Шри Ланкад органик газар тариалан сүйрэл авчрав

Aдмин / Гадаад мэдээ

Улс орон даяар хийсэн туршилтыг хохирол учруулсаны дараа зогсоов.

Эдийн засаг, хүмүүнлэгийн хямрал гүнзгийрч буй Шри Ланка энэ өвөл органик хөдөө аж ахуйн талаар буруу бодлого гаргаж үндэсний хэмжээнд туршсан туршилтаа зогсоолоо. Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабая Ражапакса 2019 оны сонгуулийн кампанит ажлын үеээрээ тус улсын тариачдыг 10 жилийн хугацаанд органик хөдөө аж ахуй болгон шилжүүлнэ гэж амласан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ражапаксагийн засгийн газар энэхүү амлалтаа биелүүлж, нийлэг бордоо, пестицидийг импортлох, ашиглахыг улсын хэмжээнд хориглож, тус улсын 2 сая фермерийг органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг тушаав.

Үр дүн нь харгис бөгөөд хурдан байв. Органик аргаар уламжлалт газар тариалантай харьцуулж болохуйц ургац авч чадна гэсэн мэдэгдлийн эсрэг дотоодын цагаан будааны үйлдвэрлэл ердөө эхний зургаан сарын дотор 20 хувиар буурсан байна. Удаан хугацааны турш цагаан будааны үйлдвэрлэлээрээ өөрийгөө хангаж байсан Шри Ланка улсын үндэсний хоол хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох цагаан будааны дотоодын үнэ 50 орчим хувиар өссөн ч 450 сая долларын үнэ бүхий цагаан будаа импортлохоос өөр аргагүйд хүрчээ. Энэхүү хориг нь тус улсын цай, түүний экспорт, валютын эх үүсвэрийг сүйрүүлэв.

2021 оны арваннэгдүгээр сар гэхэд цайны үйлдвэрлэл буурч, засгийн газар цай, резин, наргил мод зэргийг оролцуулан экспортын гол тарималын бордооны хоригоо хэсэгчлэн цуцаллаа. Эсэргүүцлийн жагсаал, инфляцийн өсөлт, Шри-Ланкийн мөнгөн тэмдэгтийн ханшны уналт зэрэгтэй тулгарсан засгийн газар цай, резин, наргил мод зэрэг хэд хэдэн гол тарималын талаарх бодлогыг өнгөрсөн сард зогсоосон ч зарим нь хэвээр байна. Мөн Засгийн газар тариаланчдад шууд нөхөн олговор болгон 200 сая ам.доллар, алдагдал хүлээсэн будааны тариаланчдад 149 сая ам.долларын үнийн хөнгөлөлтийг нэмж үзүүлэх санал болгосон байна. Гэвч энэ нь хоригийн учруулсан хохирол, зовлонг бараг нөхөж чадсангүй. Тариаланчид энэхүү нөхөн төлбөр нь их хангалтгүй байна, Үүнд Шри Ланкийн хөдөө тосгонд ажлын байрны гол эх үүсвэрийг бий болгодог олон тариачдыг, ялангуяа цай үйлдвэрлэгчдийг оруулаагүй гэж шүүмжлэв. Зөвхөн цайны үйлдвэрлэл буурсан нь эдийн засгийн хувьд 425 сая ам. долларын алдагдал хүлээх болоод байна.

Хүний амьжиргааны зардал бүр ч их болов. Царт тахлын дэгдэлт гарахаас өмнө тус улс дундаас дээш орлоготой статустай болсон. Өнөөдөр хагас сая хүн дахин ядууралд нэрвэгдлээ. Үнийн өсөлттэй холбоотойгоор инфляци огцом өсч, валют хурдацтай унаж байгаа нь Шри-Ланкчуудыг хоол хүнс, шатахууны худалдан авалтаа багасгахад хүргэв. Тус улсын эдийн засагчид засгийн газрыг ард түмэндээ шаардлагатай бараа материал худалдаж авахын тулд өр төлбөрөө төлөхгүй байхыг уриалав.

Шри Ланкад хямралыг бий болгосон ид шидийн сэтгэлгээ, технократын ихэмсэглэл, үзэл суртлын төөрөгдөл, хувийн бодлого, алсын хараагүй байдал нь тус улсын улс төрийн удирдлага болон тогтвортой хөдөө аж ахуйг дэмжигчдэд хоёуланд нь хамаатай. Бордооны татаас, импортыг бууруулах алсын хараагүй арга хэмжээ байсан ч улсын хөдөө аж ахуйн салбар ийм өөрчлөлт хэзээ нэгэн цагт амжилтанд хүрч магадгүй гэж үзсээр байна.

