. Зөв найрлагатай бортого бүрхүүлтэй таригдсан ургамал эхийн сүүгээр тэжээгдсэн үр мэт өсч хөгжих болно.
ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН (ХХТХ), ГАРААНЫ УУЖИМ БУЛГАН ХХК,
ХИЙРЭВ ХХК, МАЙН АГРО ЛАБ ХХК
Утас: 88004307, 352112
Сэтгэгдэл
Alfredo [154.84.133.17] 2023-01-19 19:19:54
ในปี 2565 ทุกท่านที่ประสบเขอกับปัญหาในเรื่องที่เกี่ยวข้องกับการเงินจะหมดไปเมื่อได้ลงทุนกับ playslot888.com ผู้ให้บริการเว็บเกมสล็อต ที่จะสร้างรายได้ออนไลน์ ผ่านเกมสล็อตซึ่งสามารถหารายได้ได้จริง มีเกมแตกง่ายให้เลือกเล่นเยอะแยะหลายค่าย จากสล็อต pg เว็บตรง,สล็อตxo,live22 slot, สล็อตโจ๊กเกอร์เว็บใหญ่,ซุปเปอร์ สล็อต,ค่าย jili,pragmatic ซึ่งมีให้เลือกเล่นมากยิ่งกว่า 500 เกมส์ เลยทีเดียว ซึ่งการเล่นของทุกท่านจะไม่ผ่านตัวกลางใดๆ เล่นได้โดยตรง ไได้รับการรับรองจากหน่วยงานต่างถิ่นมากมาย ไม่ว่าจะเป็น MGA ซึ่งเป็นหน่วยงานที่ควบคุมเกี่ยวกับเว็บไซต์พนันออนไลน์โดยตรง เพื่อไม่ให้ผู้รับบริการนั้นโดยเอาเปรียบ สล็อตเว็บตรงของเรานั้น ไม่มีการดัดแปลงตัวเกมอะไร เล่นง่าย แตกง่ายแตกหลายครั้ง ไม่เหมือนเว็บไซต์อื่นๆที่ท่านเคยเล่นมาอย่างแน่แท้ มีบริการที่จะเพิ่มความสะดวกให้กับสมาชิกอย่าง เว็บสล็อตฝากถอนออโต้ ที่เร็วทันใจ ใช้เวลาไม่นานไม่เกิน 15 นาที อีกทั้งยังรองรับสล็อตเติมเงินผ่านซิมทรู โดยไม่จำเป็นต้องใช้บัญชีธนาคาร อีกทั้งยังจัดเต็มไปด้วยโปรสล็อตถอนไม่อั้น แล้วก็ยังเอาใจผู้ที่มีทุนน้อย ที่จะฝากเงินรับโบนัสฟรีๆ อย่างสล็อตฝาก10บาทรับ100,สล็อต ฝาก 20 รับ 100 เว็บตรง สำหรับท่านที่พอใจต้องการมีอาชีพเสริมผ่านวิถีทางออนไลน์ วันนี้ playslot888.com เปิดให้บริการสมัครสล็อตออนไลน์ เข้ามาเปิดประสบการณ์ รวมสนุกได้ตลอด 24 ชั่วโมง ไม่มีวันหยุด และสำหรับใครที่ยังเป็นมือใหม่ เรามีบทความ รีวิวเกมสล็อตได้เงินจริง ซึ่งมีเกมดังมากมายอย่างเช่น วัวทอง,สล็อตบ้านขนมหวาน,สล็อตกัวกระโหลก สามารถอ่านได้ฟรี เพิ่มโอกาสให้ เล่นเว็บตรงไม่ผ่านเอเย่นต์เปิดใหม่ แตกง่าย แตกบ่อย ได้มากยิ่งขึ้น สล็อตโปรโมชั่น
Vida [154.84.132.3] 2022-10-13 20:24:50
