ШИНЭ СЭРГЭЛТИЙГ СЭВТЭЭГЧИД

Aдмин / Эдийн засаг

Одоогоос яг 3 сарын өмнө он солигдох торгон зааг дээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШИНЭ СЭРГЭЛТ-ийн бодлогоо УИХ-аар батлуулсан.

Энэ үеэр Засгийн газрын тэргүүн УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ “Дэлхий даяар цар тахлаас үүдэн, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, дэлхийн геополитикийн хүчин зүйл давхцсан нэн хүнд цаг үед Та бид эдгээр асуудлуудын шийдэл болсон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэлэлцэж байна” гэдгээ онцлоод, энэхүү сорилтоос гарах цорын ганц арга зам бол Экспортын өсөлт юм аа гэдгийг тодотгосон билээ.

Энэ хүрээндээ Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, түүний гарц шийдлийн тухай зургаан багц асуудал оруулж ирсэний нэг нь БООМТЫН СЭРГЭЛТ юм.

Ерөнхий сайд Монгол улс Боомтын хүчин чадлаар дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байгааг өнөөгийн байдлыг өөрчлөх, цус харвалтын өмнөх байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй гэдгийг нийгэмд маш чангаар хэлсэн.

Гэтэл Засгийн газрын тэргүүний хэлсэн үг, гаргасан шийдвэрийн бэх нь хатаагүй байхад түүнийг үйл хэргээрээ гацаах түгжрээх үйлдэл зарим газраас илт цухалзах болсны нэг нь УБТЗ ХНН юм.

Товчоор хэлэхэд тэнд байгаа эрх мэдэлтэй этгээдүүд боомтын боймыг тайлах нь байтугай харин нэмж боомилох увайгүй үйлдэл гаргаж байгааг хувийн хэвшлийнхэн эрс эсэргүүцэж байна.

БАРИМТ 1: Монгол улсын экспортын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх үүднээс УБТЗ ХНН 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ТГ/18/045 тоот, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ТГ/21/530 тоот түрээсийн гэрээг Монгол Хонконгийн хамтарсан хөрөнгө оруулалттай САУД ГЭЙТ ХХК-тай байгуулж Замын-Үүдэд Монголын анхны нурмаг ачааны терминалыг байгуулсан байдаг. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэнэт А-913 хэмээх тушаал гаргаж сарын 5 сая төгрөгийн үнэтэй байсан түрээсийн гэрээгээ гэнэт 717 сая 900 мянган төгрөг болгон 140 дахин буюу 14 мянган хувиар нэмэгдүүлсэн тухай мэдэгдэлийг тус компанид хүргүүлсэн байна.

БАРИМТ 2: Хамгийн ноцтой нь УБТЗ ХНН САУД ГЭЙТ ХХК-тай байгуулсан гэрээний нэмэгдэл хөлсөө 14 мянга дахин нэмэгдүүлсэн үндэслэлээ тайлбарласан байдал анхаарал татаж байна. Тэд 2009 оноос хойш инфляцийн түвшин 147 хувийн хуримтлагдсан өсөлттэй, хөрөнгийн арчлалт хамгаалалтын зардал 275 хувиар нэмэгдсэнтэй түрээсийн үнэ нэмэх болсон шалтгаанаа холбон тайлбарлаж байгаа юм.

Тэгвэл эндээс 2 асуулт гарч ирнэ.

Нэгдүгээрт 2018 оноос байгуулсан гэрээний үнийг ийнхүү огцом нэмэгдүүлэхдээ яагаад гэрээ байгуулсан 2018 оноос хойшх биш бүр түүнээс хамаагүй өмнөх 2009 оноос хойшх инфляцийн өсөлтийг үндэслэл болгов ?

Хоёрдугаарт ядаж гэрээний үнээ нэмэгдүүлэх гол шалтаг болгоод байгаа инфляцийн 147 хувийн өсөлтөөсөө яагаад 100 дахин өндөр буюу 14 мянган хувиар түрээсийн үнийг нэмэх болов ? гэсэн асуулт гарч ирж байна.

БАРИМТ 3: 2018 оноос хойш Замын-Үүд дэх нурмаг ачааны терминалд 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 70 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангаж, төмөр замын ачаа эргэлтийг нэмэгдүүлж, улс орны экспортын орлогыг өсгөхөд хувь нэмрээ оруулж байсан САУД ГЭЙТ компани гэнэт 140 дахин буюу 14 мянган хувиар өссөн түрээсийн төлбөр төлбөл шуудхан дампуурах эрсдэл нэгэнт үүсчээ. Тэгвэл тэдний оруулсан хөрөнгө, учирсан хохирлын хариуцлагыг, цаашлаад ачаа тээвэрлэлт, экспортын орлого буурах, тэнд ажиллаж байсан 70 гаруй монгол ажилтан ажилгүй болох эрсдэлийн хариуцлагыг чухам хэн хариуцах вэ. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эвдэж, Монгол улсаас хөрөнгө оруулалт үргэх муу дохио хангинуулсаны төлөөсийг хэн төлөх вэ ? Ерөнхий сайд аа.