Шри Ланкийн органик маягийн шилээр дамжин гамшигт хүрэх аялал 2016 онд Ражапаксагийн захиалгаар Виятмага хэмээх иргэний нийгмийн шинэ хөдөлгөөн байгуулагдсанаар эхэлсэн ажээ. Виятмага өөрийн цахим хуудаснаа "Шри Ланкийн ёс суртахууны болон материаллаг хөгжилд үр дүнтэй нөлөөлөх мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийн шинээр гарч ирж буй чадавхийг ашиглах" гэж эрхэм зорилгоо тодорхойлсон байна. Виятмага Ражапаксад сонгуульд нэр дэвшихээр нэр хүндтэй болох боломжийг олгож, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гаргахад тус дөхөм үзүүлжээ. Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байх үед уг хөдөлгөөн нь үндэсний аюулгүй байдал, авлигатай тэмцэх, боловсролын бодлого хүртэлх бүхнийг хамарсан өргөн хүрээний хөтөлбөр болох "Хөгжил цэцэглэлт ба сүр жавхлангийн дүр төрх"-ийг гаргаж, улс орноо арван жилийн дотор бүрэн органик хөдөө аж ахуйд шилжүүлэх амлалт өгсөн юм.

Виятмага технократын чиглэлээр мэргэшсэн гэж мэдэгдэж байсан ч Шри Ланкийн хөдөө аж ахуйн тэргүүлэх мэргэжилтнүүд нь мөрийн хөтөлбөрийн хөдөө аж ахуйн хэсгийг боловсруулах асуудлаас хол байсан бөгөөд үүнд нийлэг бордооноос татгалзаж, улс орны хүн амын хэрэгцээг хангах 2 сая органик гэрийн цэцэрлэгт хүрээлэнг бий болгох амлалтууд багтсан бөгөөд улс орны ой мод, намгархаг газрыг биобордооны үйлдвэрлэлд ашиглан өөрчилхөөр амласан байна.

Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Ражапакса Виятмагагийн хэд хэдэн гишүүнийг кабинетдаа, тэр дундаа хөдөө аж ахуйн сайдаар томилов. Шри Ланкийн Хөдөө аж ахуйн яам эргээд тус улсын ихэнх агрономич, хөдөө аж ахуйн эрдэмтдийг халж, оронд нь үндэсний жижиг органик салбарын төлөөлөгчдийг оруулж, найдаж, бодлогын хэрэгжилтийн талаар зөвлөгөө өгөх хэд хэдэн хороодыг байгуулж, альтернатив хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний ажлыг дэмжигчид, тэр дундаа тус улсын хойд хэсгийн хөдөө аж ахуйн мужуудад хөдөө аж ахуйн химийн бодис болон бөөрний архаг өвчний хоорондын хамаарлын талаар баталгаа, нотолгоогүй эргэлзээтэй мэдэгдлийг удаан хугацааны турш сурталчилж байсан, нэр хүнд олсон эмнэлгийн холбооны тэргүүнийг ажиллуулжээ.

Дараа нь Ражапакса сонгогдсоноос хэдхэн сарын дараа COVID-19 цар тахал болов. Энэхүү тахал нь 2019 онд улсын гадаад валютын бараг тал хувийг бүрдүүлдэг Шри Ланкийн аялал жуулчлалын салбарыг сүйрүүлэв. 2021 оны эхэн үед засгийн газрын төсөв, мөнгөн тэмдэгт хямралд орж, жуулчлалаас ордог долларын хэмжээ багасаж, Шри Ланкийн гадаад валютын нөөц шавхагдав. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийсэн Хятадын зээлдүүлэгчдэд өрөө төлөх боломжгүй болов.

Ражапаксагийн органик амлалтыг орж харьяа. 1960-аад онд хэрэгжсэн Ногоон хувьсгалын эхний өдрүүдээс эхлэн Шри Ланка тариаланчиддаа нийлэг бордоо хэрэглэсэний татаас олгож эхлэсэн байна. Өмнөд Азийн ихэнх орнууд шиг Шри Ланкад гарсан үр дүн нь гайхалтай байлаа. Будаа болон бусад тариталын ургац хоёр дахин нэмэгдсэн байна. 1970-аад оны үед хүнсний хомсдолд нэрвэгдсэн үед тус улс цай, резиний экспорт нь экспортын чухал эх үүсвэр, гадаад валютын нөөц болж хүнсний аюулгүй байдлаа хангаж байжээ. Хөдөө аж ахуйн бүтээмжийн өсөлт нь хотжилтыг өргөн хүрээнд хөгжүүлэх боломжийг олгож, улсын ажиллах хүчний ихэнх хэсэг нь албан ёсны цалинтай эдийн засагт шилжсэн нь Шри Ланка улсыг 2020 онд дундаас дээш орлоготой албан ёсны статустай улс болгосон юм.

