ЗАСГИЙН ГАЗАР 11-11 төвд оператор болтлоо ЧАДАМЖГҮЙ болоо юу

Aдмин / Улстөр

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ганцхан сарын өмнө ард түмэндээ үнэ буулгаж, эдийн засгийг тогтворжуулна гэж амласан. Амлалтаа ийм хурдан мартчихдаг юм байх даа. Олон нийтийн санал гомдол хүлээж авах 11-11 төвд оператор хийгээд явах юм. Үүндээ Засгийн газрын гишүүдээ хүртэл татаад оруулчихсан. Өдөр бүр энэ утасны ард нэг сайд сууж иргэдэд хариулт өгөх боллоо.

Улс орон өрөнд баригдаж, ард түмэн өлсгөлөнд нэрвэгдчихээд байхад манай төрийн тэргүүнүүд утасны ард оператор хийгээд цаг нөхцөөж явна. Тэр 11-11 төв чинь гомдол мэдээлэл хүлээгээд авчих операторгүй болчихсон юм уу. Эсвэл Засгийн газрын чадамж нь ерөөс энэ юм уу.

Иргэдтэй ойртоно гээд 11-11 төвийг Засгийн газар дэргэдээ авчирсан гээд л хэд хоног ярьж байна. Угаас энэ утсыг иргэд төрийн байгууллагыг ойртуулах гэж л ажлуулж эхэлсэн санагдах юм. Эсвэл бидний ой санамж ийм мартамхай болоод байна уу. Иргэд, олон нийтийн зүгээс ирсэн санал гомдлыг хүлээж аваад холбогдох төрийн байгууллагад дамжуулах ажлыг сүүлийн хэдэн жил л хийж ирсэн байх.

Тэгээд ч АТГ, зам тээвэр, төрийн албан хаагчдын талаарх гомдлыг салбар бүрийн байгууллага нь хүлээж авах тусгай газар, хэлтэстэй. Тэд нь бүгд санал гомдлын дугаартай.

Засгийн газрын үүрэг нь лавлах төвд оператор хийх биш улс орныг бодлогоор зохицуулах, хөгжүүлэх ёстой. Тэр операторын ажлыг захын оюутан ч хийж чадна. Засгийн газар чадамжгүй байгаагаа үйлдлээрээ олон ч удаа харуулж байна даа. Тэгээд ч ерөнхий сайд талбай дээр гарч ирсэн ч, 11-11 төвд ажилласан ч өнөө л “Шударга байдлын төлөө хамтдаа тэмцье. Олон саад бэрхшээлтэй тулгарна. Гэхдээ хамт байгаарай” гэдэг улиг болсон үгээ л хэлж харагдана лээ.

www.tentsver.mn

Д.СҮРЭН


Сэтгэгдэл

Зочин [192.82.86.22] 2022-05-15 11:19:42

Ард түмний тавьсан чухал санлыг хэдэн бичээч хүүхнүүд шийдвэрлэж болохгүй ерөнхий сайд өөрөа ч танилцаж байх хэрэгтэй шүү

Зочин [66.181.160.25] 2022-05-10 05:08:26

энэ бол зөв асуудал шүү дээ,Төр засаг ард түмэн юу хүсэн хүлээж байгааг мэдэрч байж шийдвэрээ гаргах цаашдынхаа зорилтыг тодорхойлоход чухал ач холбогдолтой зүйл.Хамгийн гол нь ард түмнээ сонсох,чадамжгүйдээ биш шүү эрхэм ээ бид юм бол шүүмжлэх,эсэргүүцэх гээд байхаар наад ажил чинь яаж явхав,яаж ажил хийх үү?

Иргэн [103.229.122.240] 2022-05-10 04:41:48

Энэ хүмүүсийн санаанд таарах юм гэж байдаг юм уу сайд 1111 төвд ажиллахаар ажиллалаа гэнэ эсвэл иргэдийн дуу хоолойг сонсохгүй байна гэнэ яах ёстой юм

Irgen [150.129.142.199] 2022-05-10 04:37:15

Said nar hiih ajilgui bolson yum bn.Eruul mendiin saidaa duureg bolgond shahuu dutuu barigdsan eruul mendiin tuvuudee ashiglaltand oruulj uguuch.yadarsan undur nastnuud balchir huuhduud bol yawj emnelegiin uilchilgee awch chadahgui bn.

d [122.201.21.132] 2022-05-10 04:21:43

Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсох муу зүйл бишээ

Зочин [202.170.73.226] 2022-05-10 03:34:40

ter demii hiih yumgui Sumyabazariig suulgaj yagaad hunii umch nuraaj bgagiin asuumar bna

Зочин [66.181.161.58] 2022-05-10 03:33:40

gol n ter atg tatwarin operatoruud n utsaa avdagguishdee bainga zalgana avdag hvn baihguishd

зочин [203.98.76.21] 2022-05-10 03:33:40

ард иргэдийн гомдол өргөдөл мэдээлэлиг сонсдоггүй гээд байсан одоо бас болохгүй болсон уу Наад худлаа хүний өө сэв харахаа байчих ажлаа хийж л байна

Зочин [66.181.161.125] 2022-05-10 03:36:40

Яг тийм


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.