Олон улсын стандартын хэрэгжилтэд аудит хийж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ

Aдмин / Нүүр

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын Онцгой байдлын газар ажиллаж, олон улсын стандартуудын хэрэгжилт, нутагшуулалтын талаар хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлээ.

Энэ үеэр хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Онцгой байдлын байгууллага нь 2020 онд төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас анх удаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага болсон. Тус стандартын хэрэгжилтийг дүгнэх, мэргэжил, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр гамшгаас хамгаалах удирдлагын системийг бэхжүүлж, менежментийн хувьд бусад олон улсын стандартуудыг нэвтрүүлэх үндэс суурь нь болсон” гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартуудын хэрэгжилт, гарч буй үр дүн, шаардагдах баримт бичгийг боловсруулалтыг үнэлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.