2020 он гэхэд бордооны импорт, татаасын нийт зардал жил бүр 500 сая долларт дөхсөн байна. Бордооны үнэ өсөхийн хэрээр 2021 онд ч энэ зардал улам нэмэгдэх хандлагатай болов. Синтетик бордоог хориглосон нь Ражапаксад нэг чулуугаар хоёр шувуу алах боломж олгосон бололтой. Тахал өвчинд нэрвэгдсэн улсын төсвөөс татаас олгох их хэмжээний зардлыг бууруулж, үндэсний гадаад валютын нөхцөл байдал сайжирчээ.

Харин энэ асуудал газар тариалангийн арга барил, ургацтай холбон ярих үед хаана ч үнэ төлбөргүй өдрийн хоол байдаггүйг санах хэрэгтэй. ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чухал шаардлагатай химийн бодис, шим тэжээл, газар, хөдөлмөр, усалгаа зэрэг нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үр ашигтай маш их хамааралтай байдаг. Энэ хоригийн төлөвлөгөө зарласан тэр мөчөөс эхлэн Шри Ланкад болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа агрономчид газар тариалангийн ургац мэдэгдэхүйц буурна гэж анхааруулсан байна. Засгийн газар импортын нийлэг бордооны оронд бууц болон бусад органик бордооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Гэвч тус улс дотооддоо хүрэлцэхүйц бордоо үйлдвэрлэж, дутсанаа нөхөх ямар ч боломжгүй байсангүй.

Органик хөдөө аж ахуйд жинхэнэ итгэгчдэд хөдөө аж ахуйн бодлогоо хүлээлгэн өгсний дараа тэдний ихэнх нь бордооны хоригоос ашиг хүртэх бизнес эрхэлж, импортын бордоог хориглосон хуурамч эдийн засаг Шри Ланкийн ард түмнийг маш ихээр хохироов. Цай болон бусад экспортын орлого алдагдаж байгаа нь импортын бордоог хориглосны улмаас гадагшлах валютын урсгал буурахад нөлөөлсөн байна. Будаа болон бусад хүнсний импорт нэмэгдсэнээр эцсийн дүн нь бүр ч сөрөг гарав. Мөн татаасыг бууруулснаас бий болсон төсвийн хэмнэлтээс тариаланчдад нөхөн олговор олгох, импортын хүнсний бүтээгдэхүүнд төрийн татаас олгох зардлаас эцсийн дүндээ давлаа.

Газар тариалан нь үндсэндээ нэлээд энгийн термодинамик аж ахуйн нэгж юм. Калорийн хэлбэрт байгаа шим тэжээл, энергийн гаралт нь шим тэжээл, эрчим хүч орж ирж байгаагаар тодорхойлогддог. Хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бүхий л хугацаанд хүн төрөлхтөн газар тариалангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх гол арга зам нь газар нутгийг нэмэгдүүлж, улмаар хүнсний үйлдвэрлэлд ашиглах боломжтой нарны эрчим хүч болон хөрсний шим тэжээлийн хэмжээг нэмэгдүүлсэн системд оруулсан явдал юм. Хүн амын тоо харьцангуй цөөхөн буюу нийтдээ 1 тэрбум хүрэхгүй хүн байсан үед өргөжин тэлэх боломжтой тариалангийн талбайн хомсдол байсангүй. Энэ шалтгааны улмаас дэлхийн газар ашиглалт, ойн хомсдолд гарсан антропоген өөрчлөлтүүдийн дийлэнх нь хөдөө аж ахуйн өргөтгөл буюу ой, хээр тал газрыг тариалангийн талбай, бэлчээр болгон хувиргах үйл явцын үр дүн юм. Аж үйлдвэрийн өмнөх үеийн хөдөө аж ахуй байгальтай илүү зохицон оршдог гэсэн түгээмэл ойлголтын эсрэг дэлхийн нийт ойн хомсдолын дөрөвний гурав нь аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө болсон байна.

Гэсэн хэдий ч өөрсдийгөө тэжээх асуудал бол хүний бараг бүх хөдөлмөрийг хүнсний үйлдвэрлэлд чиглүүлж байв. Одоогоос 200 жилийн өмнө дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь хөдөө аж ахуйд ажиллаж байжээ. Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт эрчим хүч, шим тэжээлийг системд оруулах цорын ганц арга зам бол газрыг уриншлах, газрыг эргэлтэн оруулах, халхлах ургамал тариалах, эсвэл газар тариалангийн талбайг хуваалцах эсвэл ойролцоох бэлчээрийн малын бууцыг нэмэх явдал байв. Бараг бүх тохиолдолд эдгээр практикт нэмэлт газар шаардлагатай байсан бөгөөд энэ нь ургацыг хязгаарладаг хүчин зүйл байв.

