БОЛОВСРОЛЫН БОДЛОГОД ПОПУЛИЗМ АЮУЛТАЙ

Aдмин / Боловсрол

Нийгмийн хөгжлийн гол тулгуур бол боловсрол. Төр бодлогоор боловсролын хөгжил, цаашдийн чиг хандлагад хөрөнгө оруулж, байнга дэмжлэг үзүүлэхгүй бол улс, нийгэм хөгжиж чадахгүй уруудана. Боловсролын салбарыг хувь улс төрч нэр хүндээ өсгөх хэлбэр болговол бүр аюултай. Тооцоо судалгаа муутай шийдвэрүүд эргээд системийг цочроож, хүндрэл учруулдаг.

Монголын боловсролын системийн гол тулгардаг асуудлууд нь

  1. Үндэсний онцлог, Монгол хүүхдийн сэтгэлгээнд тохирсон боловсролын систем

Монголчууд бид үндэсний уламжлалт арвин баялаг өв сан, ёс суртахууны өндөр хэм хэмжээс, зан заншлын агуа соёл, түүхтэй ард түмэн. Энэ бол бидний хөрс. Ийм сайхан эрүүл, үржил шимтэй хөрсөн дээрээ ирээдүйн үр хүүхдээ жинхэнэ өндөр ёс суртахуунтай, уламжлал, эх оронч сэтгэлгээтэй, мэдлэг, боловсролтой шинэ эриний хөгжил дэвшлийг өөрийн унаган сэтгэхүйгээр таниж мэдсэн иргэн болгож төлөвшүүлэх нь зүй. Харьжсан сэтгэлгээ, хорвардын дипломын аюулыг бид амсах шиг л болж байна. Ерөөс ёс зүйн хэм хэмжээг мэддэг, хариуцлагатай, мэдлэг боловсролтой монгол хүн л Монгол орноо хөгжүүлнэ.

  1. Шинжлэх ухааны хэрэглээ, хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэг

Асар хурдтай хөгжиж буй техник, технологийн эрин зуунд судлагдахууны аргад суурилсан цогц, зохион байгуулалтад орсон мэдлэгийг хүн бүр тодорхой хэмжээнд эзэмшихгүйгээр нийгмийн бие хүн болж төлөвших асуудал бүрхэг. Иймд яам, тамгын газрууд, улс орон шинжлэх ухааны салбараа цогцоор нь тордож байж нийтээрээ боловсронгуй, хөгжингүй өсөн дэвшлийн замд орцгооно.

  1. 21 аймаг 330 сумын боловсролын хүртээмж чанар.

Социализмаас хойш тогтсон нэг үзэгдэл нь хөдөөгийнхөн хүүгээ мал дээр гаргаж охидоо их, дээд сургуульд сургадаг тохиолдол газар авсан. Малчид охидынхоо боловсролыг дэмжиж, сургуульд бүрэн сургах, улмаар ахисан түвшний боловсрол эзэмшүүлэх нийтлэг хандлагатай болжээ. Харин хөвгүүд сургуульд сурахгүй ч амьдралаа зохицуулаад явчихна гэсэн эцэг эхчүүдийн хэвшмэл ойлголт 1990 оноос хойш өөрчлөгдсөнгүй

Энэхүү ойлголтын үр нөлөөг залуу малчин эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн, ялангуяа охидын боловсролын түвшин дээшилж, хөвгүүдийнх буурсан хандлагаас харж болно. Мөн 32-34 насны боловсролгүй эсвэл бага боловсролтой эрчүүдийн дунд гэрлээгүй байдал өндөр.

Судалгаанд оролцсон малчин залуусын 22.7 хувь нь хүүгээ ердөө 0.5 хувь нь охиноо малчин болгоно гэж хариулжээ.