БАРИМТ 4: Саяхан УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл хэлэлцэх үеэр төмөр зам дахь авлигын мафи галзуурч нэг галт тэрэгний цувааны авлигын ханш 500 сая төгрөгт хүрсэн тухай Их хурлын гишүүд ам уралдан ярьж, энэ асуудалд АТГ анхаарлаа хандуулахыг сануулж байсан.

Тэгвэл магадгүй дээр дурдаад байгаа асуудлын цаана УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтнууд гэрээнд заасан түрээсийн үнийг хэн ч төлж чадахгүй болтол ийнхүү хэт өсгөж хэвийн үйл ажиллагаа явуулж байсан хувийн хэвшлийг замаасаа зайлуулах байдлаар энэ төрлийн бизнесийг өөр хэн нэг этгээдэд, цаашлаад төмөр зам дагасан улс төр бизнесийн бүлэглэлд авч өгөх гэсэн хууль бус бусармаг санаархал цаана нь нуугдаж байна уу гэсэн хардлага өөрийн эрхгүй төрөөд байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь эрүүл ухаантай хүний санаанд багтамгүй мэдэгдэл тушаал нэртэй ийм “тулган шаардалт” хийсэн УБТЗ ХНН 14 мянган хувиар нэмэгдүүлсэн түрээсийн нэмэгдэлээ зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс гэж үзэж байгаад хамаг “но” байгаа юм.

Эндээс юу харагдаж байна гэхээр ийм өндөр түрээсийн төлбөр төлөөд ямар ч хувийн болон төрийн компани ашигтай ажиллах боломжгүй гэдэг нь маш тодорхой.

Тэгэхээр УБТЗ ХНН-ийн ашиг сонирхлын зөрчилд автсан албан тушаалтнуудын гол хүсэл тэнгэрт тулсан өндөр үнээр тулгалт хийн САУД ГЭЙТ ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлах л туйлын хүсэл нь болоод байнаа гэдэг нь булавч бултайж, даравч дардайгаад байгаа юм.

Удахгүй УИХ Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг хэлэлцэнэ. Маргааш Төрийн ордонд Эдийн засгийн форумын нэгдсэн хуралдаан болно.

Төр нь дээрээ эрүүл зөв зүйл ярьж, зүйтэй бодлого дэвшүүлэвч тэр нь дунд, доод шатандаа ингэж хувийн явцуу эрх ашигтаа хүлэгдсэн түшмэдийн эрх ашгийн золиос болж дампуурч байгааг мэдэж байна уу эрх баригчид аа.

ШИНЭ СЭРГЭЛТ-ийн бодлогыг чинь анхнаас нь ингээд сэвтээгээд, сэхээнд оруулаад байгаа нөхөдтэйгөө яаж хариуцлага тооцох вэ.

Цөхрөнгөө барсан ААН, иргэдийн аврал эрэх эцсийн индэр, үгээ хэлэх сүүлчийн талбар, асуудал зовлонгоо тоочих ганц газар нь хэвлэл мэдээллээр дуусвал хэзээ энэ улс хөгжих билээ дээ.


Сэтгэгдэл

QPbmCRVM [195.242.110.180] 2022-04-09 15:33:49

555

QPbmCRVM [195.242.110.180] 2022-04-09 15:33:44

555

QPbmCRVM [195.242.110.180] 2022-04-09 14:56:36

555

QPbmCRVM [195.242.110.180] 2022-04-09 14:56:33

555

"Шинэ сэргэлт" тэгээд сэргэлт болж чадах болов уу?? [66.181.189.13] 2022-04-07 13:34:29

"Шинэ сэргэлт" гэж бүлтрэх сайхан. Тэгэхлээр логикоор "хуучин буюу хуучирчихсан сэргэлт" гэж байсан байж таарна. Энэ удаагийн сэргэлт хэдийд хуучирчих бол оо? Ер нь энэ бодлого үр өгөөж авчирч чадах болов уу???

