МОНГОЛ УЛС 2022 онд 5 ТЭРБУМ 599.7 САЯ АМ.ДОЛЛАРЫН БАРАА ИМПОРТООР АВЧЭЭ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улс энэ эхний 8 сард импортоор нийт 5 тэрбум 599.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеийнхээс 25.2 хувиар өссөн байна. Импортын барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 846.3 сая ам.доллар буюу 15.1 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1.242 тэрбум ам.доллар буюу 22.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1087.5 сая ам.доллар буюу 87.6 хувь) байна.

Мөн мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 709.4 сая ам.доллар буюу 14.9 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1 тэрбус ам.доллар буюу 18.1 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 557.5 сая ам.доллар буюу 10.0 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 377.5 сая ам. доллар буюу 6.7 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 81.2 хувь ногдож байна.

Манай улс дэлхийн 150 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 34.2 хувь; ОХУ-д 30.3 хувь; Япон-д 8.6 хувь; БНСУ-д 5.0 хувь; АНУ-д 3.2 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.3 хувийг эзэлж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.