Залуу малчин эмэгтэйчүүд бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтойгоороо зонхилж байгаа бол эрэгтэйчүүдийн хувьд эсрэгээрээ. Түүнчлэн боловсрол эзэмшихээр 7хот суурин газар зорьсон эмэгтэйчүүдийн дийлэнх нь буцаж ирэхгүйгээр суурьших нь хөдөөд хүйсийн тэнцвэрт байдал алдагдах, малчин эрэгтэйчүүдэд эхнэр олдохгүй байх нийгмийн олон асуудал дагуулдаг..Сум, орон нутагтаа буцаж шилжин ирсэн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 80 гаруй хувиар бага байна.Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, байр суурийг ахиулах, нийгэм, соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг алслагдмал амьдралаас үүдэлтэй зөрүүг багасгахаар салбар бүр зохих арга хэмжээ хэрэгжүүлбэл зүйтэйг судлаачид хэллээ.

Үндэсний хэмжээнд 15-34 насны малчин залуучуудын

  • 4.5% нь боловсролгүй
  • 21.5% нь бага
  • 32.9% нь суурь
  • 27.6% хувь нь бүрэн дунд
  • 6.3% нь тусгай дунд
  • 7.2% нь дээд боловсролтой байна.

Хүүхдийг 6 настай сургуульд элсүүлдэг нь хөдөөд гэр бүл салалт нэмэгдэх болсонтой шууд холбоотой. Хэвшмэл явцуу ойлголтоос үүдсэн хөдөөний залуу малчдын жендерийн тэгш байдал алдагдаж, залуу эрэгтэй малчдад гэрлэх эмэгтэй олдохгүй шахуу болсон нь уламжлалт нүүдлийн соёл, газар нутаг, улсын тусгаар тогтнолын баталгаа алдагдаж, Монголын эдийн засгийн зохих хувийг эзлэх мал аж ахуйн салбарт аюултайг харуулж байна. Хөдөөд амьдрал тааруу, зах зээлийн боломж хомс, алслагдмал газарзүй, нийгэм, соёлын хүртээмж сул гэх мэтээс хөдөө ажиллах багш нар, залуу боловсон хүчин олдохгүй шахам боллоо.

4. Бодлогын залгамж чанар, салбарын тогтвортой байдал.

Монголд Ардчилсан хувьсгалаас хойш 32 Ерөнхий сайд, Засгийн газар солигдож байгаа билээ. Ганцхан жил болоод солигддог засагтайгаа адил боловсролын салбар ч тогтворгүйн зовлон амсч байгаа. Нэг сайд солигдоод өөр бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж, нөгөөх нь гарч ирээд цоо шинэ дэглэмээр сольж орхидог нь ёстой л салхинд хийссэн хамхуул мэт. Үр хүүхдийнхээ, боловсол, хүмүүжилд ингэж хэрцгий ханддаг улс ховор.

ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА.

Боловсролын салбарын хөгжлийг загварчилсан “Инчеоны тунхаглал 2030”-д насан туршдаа суралцахуйн чанартай боломжуудыг бүх иргэдэд, бүх орчин нөхцөлд, боловсролын бүх түвшинд бүрдүүлэхийг хөхиүлэн дэмжсэн. Үүнд чанарын баталгаажуулалтад зохистой анхаарал хандуулах замаар мэргэжлийн болон дээд боловсрол ба судалгааны тэгш хүртээмж, чанарыг дээшлүүлэх асуудлыг тусгасан. Суралцахуйг уян хатан болгож, албан бус боловсролоор эзэмшсэн мэдлэг, чадвар, чадамжийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулан, гэрчилгээтэй болгох нь ач холбогдолтой. Тус тунхаг бичигт чанартай боловсрол, суралцахуйн үр дүнг сайжруулахыг онцлон тэмдэглэсэн ба ахиц дэвшлийг үнэлэхийн тулд орц нөөц, үйл явц, үр дүнгийн үнэлгээ, холбогдох механизмуудыг бэхжүүлэх шаардлагатай талаар онцолсон байдаг. Тунхаглалын хүрээнд багш, сурган хүмүүжүүлэгчдийг чадавхжуулах, сонгон шалгаруулах, сургалт, мэргэжлийн ур чадвар, сэдэлжүүлэх үйл явцыг зохистой хөрөнгө нөөц, үр ашигтай, үр дүнтэй удирдлагатай системийн хүрээнд бүрдүүлэхийг зөвлөсөн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.44] 2022-09-05 05:30:09