19-р зуунаас эхлэн дэлхийн худалдааны тэлэлт нь шувууд ихтэй арлуудын эртний ордуудаас олборлосон шивтэр болон бусад шим тэжээлээр баялаг бордоог алс холын бүс нутгаас Европ, АНУ-ын фермүүдэд импортлох боломжийг олгов. Энэ болон технологийн цуврал шинэчлэлүүд - илүү сайн техник, усалгаа, үр нь зарим фермүүдэд өндөр ургац авах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг олгосон бөгөөд энэ нь эргээд ажиллах хүчээ чөлөөлж, улмаар дэлхийн орчин үеийн байдлыг тодорхойлох нэг шинж чанар болох томоохон хотжилтын эхлэлийг тавьсан юм.

Гэвч 1900-аад оны эхээр Германы эрдэмтэд өндөр температур, өндөр даралт, химийн катализатор ашиглан азотыг агаараас гаргаж, нийлэг бордооны үндэс болох аммиакийг үйлдвэрлэдэг Хабер-Бош процессыг зохион бүтээсэн нь жинхэнэ өөрчлөлтийг авчрав. Нийлэг бордоо нь дэлхийн хөдөө аж ахуй, түүнтэй хамт хүн төрөлхтний нийгмийг өөрчлөв. Ихэнх улс оронд нийлэг бордоог өргөнөөр нэвтрүүлсэн нь ургацыг хурдацтай нэмэгдүүлж, хүний хөдөлмөрийг хөдөө аж ахуйгаас өндөр орлоготой, амьдралын чанарыг сайжруулах салбар руу шилжүүлэх боломжийг олгосон байна.

Нийлэг бордоог өргөнөөр ашигласнаар дэлхийн хөдөө аж ахуй 8 тэрбум орчим хүнийг тэжээх боломжийг олгож байгаагийн 4 тэрбум орчим нь нийлэг бордоогоор хэрэглээний өсөлтөөс хамаардаг ажээ. Үүний үр дүнд дэлхийн хөдөө аж ахуйг дэлхийн хүн амыг тэжээх боломжийг олгосон орчин үеийн хүнсний системүүд нь өмнөх хүнсний системээс хамаагүй илүү эрчим хүч зарцуулдаг бөгөөд нийлэг бордоо нь үр тарианы эрчим хүчний чухал эх үүсвэрийг бүрдүүлдэг.

Дэлхийн 2-р дайны дараа нийлэг бордоо дэлхий даяар улам бүр ихэсч, орчин үеийн ургамал үржүүлэг, томоохон усалгааны төслүүд зэрэг бусад шинэлэг зүйлтэй хослуулснаар гайхалтай үр дүнг үзүүлэв. Нийлэг бордоо болон бусад орчин үеийн технологийн ачаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гурав дахин өссөн мөн хугацаанд тариалангийн газрын хэмжээ ердөө 30 хувиар өссөн байхад хүний тоо хоёр дахин нэмэгдсэн байна.

Нийлэг бордооны ашиг тус нь зөвхөн хүмүүсийг хооллохоос хамаагүй илүү юм. Нийлэг бордоо болон бусад хөдөө аж ахуйн инноваци байхгүй бол хотжилт, үйлдвэржилт, дэлхийн ажилчин эсвэл дундаж давхарга, ихэнх хүмүүсийн дунд боловсрол байхгүй гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Учир нь бордоо болон бусад хөдөө аж ахуйн химийн бодисууд хүний хөдөлмөрийг орлож, асар олон хүмүүсийг амьдралынхаа ихэнх хугацааг хүнс тариалахад зориулах шаардлагаас чөлөөлсөн юм.

Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бараг бүхэлдээ дэлхийн орлогын хуваарилалтын хоёр үзүүрт байгаа хүн амд үйлчилдэг. Нэг төгсгөлд нь дэлхийн 700 сая орчим хүмүүс нэн ядуу хэвээр байна. Тогтвортой хөдөө аж ахуйг дэмжигчид энэ хүмүүсийн хэрэгжүүлдэг хөдөө аж ахуйг "агроэкологи" гэж нэрлэж байна. Гэхдээ энэ нь ихэнхдээ дэлхийн хамгийн ядуу хүмүүс газар түшиж амьд үлдэхийн тулд амьдардаг хуучин хэв маягийн амьжиргааны аж ахуй юм.

