ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан ачаа тээвэрлэх нь эдийн засгийн хувьд ашигтай болдог
Газарзүйн ашигтай байрлал, төмөр зам, авто замын өргөн сүлжээ, усан тээврийн системийн ачаар ОХУ нь Евразийн олон улсын ачааны урсгалын ихэнх хэсгийг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх боломжтой. Өнөөдөр Евразийн олон улсын тээврийн гурван коридор болох “Хойд-Өмнөд”, “Транссибирь”, “Хойд тэнгисийн зам” ОХУ-аар дамжин өнгөрч байна.
“Хойд-Өмнөд” олон улсын тээврийн коридор нь Зүүн, Төв Европ, Скандинавын орнууд, ОХУ-ын Европын хэсгийн нутаг дэвсгэр, Каспийн тэнгис, Иран, Энэтхэг, Пакистан болон бусад улс орнуудыг холбодог. Ачаа тээвэрлэх гурван чиглэлийн маршрут байдаг: Каспийн далайг дамнасан хувилбар - Каспийн тэнгис дэх Орос, Ираны боомтуудыг ашиглах; Каспийн тэнгисийн баруун эрэг дагуу Азербайжанаар дамжин Астара хилийн боомтоор дамжин Иран руу нэвтрэх төмөр зам; Каспийн тэнгисийн зүүн эрэг дагуу Казахстан, Туркменистанаар дамжин Горган станцаар дамжуулан Ираны төмөр замын сүлжээнд нэвтрэх төмөр зам.
“Транссиб” (мөн Баруун-Зүүн гэж нэрлэдэг) олон улсын тээврийн коридор нь зургаан төмөр замын дэд бүтцийг багтаасан бөгөөд Төв Европ, Москва, Екатеринбург, Красноярск, Хабаровск, Владивосток, Находка хотуудыг холбодог.
Номхон далай, Хойд мөсөн далайгаар дамжин Алс Дорнодтой Европыг "Хойд тэнгисийн зам" олон улсын тээврийн коридор холбодог юм. Энэ нь Транссибирийн төмөр зам, хурдны замтай зэрэгцэн оршдог бөгөөд ОХУ-ын Сибирийн томоохон гол мөрөн болох Лена, Обь, Иртышын дагуу дамжин өнгөрөх тээвэр болон ачаа тээвэрлэх боломжтой байдаг.
2022 оны 6-р сарын 15-наас 6-р сарын 18-ны хооронд ОХУ-ын Санкт-Петербург хотноо Петербургийн олон улсын эдийн засгийн XXV чуулга уулзалт болно. Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь "Шинэ ертөнц - Шинэ боломжууд" юм.
Петербургийн олон улсын эдийн засгийн XXV чуулга уулзалтын үеэр ОХУ-ын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх Евразийн транзит тээврийн давуу тал, тухайлбал ачаа хүргэх цагийг хэмнэдэг талаар танилцуулаг хийх болно. «Транссиб” олон улсын тээврийн коридорыг ашиглах үед Японоос Роттердам хүртэлх тээврийн зай бараг 30%-иар, Берлин хүртэл 33%-иар, Хельсинки хүртэл 58% -иар багасдаг. Находка-Восточная-Брест (10.5 мянга гаруй км) чиглэлийн чингэлэг галт тэрэгний “Транссиб”-ээр дамжин өнгөрөх хугацаа есөн хоног байна. Цаашид долоо хоног болгохоор төлөвлөж байна.
Сэтгэгдэл