Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.07.01) өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 19 минутад эхэлж, УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд оруулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн хийсэн.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын есөн гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцлов.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга нь бүлгээс гарах өргөдөл өгсөнтэй холбогдуулан бүлгийн үлдсэн гишүүдийн тоо хуульд заасан хязгаарт хүрэхгүй байгаа учраас өнөөдрөөс бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болж буйг мэдэгдэв.

Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үндэсний их баяр наадмын тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ

Дараа нь Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, Үндэсний аудитын газраар аудит хийлгэснийг сайд дурдаад нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд 33 төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн 4,674 төсөвт байгууллага болон Ирээдүйн өв сан, төсвийн Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг нэгтгэсэн гэв.

Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил, үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг хамруулсан. Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал 2021 онд хүнд хэвээр үргэлжилсэн хэдий ч бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр бодлогын арга хэмжээ авч, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөө"-г батлан, хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 2020 оноос 6 нэгж пунктээр өсөж 1.4 хувьд хүрсэн байна. Дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ, эрэлт нэмэгдэж, манай улсын уул уурхайн голлох бүтээгдэхүүнүүдийн экспорт 2021 оны эхэнд нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж байсан бол оны сүүлд цар тахлын улмаас хилийн боомтуудын үйл ажиллагаа доголдож, түүхий эдийн экспорт огцом буурч эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн байна. Уул уурхайн салбарын өсөлт эхний улиралд 39.3 хувь байсан бол оны эцэст 1.7 хувь болж саарсан. Зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх оноос 4.0 хувиар өсөж 1.3 сая тонн, газрын тосны үйлдвэрлэл 13.7 хувиар өсөж 4.7 сая баррельд хүрсэн нь уул уурхайн салбарын өсөлтийг дэмжиж улмаар төсвийн орлогын гүйцэтгэлд нөлөөлсөн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулгадаа дурдав.

Мөн тэрбээр нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 12.7 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 478.6 тэрбум төгрөгөөр давж биелсэн, нэгдсэн төсвийн зарлага 15.6 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 573.7 тэрбум төгрөгөөр бага байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 6.8 хувьтай тэнцэж байна хэмээлээ.

Түүнчлэн улсын төсвийн гүйцэтгэлийн хувьд, Монгол Улсын 2021 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 9.1 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 38.6 тэрбум төгрөгөөр дутуу, улсын төсвийн зарлага 12.2 их наяд төгрөг болж, төлөвлөснөөс 407.9 тэрбум төгрөгөөр бага байна. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 3.1 их наяд төгрөгийн алдагдалтай байна гэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлт Монгол Улсын Засгийн газар 2021 онд төсвийн бодлогоо хэрэгжүүлэхдээ зургаан зорилт дэвшүүлэн ажиллажээ.

Аудитаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого ба тусламжийн дүнг 12 их наяд 711.4 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 15 их наяд 630.4 тэрбум төгрөгөөр баталгаажууллаа. Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1-д заасан тусгай шаардлагуудыг хангасан байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 14 их наяд 306.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 398.2 тэрбум төгрөгөөр давсан. Урсгал зарлагыг 656.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлыг 322.4 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 405.6 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 3 их наяд 971.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 2 их наяд 919.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 6.8 хувьтай тэнцүү байна. Засгийн газрын нийт өр 2021 оны эцэст 26 их наяд 918.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь өнөөгийн үнэ цэнээр тооцвол 21 их наяд 837.3 тэрбум төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 50.8 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өр өмнөх оноос 3.5 хувь буюу 980.4 тэрбум төгрөгөөр буурсан байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцолсон.

Мөн тэрбээр, Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуулиар баталсан Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад хамаарах 3 их наяд 881.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 1 их наяд 311.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 1101 төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийснийг онцлоод аудитаар улсын төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн бодит гүйцэтгэлийг 65.8 хувьтай дүгнэсэн, үүний 7.5 хувь буюу 83 төсөл, арга хэмжээний хэрэгжилт дутуу, 10.8 хувь буюу 119 төсөл, арга хэмжээ хэрэгжээгүй байна. Улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, хэрэгжилт удааширсан, үр ашиггүй зардал гарсан нь төлөвлөгөөнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй бүрэн нийцүүлээгүй, төсөвлөлтийн шаардлага бүрэн хангаагүй зарим төсөл, арга хэмжээг батлуулж санхүүжүүлсэн нь нөлөөлж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд баримтлах хууль тогтоомж бүрэн хэрэгжихгүй байгаа нь төсөв, санхүүгийн хариуцлагын болон хяналтын тогтолцоо хангалтгүй сул байгаагаас хамаарч байгааг анхаарах шаардлагатай байна гэж байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтэд Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 57 Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 7032 санхүүгийн тайланг нэгтгэсэн. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар зөрчилгүй 43, хязгаарлалттай 14-н дүгнэлт өгсөн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдаад аудитаар, Улсын Их Хуралд 7 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 15 , Сангийн сайдад 13, Эдийн засгийн хөгжлийн болон Барилга, хот байгуулалтын сайдад тус бүр 1, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт 5 зөвлөмж тус тус өгч аудитын тайланд тусгасныг онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад хариулах, асуудлыг хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүн байгаагүй тул хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.2-т заасны дагуу хаалттайгаар үргэлжлүүлэв.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн асуултаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 42 саналын томьёоллоор санал хураалтыг явууллаа.

Тухайлбал, Ажлын хэсгээс 9 дүгээр зүйлийн төслийн 9.2 дахь хэсэг, 9.2.1, 9.2.2 дахь заалтыг нэгтгэн “Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, аймагт 100 000 000 төгрөг, түүнээс дээш, нийслэлд 300 000 000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж бүртгүүлнэ.” гэж өөрчлөх, төслийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг “Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн сантай байх бөгөөд мэдээллийн санг ажиллуулахтай холбогдсон журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”, “Барьцаалан зээлдүүлэх журмаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 16.2-т заасан цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд зүйлсийг барьцаанд авахыг хориглоно.”; гэсэн 16.2, 16.3 дахь хэсэг болгон өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Харин хуралдаан даргалагчаас Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдийн зүгээс гаргасан саналыг харгалзан төслийн 7,8,9 дэх зарчмын зөрүүтэй саналуудыг гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул уг төслийг хууль санаачлагчид нь буцаахаар боллоо.

Ингээд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл

Зочин [196.196.203.214] 2022-07-07 18:55:55

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 18:55:54

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 18:55:54

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 18:55:54

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 18:53:25

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 18:53:24

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 18:53:20

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 18:53:20

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 18:53:20

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 18:53:15

Зочин [196.196.203.214] 2022-07-07 18:53:15

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 12:09:18

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 12:09:18

Зочин [196.196.203.214] 2022-07-07 12:09:18

Зочин [196.196.203.214] 2022-07-07 12:02:24

Зочин [196.196.203.214] 2022-07-07 12:02:24

Зочин [196.196.203.214] 2022-07-07 12:02:24

Зочин [196.196.203.214] 2022-07-07 12:02:01

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 12:02:01

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 12:02:00

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 12:02:00

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 12:00:24

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 12:00:24

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 12:00:20

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 12:00:20

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 12:00:20

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 12:00:16

Зочин [196.196.203.214] 2022-07-07 12:00:16

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:18:28

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:18:22

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:18:21

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:18:21

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:18:18

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:18:18

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:18:18

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:18:18

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:16:22

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:16:22

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:16:22

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:16:18

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:16:18

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 12:09:18

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:16:31

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:16:31

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:16:31

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:16:31

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:16:30

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:16:29

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:16:28

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:16:27

99 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.