Тэд дэлхийн хамгийн ядуу тариаланчид бөгөөд ихэнх хөдөлмөрөө өөрсдийгөө хүнсээр хангахад зориулдаг. Тэд нийлэг бордоо болон бусад ихэнх орчин үеийн хөдөө аж ахуйн технологиудыг худалдан авах чадваргүй, ядуурлын урхинд баригдаж, бусад хүмүүст хоол хүнс зарж амьжиргаагаа залгуулах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн илүү үйлдвэрлэж чадахгүй байна. Иймээс тэд ургацаа нэмэгдүүлж, илүү үйлдвэрлэх боломж олгодог бордоо болон бусад технологийг авч чадахгүй байв.

Үүний нөгөө талд дэлхийн хамгийн баян хүмүүс, ялангуяа барууны орнууд байдаг бөгөөд тэдний хувьд органик хүнс хэрэглэх нь хувийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны ашиг тус, хөдөө аж ахуй, байгаль ертөнцийн талаархи романтик санаатай холбоотой амьдралын хэв маягийн сонголт юм. Эл органик хүнсний хэрэглэгчдийн бараг хэн нь ч хоол хүнсээ өөрсдөө тарьж бэлтгэдэггүй. Эдгээр бүлгүүдэд зориулсан органик хөдөө аж ахуй нь дэлхийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 1 хүрэхгүй хувийг эзэлдэг хэдий ч олон үйлдвэрлэгчдийн хувьд ашигтай зах зээл юм.

Томоохон, үйлдвэржсэн, хөдөө аж ахуйн тогтолцооны хувьд органик газар тариалан нь нэлээд сайн ажилладаг. Үйлдвэрлэгчид ихэвчлэн бага ургац авдаг. Гэхдээ тэд бордоо болон бусад химийн бодисуудаас мөнгө хэмнэж, органик шошготой бүтээгдэхүүнд шимтгэл төлөхөд бэлэн давуу эрхтэй хэрэглэгчдэд зориулсан зах зээлд зарж чаддаг. Бууцаар дамжуулан системд нэвтрүүлэх хангалттай шим тэжээл байдаг тул ургац бага байдаг. Гэхдээ тийм ч аймшигтай бага биш. Органик хүнсний орон зай хэвээр байгаа цагт бага ургац болон газар ашиглалтын өсөлтийн хоорондын хамаарлыг зохицуулах боломж хэвээр байна.

Шри Ланкад үргэлжилж буй сүйрэл нь органик хөдөө аж ахуйг дэлхийн “хонхны муруй”-н өргөн дунд хүртэл өргөжүүлэх, хотын томоохон хүн амыг бүхэлд нь органик бүтээгдэхүүнээр тэжээх гэсэн оролдого нь яагаад ч амжилтанд хүрч чадахгүйг харуулав. Шри Ланкад үндэсний хэмжээнд органик тогтвортой үйлдвэрлэлд шилжих гэсэн асуудал нь ихэнх тооцоогоор тус улсын бүх гол нэр төрлийн тарималын ургацыг тухайлбал цагаан будааг 35 хувь, цайг 50 хувь, эрдэнэ шишийг 50 хувь, наргил модны самарыг 30 хувиар бууруулах ажээ. Ийм шилжилтийн эдийн засаг нь зүгээр л сүрдмээр зүйл биш харин боломжгүй зүйл юм.

Бордоо импортлох нь үнэтэй ч цагаан будаа импортлох нь хамаагүй өндөр өртөгтэй ажээ. Үүний зэрэгцээ Шри Ланка нь дэлхийн дөрөв дэх том цай экспортлогч бөгөөд тус улсын хөдөө аж ахуйн экспортын “арслан” хувийг цай эзэлдэг бөгөөд энэ нь нийт экспортын орлогын 70 хувийг бүрдүүлдэг.

Өндөр өртөг бүхий органик зах зээлд экспортын борлуулалт хийсэн ч үйлдвэрлэлийн огцом уналтыг зогсоох ямар ч боломжгүй юм. Жишээлбэл, органик цайны дэлхийн зах зээл бүхэлдээ дэлхийн цайны зах зээлийн ердөө 0.5 хувийг эзэлдэг. Шри Ланкийн цайны үйлдвэрлэл дангаараа дэлхийн органик цайны зах зээлээс их. Бордоо дутагдсаны улмаас гарц хоёр дахин буурсан ч Шри Ланкийн цайны ихэнх буюу бүхэлд нь органик зах зээлийг үерт автуулах бөгөөд дэлхийн органик цайны үнийг огцом эргүүлэх нь гарцаагүй.