Иргэнэ [202.179.21.231] 2022-04-06 16:52:36

Сайд дарга нар Зурагтаар гое яриад хошигнии цаана бас нэг оор ярилцаад байгаа юм биш биз. !!!!

shalguul [195.123.213.68] 2022-04-06 07:30:15

avilgaltai temtseh gazart shuud shalguul. deerem bn shde naad chin

ИРГЭН [37.120.145.191] 2022-04-06 07:23:56

УГИЙН МОНОПОЛЬ БАЙСААР БҮР ДАВАРЧ БУСДЫН БИЕНЕСИЙН БУЛААЖ БАЙНА. ХЯНАЛТ ТАВЬДАГ ГАЗАР ГЭЖ ЭНЭ УЛСАД БАЙНА УУ

ЗОчин [216.250.97.187] 2022-04-06 07:20:39

ИЙМ ДАРАЙНГУЙЛАЛ МОНГОЛООС ӨШӨӨ ХААН Ч БАЙХГҮЙ ГЭЭД БОДДОО

Яами [37.120.145.191] 2022-04-06 07:19:20

ШУУД УТГААРАА ХУЛГАЙ ДЭЭРЭМ ХИЙЖ БАЙНА Ш ДЭЭ

DMN [195.123.213.68] 2022-04-06 07:17:58

Хувийн байгууллагууд хэвийн ажиллах ямар ч боломж алга энэ улсад

zochin [192.82.85.18] 2022-04-06 07:16:29

Chaddagaaraa mani metiigee darmtaldag novshiin tur

huwi hun [51.161.1.17] 2022-04-06 07:14:45

Undur tataas nehej daramtaldag ni unen shde

zochin [51.161.1.17] 2022-04-06 07:13:48

Монголын төмөр зам илт дээрэм хийхээ зогсоо!!!!!

EE [51.161.1.17] 2022-04-06 07:12:32

Tur oroltsson yum bolson dampuurdag, budliantdag bolson horwoo shde

Zozo [37.120.234.33] 2022-04-06 07:07:44

Heden chadvargyi buunii nohoi tsunh barigchid turiig tushij bga tsagt ene uls hezee ch uudluhgyi

МММ [37.120.234.33] 2022-04-06 07:05:46

Саяхан Монгол улс Долларын 2 ханштай болсноо хүлээн зөвшөөрсөн. Монгол банкны ерөнхийлөгч л ажлаа хийж чадаагүй сэн үг. Гэтэл одоогийн төр барьж байгаа ЕС түүнийг цээжээрээ хамгаалдаг. Бүтэхгүй ээ ста

Зочин [37.120.234.33] 2022-04-06 07:01:31

Оюун-Эрдэнэ үнэндээ дадлага туршлага дутаж байна. яриад байгаа зүйлүүд нь бодит хөрсөн дээр хэрэгжиж байгаа түй ч юм алга

Халзаадай [37.120.234.33] 2022-04-06 06:55:43

Энэ үлсыг нуруун дээрээ авч явдаг татвар төлөгчид бол хувийн хэвшил л байдаг. Хувийн хэвшил рүү арай л дайрч дээрэлхэж байна. Өөрсдийнхөө бодлого шийдвэрээ солихгүй бол удахгүй унах нь тодорхой байна шүү наад засаг чинь

Зочин [103.10.22.226] 2022-04-06 06:51:59

Нэг нүүрээрээ эдийн засгийг дэмжинэ гэх нөгөө нүүрээ гаргаад хувийн хэвшлийг дээрэмдэнэ гэх. Ийм байхад яаж Монгол улс хөгжинөө

Хүн [37.120.234.33] 2022-04-06 06:58:16

Яг тийм ш дээ. Энэ байдлаараа энэ улс хөгжихгүй FUCK

Зочин [37.120.234.33] 2022-04-06 06:51:50

Ямар шинэ сэргэлт байхав. Шинээр сэтгэж идэгчид л ихсэж байна ш дээ.

Монгол хүн [37.120.234.33] 2022-04-06 06:48:06

Хувийн хэвшилүүдэд өндөр төрбөр ноогдуулж дээрэлхдэг энэ байдал хэзээ хүртэл үргэлжлэх вэ

mandakhtuya [192.82.85.18] 2022-04-06 06:38:43

Хувийн хэвшилээ дээрэлхэж мөлжихөөс өшөө хийж чадаж байгаа юм байна уу .

zochin [192.82.85.18] 2022-04-06 06:34:24

Ээ одоогийн энэ төр засаг гэж явцгүй хэдэн гарууд. Үнэндээ чадваргүй байна ш дээ

Burmaa [103.10.22.226] 2022-04-06 05:58:43

УБТЗ угаасаа шулаач ш дээ. Бизнесийг нь булааж байгаа арга л байна даа. УБТЗ мэтийн ийм монополь газруудыг ингэж даврааж болохгүй ээ

Зочин [103.10.22.226] 2022-04-06 05:53:58

Төр арай болимоор юмаа аж ахуй нэгжээ шахаж дарамтлахаа

Zochin [103.10.22.226] 2022-04-06 05:52:44

Төрийн хэвшлээс хувийн хэвшлээ дээрэмдэхээ болимоор байна. Төрийн оролцоотой бүхий л зүйл будилаантай, дээрмийн шинж чанартай, булихаатай байх юм. Түрээсийн үнэ 14000 хувиар өсөх тохиолдол зөвхөн МОНГОЛ УЛС-д л байдаг байх шүү. АТГ-д шалгуул.


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.