Ard tumen duugai baigaa shuu Saidaa, Bitgii bidniig shantaajilj doromjlood baigaarai. Bid bosno shuu. Bid ta nariig Russia-tai niilj baigaad budaa bolgono shuu.!!! China erliiz min

Зочин [122.201.22.39] 2022-09-03 01:02:48

Сайдаар үлдэхийн тулд үнэн попрох юмаа цэцэрлэгийн бүртгэл гэж нийслэл даяар хэрүүл тарьчхаад үнэн албан тушаалын донтох өвчтөн

Зочин [66.181.184.168] 2022-09-02 21:57:40

ЭНХ-АМГАЛАН САЙД ШИГ САЙД ,, ТӨРИЙН ТҮШЭЭД ОЛОН БОЛООСОЙ.

Zochin [213.219.143.159] 2022-09-02 08:44:20

Saiduudaas hamgiin sain ajillaj baigaa hun ni ene hun shu

зочин [192.82.72.209] 2022-09-02 05:26:42

Жинэхэнэ популист Та бүхэнд хэрхэн попорч байсан, попорч байгааг сануулая 1. МҮИС-ийн нэрийг өөрчлөнө 2. Их дээд сургуулийг хотоос гаргана 3. Төрийн өмчийн 6 сургуульд ижил мэргэжлээр сургалт явуулахгүй 4.Төрийн өмчийн 6 сургуулийг МУИС гэсэн ганц сургууль болгож нэгтгэнэ 5. Энэ жилийн хичээлийн жил өмнөхөөс 7 хоногийн өмнө эхлэнэ 6,МСҮТ-ийн сургалтын 3 жил болгоно. Төгсөгчдийг 1-1.5 жил их дээд сургуульд сургаж бакалавр зэрэг олгоно(МСҮТ ба их дээд сургуульд ямар хичээлүүд үздэгийг мэддэггүй ) 7. МСҮТ-д суралцагчдад сар бүр 200 000 олгохгүй бөгөөд төгсссөний дараа нэг тгэж олгоно. 8. Дунд сургуульд хамгийн сайн багш нарыг ажиллулна, (Хамгийн сайн багш хэд байдаг) 9,.Их дээд сургуульд зөвхөн доктор зэрэгтэй хүмүүсийг багшлуулна. (Дээд боловсролын хуулинд ийм заалт байхгүй) 10. Монгол хулгайн магистр, доктороор дүүрсэн 11. ШУА-ийг их сургуулиудтай нэгтгэнэ

onoch [202.70.34.2] 2022-09-02 06:12:17

Яаая, яг голоор нь бухын нүдэнд авлаа даа.

Болд [64.119.22.148] 2022-09-02 05:14:54

Хамгийн сайн ажилж байгаа сайд шүү дээ. Элдвээр бичээд хэрэггүй.

Зочин [122.201.22.86] 2022-09-02 03:08:30

Энх амгалан бол ПОПУЛИСТууд нэг гарцаагүй мөн.ПОПдохдоо бүр боловсролоос хальж зам тээврийн , гаалийн ажилд хүртэл хошуугаа дүрчихсэн явдаг хүн дээ.

Зочин [103.161.242.161] 2022-09-02 11:11:55

Мөрийн хөтөлбөрт нь буруу зүйл алга л байна шүү дээ. Үр хүүхдүүдтэй бүх хүмүүс сайдын ажлын үр дүнг амсаж үзээд байна. Поп моп гэдгээ болиорой нөхөд минь. ..

иргэн [66.181.160.125] 2022-09-02 01:31:40

Энэ хүн сайн ажиллаж байгаа шүү.Хамгийн сайн ажиллаж байгаа сайд .Ажилд нь амжилт хүсье

Зочин [39.7.25.9] 2022-09-01 23:55:33

Энхамгалан гэж худлаа поп шаасан хужаагийн эрлийз бйаж байгаа нь нэг хужаа гөлөг


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.