Шри Ланка хэзээ нэгэн цагт нийлэг бордоог хөдөө аж ахуйн салбар болон байгаль орчинд нь сүйрүүлэх хэмжээний нөлөөгүйгээр дотооддоо үйлдвэрлэсэн органик эх үүсвэрээр сольж магадгүй гэсэн ойлголт одоо ч инээдтэй хэвээр байна. Шри Ланкийн фермүүдэд 2019 онд нийлэг бордоогоор дамжуулж өгсөнтэй ижил хэмжээний азотыг хүргэхийн тулд 5-7 дахин их малын ялгадас шаардлагатай болно. Бүр нийлэг бордоог хэтрүүлэн хэрэглэсэн нь тодорхой асуудал болоод байгаа болон бусад тодорхойгүй байдлыг тооцож үзэхэд ч арлын жижиг улсад ийм хэмжээний органик бордоо үйлдвэрлэхэд хангалттай газар бараг байхгүй. Ийм их бууц үйлдвэрлэх бүхий л хүчин чармайлт нь байгаль орчинд учруулах нэмэлт хор хөнөөлтэй хамт малын аж ахуйг асар их өргөжүүлэх шаардлагатай болох болно.

Шри Ланкад хөдөө аж ахуйг тогтвортой байлгахын тулд дотоодын хэрэглээ болон өндөр үнэ цэнэтэй экспортын бүтээгдэхүүний хувьд органик эсвэл нийлэг аль ч системд эрчим хүч, шим тэжээлийг импортлох шаардлагатай. Мөн нийлэг бордоо нь эдийн засгийн хувьд ашигтай, байгаль орчинд ээлтэй ер нь хамгийн үр дүнтэй арга зам байх болно.

Шри-Ланкийн хүмүүнлэгийн хямралын ойрын шалтгаан нь дэлхийн тахал өвчнөөс үүдэлтэй эдийн засгийн үр дагаврыг зохицуулах гэсэн оролдлого байсан бол улс төрийн асуудлын суурь нь математик тооцооллын асуудал, харин математик тооцооллын асуудлын суурь нь үзэл суртлын асуудал байв. Бүр тодорхой хэлбэл Шинжлэх ухааны үндэслэлгүй тоо тоймүй олон ажил нь дэлхийн үзэл суртлын хөдөлгөөн, оршиж байгаа зүйлийг зохицуулдаг харьцангуй энгийн биофизикийн харилцааг бүдгэрүүлж, хүнсний үйлдвэрлэлийн өөр арга, тогтолцооны боломжийн талаар бүдэг бадаг, дутуу тодорхойлсон мэдэгдлийг сурталчлан бүс нутаг, үндэсний болон дэлхийн хэмжээнд аль ч хөдөө аж ахуйн системийг юунд ч хүргэж болох эдийн засаг, нийгэм, улс төрийн үр дүн юм.

Ражапакса өөрийн бодлого бүтэлгүйтсэнгүй гэдгээ хүлээн зөшөөрөхгүй зүтгэсээр байв. Шри Ланкийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл уналтад орж байсан ч тэрээр өнгөрсөн оны сүүлээр Шотландын Глазго хотод болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Шри Ланкийн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хүний эрхийн зөрчилтэй холбоотой эсэргүүцлээс бултаагүй ч гэсэн улс орныхоо ногоон амлалтыг сурталчилж байв. Хөдөө аж ахуйн хувьсгалаа "байгальтай нийцсэн" гэж үздэг. Удалгүй тэрээр хүнсний нөхцөл байдал улам хүндэрч, бордооны хорио цээрийн асуудлыг олон нийтэд шүүмжилснийх нь төлөө засгийн газрын хоёр албан тушаалтныг долоо хоногийн дотор ажлаас нь халжээ.

Тариаланчид хаврын ургацаа хурааж эхлэхтэй зэрэгцэн бордооны хоригийг цуцалсан ч бордооны татаасыг сэргээгээгүй байна. Үүний зэрэгцээ Ражапакса өөр нэг хороог байгуулжээ. Энэ нь тэрээр болон түүний хөдөө аж ахуйн зөвлөхүүд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хязгаарлаж буй биофизикийн үндсэн бодит байдлыг үгүйсгэсээр байгааг харуулахын тулд органик бордооны үйлдвэрлэлийг хэрхэн нэмэгдүүлэх талаар засгийн газарт зөвлөгөө өгөх хороо юм.