ในปี 2022 ทุกท่านที่ประสบพบเจอปัญหาในเรื่องของการเงินจะหมดไปเมื่อได้ลงทุนกับ playslot888.com ผู้ให้บริการเว็บตรงไม่ผ่านเอเย่นต์เปิดใหม่ ที่จะสร้างรายได้ออนไลน์ ผ่านเกมslotonlineที่สามารถหารายได้ได้จริง มีเกมแตกง่ายให้เลือกเล่นมากมายหลายค่าย จากเกมสล็อต ค่าย pg เว็บตรง,SLOT XO,live22 เว็บตรง,โจ๊กเกอร์แตกง่าย,SUPER SLOT,ค่าย jili,pragmatic ซึ่งมีให้เลือกเล่นมากกว่า 500 เกมส์ เลยทีเดียว ซึ่งการเล่นของทุกคนจะไม่ผ่านตัวกลางใดๆ เล่นได้โดยตรง ไได้รับการรับรองจากหน่วยงานต่างถิ่นมากมาย ไม่ว่าจะเป็น GMM ซึ่งเป็นหน่วยงานที่ควบคุมเกี่ยวกับเว็บพนันออนไลน์โดยตรง เพื่อไม่ให้ผู้รับบริการนั้นโดยเอาเปรียบ เว็บเกมสล็อตของเรานั้น ไม่มีการดัดแปลงปรับปรุงแก้ไขตัวเกมอะไร เล่นง่าย แตกง่ายแตกหลายครั้ง ไม่เหมือนเว็บไซต์อื่นๆที่ท่านเคยเล่นมาอย่างแน่นอน มีระบบที่จะเพิ่มความสะดวกให้กับสมาชิกอย่าง เว็บฝากถอน ออโต้ ไม่มีขั้นต่ำ ที่เร็วไว ใช้เวลาไม่นานไม่เกิน 15 นาที อีกทั้งยังรองรับสล็อตเว็บตรง แตกง่าย วอเลท โดยไม่จำเป็นต้องใช้บัญชีธนาคาร อีกทั้งยังจัดเต็มไปด้วยรวมโปรสล็อตเครดิตฟรี และก็ยังเอาอกเอาใจผู้ที่มีทุนน้อย ที่จะฝากเงินรับโบนัสฟรีๆ อย่างสมัคร10รับ100,slot ฝาก 20 บาท รับ 100 สำหรับท่านที่พอใจอยากมีรายได้เสริมผ่านหนทางออนไลน์ วันนี้ playslot888.com เปิดให้บริการสมัครสล็อตออนไลน์ เข้ามาเปิดประสบการณ์ รวมสนุกสนานได้ตลอด 24 ชั่วโมง ไม่มีวันหยุด และสำหรับใครที่ยังเป็นมือใหม่ เรามีบทความ Review slot ซึ่งมีเกมดังมากมายอย่างเช่น วัวทอง,Candy Bonanza,ไวด์แบนดิโต้ สามารถอ่านได้ฟรี เพิ่มโอกาสให้ เล่นเว็บสล็อตแท้ แตกง่าย แตกบ่อย ได้มากยิ่งขึ้น สมัครสล็อตฝาก20รับ100 (playslot888.com)
Carmon [172.241.168.67] 2022-03-30 01:50:45
เชื้อเชิญทุกท่านเข้ามาร่วมเดิมพันกับเว็บสล็อตแตกง่าย 2022 ไม่ผ่านเอเย่นต์สุดทันสมัย ที่จะทำให้คุณมั่งคั่งได้ก่อนใครกับเว็บสล็อตPG แตกง่าย 2022, สล็อตxo,live22 slot,เว็บโจ๊กเกอร์ สัมผัสความสนุกสนานร่าเริงด้วยภาพเกมที่สวยจัดเต็ม ลุ้นรางวัลก้อนโตได้ตลอดการเล่น ซึ่งเวลานี้มีการจัดโปรสล็อตเทิร์นน้อย ที่ไม่ว่าจะเป็น10บาทรับ100,สล็อต ฝาก20รับ100 ล่าสุด และอื่นๆอีกมากมาย เว็บสล็อตเว็บตรงไม่ผ่านเอเย่นต์ ได้มีบริการฝากถอนออโต้ ไม่มีขั้นต่ำ มีความรวดเร็วทันใจไม่เกิน10วินาที มีความเที่ยงตรงสูง ไม่จำเป็นต้องส่งสลิป{การโอน}ให้กับทางเจ้าหน้าที่ให้เสียเวลา ทั้งยังยังรองรับสล็อตออนไลน์ ทรูวอเลทอีกด้วย มาเปิดประสบการณ์ใหม่ๆง่ายๆเพียงสมัครเว็บสล็อตฟรีไม่มีค่าใช้จ่ายแม้แต่บาทเดียว slot wallet ไม่มีขั้นต่ำ (playslot888.com)
Зочин [202.126.89.71] 2022-03-29 10:33:17
Шумерийн тахилга хийсэн газарт хэрэгтэй