"Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна
Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш. Дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь доройтолд өртөөд байгаа. Эдгээр бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогддог байна.
Иймээс дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталж, 195 улс орон нэгджээ. Манай улсын хувьд 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталсан эхний 50 улсын нэг юм.
Монгол Улсын Засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг баталж газрын доройтол болон цөлжилттэй тэмцэж байв.
Монгол орны нийт нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа. Түүний 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй , 44 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг аж. Сүүлийн 75 жилд газрын гадарга орчмын агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулааран, жилд орох хур тунадасны хэмжээ 7 хувь орчим багасжээ. Хангайн бүсэд дунджаар 10 жилд 1-2 удаа, говийн бүсэд 2 жилд 1 удаа, хээрийн бүсэд 3 жилд нэг удаа болдог ган, хөрсний усаар болон салхиар эвдрэн өөрчлөгдөх болсон нь манай орны цөлжилтийн нөлөө нь аж.
Сэтгэгдэл
Зочин [103.212.117.146] 2022-06-17 05:31:31
Цөлжилтөнд хүний зүгээс хамгийн их нөлөөлөөд байгаа зүйл гэвэл хот хөдөөгүй маш олон машинтай болсон. Хаа сайгүй замтай замгүй газраар тэнүүчилж асар их хэмжээний бэлчээр, хөрсийг улаан халцгай болгон сүйтгэж байна. Энэ тухай ярьж байгаа, хийж байгаа төрийн ажилтан алга. Морь, Тэмээ унахаа байсан.
Зочин [124.158.107.100] 2022-06-17 03:51:38
Нийт аймаг орон нутаг өөрийн нутаг дэвсгэрийн ертөнцийн зүгээр урд талдаа мод тарьж, модоор бүтсэн ногоон хана байгуулах хэрэгтэй байна. ингэж элсний нүүдэл, цөлжилттэй тэмцэх нь үр дүн ихтэй.
зочин [59.153.84.246] 2022-06-17 03:29:16
Хүн төрлөхтөн дэлхий, байгальтайгаа зүй бусаар харьцсантай шууд холбоотой. Алт эрдэнэс баялагаа ухаж тонож хэсэг бүлэг хүмүүс баяжиж нөхөн сэргээлт гэж хийхгүй газар дэлхий хөрсөө хайрлахгүй болжээ. Хог хаягдал, усны эх ундрага, булаг шанд, ой модор хайрлаж байгаа хүн алга, дээдэсүүд ямар аймшигтай газар уурхайд шунаж байнаа, Үүний гор нь цалжилт явагдахад хүрч байна. Монгол улс орон маань соц үед хортон шавьж агаарын замаар цацаж устгал явуулдаг байсан одоо байхгүй шүү. Хөдөө орон нутагт ой мод маань хортон шавьжид идэгдэж үхэжсэн дүр зураг аймаг бүрт байна. Тэгсэн хэрнээ мод тавих уриалга хийгээд байхын ойлгохгүй байна. Ядаж ургасан сайхан ой модоо хамгаалахыг бодох хэрэгтэй.