Харамсалтай нь дэлхийн тогтвортой хөдөө аж ахуйн хөдөлгөөний ихэнх нь хариуцлага хүлээхээ больсон. Шри Ланкийн газар тариалангийн ихэнх мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан ургацын хэмжээ огцом буурч байгаа тул бордооны хоригийг тэргүүлэн дэмжигчид чимээгүй болов. Энэтхэгийн идэвхтэн, дэлхийн өмнөд хэсэгт орчин үеийн хөдөө аж ахуйн эсрэг үзлийн нүүр царай болсон Вандана Шива хоригийг дэмжсэн боловч хоригийн харгис үр дагавар нь тодорхой болмогц дуугүй болжээ. Шри Ланкад химийн бордоо, татаасыг үе шаттайгаар зогсоохыг дэмждэг Рокфеллер сангаас санхүүжүүлдэг “Food Tank” нөлөөллийн бүлэг нь тэдний дэмжсэн бодлого гамшигт байдалд хүргэсэн талаар одоо хэлэх зүйлгүй болоод байна.

Удалгүй хоригийг өмгөөлөгчид асуудал нь тэдний сурталчилсан органик практикт биш, харин хямралын дунд үүнийг хэрэгжүүлэх алхам огцом байсан гэж маргах нь гарцаагүй. Хэдийгээр бордоо хэрэглэхийг нэн даруй хориглох нь буруу санаа байсан ч хөдөө аж ахуй эрхэлдэг томоохон улс бүрэн органик буюу агроэкологийн үйлдвэрлэлд амжилттай шилжсэн жишээ бараг байхгүй. Тухайлбал, Европын холбоо олон арван жилийн турш тогтвортой хөдөө аж ахуйд бүрэн хэмжээгээр шилжихээ амласан. Гэвч генийн өөрчлөлттэй үр тариа, төрөл бүрийн пестицидийг хориглож, нийлэг бордоог хэтрүүлэн хэрэглэхийг хориглох бодлого хэрэгжүүлж байгаа ч өндөр ургац, боломжийн үнээр үйлдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд нийлэг бордооноос ихээхэн хамааралтай хэвээр байна. Мөн мал аж ахуйн гаралтай бууцаар гадаргын болон гүний ус хэт бордсон гамшигтай тэмцэж байна.

Органик хөдөө аж ахуйг хөхүүлэн дэмжигчид нь ЗХУ задран унасны дараа эдийн засаг нь сүйрсэний улмаас нийлэг бордооноос татгалзахаас өөр аргагүй болсон Куба улсыг мөн онцолдог. Куба хүний дундаж жин энэ жилүүдэд ойролцоогоор 10-15 фунт жин буурсан гэдгийг тэд дурдаагүй. 2011 онд тогтвортой хөгжлийн хүмүүсийн бас нэгэн хайрт татсан газар - Бутан 2020 он гэхэд 100 хувь органик бүтээгдэхүүн болгоно гэж амласан. Гэвч өнөөдөр Гималайн вант улсын олон фермерүүд агрохимийн бодисоос хамааралтай хэвээр байна.

Бусад орны нэгэн адил Шри Ланкад химийн эрчимтэй, том хэмжээний хөдөө аж ахуйтай холбоотой асуудал байдаггүй. Гэхдээ эдгээр асуудлыг шийдэх шийдэл нь тариаланчдад шаардлагатай үед ургамалд бордоог илүү нарийвчлалтай хүргэх боломжийг олгодог инноваци, хөрсөн дэх азотыг бэхжүүлж, бордоо болон хөрсний эвдрэлийн аль алиных нь хэрэгцээг бууруулдаг биоинженерийн бичил биетний хөрсний эмчилгээ, эсвэл пестицид, гербицид бага шаарддаг генийн өөрчлөлттэй үр тариа нь технологийн шинж чанартай байх бөгөөд тариаланчдад тэдний амьжиргаанд чухал ач холбогдолтой хуучин хэрэгслийг устгахын оронд шинэ арга хэрэгсэл өгөх болно. Тэд Шри Ланка зэрэг орнуудад тариачдыг ядууруулж, эдийн засгийг сүйрүүлэхгүйгээр хөдөө аж ахуйн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах боломжийг олгоно. Органик хөдөө аж ахуйг дэмжигчид эсрэгээрээ байгалийн төөрөгдөлд үнэнч, орчин үеийн хөдөө аж ахуйн шинжлэх ухааныг сэжиглэж байгаа тул ямар ч үнэмшилтэй шийдлийг санал болгож чадахгүй. Шри Ланкад болсон гамшиг бүхний нүдэнд ил болсон тул тэдний санал болгож буй зүйл бол зовлон болох болно.

https://foreignpolicy.com/2022/03/05/sri-lanka-organic-farming-crisis/

Тед Нордхаус бол Breakthrough Institute-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал бөгөөд экомодернист тунхаглалын хамтран зохиогч. Твиттер: @TedNordhaus

Салони Шах бол Breakthrough Institute-ийн хүнс, хөдөө аж ахуй судлаач.

