ЦЕГ: Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, сэргийлэх БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫГ зохион байгуулж байна

Aдмин / Хууль

Цагдаагийн ерөнхий газрын даргын санаачилгаар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд цаг үеэ дагаад шинэлэг арга, аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлууд хийгдэж байгаа билээ.

Энэ хүрээнд улсын хэмжээнд “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт бүсчилсэн сургалтыг 04 дүгээр сарын 04-өөс 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү бүсчилсэн сургалтыг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэл, орон нутгийн Прокурор, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газруудтай хамтран зохион байгуулж байна.

Arslan.mn

Энэ удаагийн бүсчилсэн сургалтын онцлог нь цаг үеэ дагаад зайлшгүй шаардлагатай гэсэн 16 төрлийн сэдвийг хамруулсан. Тухайлбал, "Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт, олон улсын харилцаа", Хохирогч, хүчирхийлэгчийн сэтгэл зүйн онцлог", "Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал", "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил, хамтарсан багийн ажиллагаа", "Хүүхэд хамгаалал" зэрэг сэдвийн хүрээнд сургагч багш нар хичээлийг орж байна.

Бүсчилсэн сургалтад 21 аймгийн нийт 176 алба хаагч хамрагдлаа. Сургалт цаашид үргэлжлэн зохион байгуулагдана.

Arslan.mn

Үүний үр дүнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд цагдаагийн алба хаагчид шинэ арга, аргачлалуудын талаар нэгдсэн ойлголт, арга зүйтэй болох, урьдчилан сэргийлэх ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, хамтарсан багийн ажиллагааг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, бүртгэх, шалган шийдвэрлэх, хохирогч хамгаалах зэрэг бүхий л ажиллагаанд хохирогч төвтэй хандлагыг мөрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр дагнасан 100 орчим алба хаагч ажиллаж байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хохирогчид туслалцаа үзүүлэх цаашлаад хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх ажилд цагдаагийн байгууллага онцгойлон анхаарч байгаагийн илрэл юм.

Arslan.mn

Arslan.mn


Сэтгэгдэл

Зочин [203.217.139.240] 2022-04-13 01:05:46

өвөрхөнгайн хамгийн үнэтэй буудалд буучихсан төсвийн мөнгийг ууж өгч байсан. хэмнэлтээ хийгэчээ

Зочин [99.224.160.146] 2022-04-12 15:24:28

buun zardal tsahimaar ybuulaach uuj idej untaj udsen niilleg boloo biz deeguur dooguuraa

Devin [193.108.115.107] 2022-04-12 15:24:19

فلوکستین در واقع نوعی داروی ضد افسردگی است. این دارو از مهارکننده های انتخابی باز جذب سرتونین در بدن به حساب می آید. معمولا از فلوکستین در درمان افسردگی، پنیک اتک، پرخوری عصبی و یا حتی سندروم پس از قاعدگی (PMS) استفاده می شود. پروزاک یا همان فلوکستین اولین بار در سال 1988 در ایالات متحده ظاهر شد و به یکی از داروهای ضد افسردگی که به طور گسترده در این کشور تجویز می شد تبدیل شد. اگرچه داروهای جدیدتری مانند سرترالین و سیتالوپرام اکنون در دسترس هستند اما این دارو همچنان در بین افراد در معرض اختلالات و تنش های روحی بسیار محبوب است. فلوکستین دارویی تجویزی است. به شکل‌های کپسول، کپسول با تأخیر در انتشار، قرص و محلول در بازار موجود است. همه اشکال از طریق بلع مصرف می‌شوند. (کپسول تأخیر در انتشار در بدن شما کندتر منتشر می‌شود.) کپسول خوراکی فلوکستین به صورت داروهای با نام تجاری Prozac و Prozac Weekly نیز موجود است. به عنوان داروی عمومی‌نیز در بازار موجود است. داروهای عمومی‌معمولاً قیمت کمتری نسبت به نسخه‌های مارک دار دارند. my blog post; فلوکستین

Эрдэнэзул [202.126.90.119] 2022-04-12 08:39:52

Ямар муухай юм бэ

Зочин [64.119.17.202] 2022-04-12 08:11:40

Хучирхийллицн эсрэг ажлыг ганцхан цагдаагийн байгууллага л хийж бодит арга хэмжээ авдаг болтой бусад байгуулгын хумуус нь хууль эрх зуйн мэдлэг дутмаг юмуу эсвэл онц анхаардгуй санагдсан хуулиараа бол маш их ажил арга хэмжээг заасан бгаам гэтэл бодит байдалд хэрэжилтэд хандах нь тэс ондоо маш их хууль дурэмээ зорчидог юм билээ жишээ нь: гэрчийг хариуцагчид зааж огсоноор гэрч нь мэдуулгээсээ буцаж хохирогчыг буруутгаж байсан тохиолдол той таарч байсан Нэг хэсэг нь оргосон тангаратаа унэнчээр ард иргэд нийгмийн сайн сайханы толоо шударга зутгэж байхад зарим хариуцлагагуй ч гэхуу хумуусээс болжтанил талаа ашиглан хариуцлага хулээхгуй хуулийн хэм хэмжээг зорчиж болдог гэж ойлгодог тэнэг хумуус байгаа нь харамсалтай

зочин [122.201.19.99] 2022-04-12 07:49:09

Ийм худлаа шоу хийхээ болио өрөөнд суучихаад ямарч судалгаа хийхгүй болио гадуур яв бодит байдал дээр нь ажиаач малуудаа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.