Твиттер: @SaloniShah101

Орчуулсан Т. Ган-Эрдэнэ


Сэтгэгдэл

Зочин [202.179.21.197] 2022-07-22 08:03:32

Шри Ланка улс дампуурсан шалтгаанууд: /Оросын жуулчидад тавьсан хориг Энэхүү хоригийг барууны улс ороы шахалтаар тависан бөгөөд аялал жуулчлал тус улсын орлогын 40 хувийг бүрдүүлдэг байсан ба гадны жуулчдын бараг дийлэнхи Оросууд байжээ. Хориг тависанаар Шри Ланка орлогоо алдсан гэсэн үг ,,,,,,,,,,,,,,,,,Авилгал ба хятадаас авсан зээл Хятадаас авсан зээл үр ашиггүй зүгээр л улс оронд ӨР харин улсын удирдагч нарын гэр бүлийн баяжих эх үүсвэр болжээ. ,,,,,,,,,,,,,,,,,, Нефтийн үнийн өсөлт гэхдээ энэ бол байдаг л асуудал ,,,,,,,,,,,,,,,,,,,АВИЛГАЖСАН ТӨР энэ улсыг 40 жил тасралтгүй удирдсан МАХИНДА РАЖАПАКСИ ийн зааглал. Нөгөө махн намын хуцаад байдаг нэг хүний дарангуйлал мунхаглал энэ элсыг сүйрүүлжээ. Сонгууль болсон ч эдний гэр бүлээс л нэр дэвшигч гардаг юм байна Тэхээр том гүрэн дагаж далдганаагүй байсан бол Шри Ланка тайван байг байлаа Украйн дайны Том Гүрэний Америкийн тоглоом бол ШриЛанка юм

mongol [202.21.124.132] 2022-07-20 06:17:40

За манай оросоос бордоо оруулж ирдэг мафи Монгочуудыг айлгаж бордоо оруулах замаа засаж байна уу.

Малчин [192.82.78.95] 2022-07-20 03:26:12

Манай бэлчээрийн мал бол жинхэнэ органик юм. Бэлчээрийн даацандаа таарсан цөөн тооны малтай байж, дотоодын хэрэгцээгээ хангаад жаахан илүү гарснаа өндөр үнэтэй экспортлох. Өрхийн хэмжээний газар тариалан л органик байж болох. 1 га-с хэтрээд ирбэл хэн ч органик байлгаж хүрэхгүй. Боломжгүй, та бүхэн 2 га газрын зэрлэг гараараа зулгааж, хортон шавьжийг нь механик аргаар устгаж үзсэн үү. Яагаад бүтэхгүй, пестицид, гербицид,..хэрэглэхээс өөр арга байхгүй.

Иргэн [64.119.22.95] 2022-07-19 15:05:17

Энэ ядуу улс нь гадаадад хэт олон элчин сайдын яамтай юм байна лээ. Цайнаас олсон мөнгө нь элчингийхнийг тэжээсээр байгаад дампуурч байна.

Хаха [212.250.200.102] 2022-07-19 06:33:48

Органик хүнс хэрэглэх нь романтик амьдралын хэв маяг аа? Хаха бэлчээрийн мал иддэг бидний буруу болох нь ээ инээд хүрчихлээ

Зочин [202.21.124.130] 2022-07-19 05:14:26

Манайхыг бодвол үйлдвэрлэлтэй орон байжээ Бид ч зээл авбал эднээс дордож мэднэ шүү

Туршилтын туулай болжээ. [192.82.88.124] 2022-07-19 04:40:19

Тэгээд шриланкчуудыг хатгаж буруу юмруу уруу татсан БАРУУНЫХ нь алга болчихож байгаа биздээ? Энэ бүх бантанг Шри Ланкдаа хутгасан Ерөнхийлөгч нь нутгаасаан ЗУГТАЧИХСАН. Бодвол БАРУУН-д очих амьдрах байлгүй. Монгол л ийм балай туршилтад орж болдоггүй юм шүү.

Suhee [66.181.183.74] 2022-07-19 03:40:59

MANAI HIUUK TERBUm MOD GEJJ TSAGAA OLOOGUI SHIIDVER YAG ENE ZAM RIU YAVNA DAA MOD TARIHAD 11 R ZURH SRTGELTEI BAIH 2 R MONGOTOI ZAVTAI BAIIH HEREGTEI ESVEL 1 KOMPANI BAIGUULAAD URGASAN MODNII TOOGOOR MONGO OG HUUKEE CHII MINII TARIISAN MOD ENE BNA ZURGIIG NI ON TSAGTAI HARUUL 1 CH BAIHGUI DEE

Зочин [66.181.181.217] 2022-07-19 03:40:23

Манай попуудын зарим үйлдэлтэй танил зүйл олон сонсогдож байна. Маш сургамжтай гашуун тушлага байна.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.