ФЕЙСБҮҮК ХЭРЭГЛЭГЧ ТА ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН ЗОЛИОС БОЛОХОД ОЙРХОН БАЙНА
21 дүгээр зуунд хүн төрөлхтний хамгийн том дэвшлийн нэг нь цахим хэрэглээ бөгөөд нийгмийн бүхий л харилцаа цахим хэлбэрт шилжиж байгаагийн хэрээр гэмт хэрэг үйлдэгдэх хэлбэр мөн адил цахим хэлбэрт шилжиж байна. Монголын цахим фейсбүүк хэрэглэгчид л гэхэд элдэв төрлийн аппликейшн рүү орж, сонжоо бөглөх, профайл зургаа аппликейшнээр өөрчлөх таавар сонжоо таах гэх мэтчихлэн цахим гэмт хэргийн золиос болоход ойрхон байгаа аж. Дэлхийн хүн амын 55 хувь буюу 5,2 тэрбум хүн интернет хэрэглэдэг бөгөөд манай орны хувьд интернет хэрэглэгчдийн тоо 2,9 саяд хүрсэн. Монгол Улсын хүн амын бүтэц нь харьцангуй залуу ба цахим орчны хэрэглээгээр Ази тивд өндөртөө ордог, тухайлбал, Монголд фейсбүүк хэрэглэгчдийн тоо 2012 онд 654 мянга байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 2.7 сая болж нэмэгдсэн, хүн амын 80 гаруй хувь интернет ашигладаг ба үүнээс 96 хувь нь фасебүүк ашигладаг гэсэн судалгаа байна.
- 2020 оны цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол улс 92 дугаар байранд бичигдсэн бөгөөд Төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээг цахимжуулсныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар мэдээлсэн.
- Ирээдүйд цахим хэрэглээ нь хүн төрөлхтний амьдралын хэвшил, харилцааны гол хэрэгсэл болж оршин тогтносоор байх нь гарцаагүй энэ цаг үед технологийн дэвшлийг ашиглан үйлдсэн гэмт хэргийн тоо хурдацтай өсч байна.
- Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, шалгах, нотлох мөн урьдчилан сэргийлэх нь төр, хүн, хуулийн этгээдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, цаашлаад үндэстэн дамнасан олон төрлийн гэмт хэрэг, тэр тусмаа мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй юм.
Цахим ертөнц гэдэг нь дэлхийн ихэнхи улс орныг холбосон олон сая компьютерийн сүлжээ ба асар их мэдээллийн санд сүлжээний эсрэг үйлдэгдсэн бүх гэмт хэрэг нэмэгдэх болжээ. Олон улсад кибер гэмт хэрэг гэдэгт кибер халдлага, пишинг, онлайн мөрдлөгө болон залилан, заналхийлэл, скиминг, биеэ үнэлэл, банкны картны гэмт хэрэг, садар самуун дүрс бичлэг тараах болон интернэтэд суурилсан оюуны өмчийн эсрэг гэмт хэргийг багтаадаг байна. Монгол улсад цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийн төрөл:
- Интернет дэх зохистой агуулгын эсрэг гэмт хэрэг буюу иргэд болон өсвөр насны хүүхдүүдийн фэйсбүүк хаяг руу садар самуун агууламжтай зураг, бичлэг илгээж садар самуунд уруу татах, сурталчлах, биеэ үнэлэхийг зохион байгуулах;
- Хуулиар хориглосон бараа бүтээгдэхүүний худалдаа зохион байгуулах буюу галт зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, согтууруулах ундааны зүйл худалдаалах;
- Бусдын нэр төрд халдах, айлган сүрдүүлэх, гүтгэн доромжлох, ялгаварлан гадуурхах;
- Онлайн худалдаа гэх нэрээр залилах буюу зээлийн картын залилан, урьдчилгаа төлбөрийн залилан, интернет маркетинг болон жижиглэн худалдааны луйвар. Фэйсбүүк нь өдөр бүр 50 мянга гаруй гүйлгээ хийгддэг цахим худалдааны хамгийн эрэлт ихтэй орон нутгийн платформуудын нэг бөгөөд Монголын нийт фэйсбүүкийн хэрэглэгчдийн 25 хувь нь онлайнаар худалдаа эрхэлдэг гэсэн тооцоо гарчээ. Эдгээр борлуулалтаас олох нийт орлогыг хараахан тооцоолж чадаагүй байгаа боловч тэдний 70 хувь нь онлайн банкны програм ашигладаг бол үлдсэн хэсэг нь дебит, эсвэл зээлийн карт ашигладаг байна/
- Мөрийтэй тоглоом, азын сугалаа зохион байгуулах нэрийдлээр ашиг олох, иргэдийг хохироох,
- Интернет дэх оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг буюу зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчсөн гэмт хэрэг. Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Берний конвенц, Оюуны өмчийн эрхтэй холбоотой худалдааны асуудлаарх хэлэлцээр (TRIPS), Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Зохиогчийн эрхийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тухайн улсын дотоодын хууль тогтоомжоор хамгаалсан зохиогчийн эрхтэй холбоотой эрхийг санаатайгаар, ашиг олох зорилгоор компьютерын сүлжээ ашиглан зөрчсөн үйлдэл,
- Мөнгө угаах гэмт хэрэг буюу мэдээлэх үүрэг хүлээлгэн тогтоосон босго хэмжээнээс зайлсхийхийн тулд олон гүйлгээг (дансанд мөнгө тушаах, данснаас зарлагадах, шилжүүлгүүд) янз бүрийн хүмүүс их хэмжээний мөнгийг жижиг дүнтэйгээр зарим үед олон тооны дансанд шилжүүлэх арга юм. Электрон шилжүүлэг /Western Union, Cash money г.м/, цахим төлбөр тооцоо /PayPal, Second life Gold г.м/, урьдчилсан төлбөрт болон зээлийн картууд, мобайл болон интернет шилжүүлэгийг ашиглана.
- Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг. Үндэсний дата төв руу 2021 оны сүүлийн зургаан сарын хугацаанд өдөрт дунджаар 66 сая орчим хандалт хийгдэж байгаагаас 14,6 сая орчим нь халдлагын шинжтэй гэж бүртгэгджээ. Манай улсын хувьд 2018 онд НҮБ-н Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас жил бүр судлан гаргадаг Цахим Аюулгүй Байдлын Индексээр 193 орноос 85 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Дэлхийд учруулах заналхийллээр нэгд нь кибер гэмт хэрэг, хоёрт нь терроризм орж байна.
Монгол улсад 2016 онд 976, 2018 онд 659, 2021 оны эхний хагаст 776 кибер гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2015 оныхоос даруй 79% -иар өссөн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилд цахим гэмт хэргийн хохирогчид нийтдээ 27.4 тэрбум төгрөгийг (ойролцоогоор 9.5 сая ам.доллар) гадаад руу шилжүүлж алджээ.
Харин манай улсад 2021 онд Нийслэлийн прокурорын газраас олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр мэдээллэгдсэн 388 зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт заасан 377 хэрэгт хяналт тавин ажилласан байна. Нийт хэргийн 98.2 хувь буюу 372 нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэрэг, 1.6 хувь буюу 6 нь 26.2 дугаар зүйлд заасан “Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах” гэмт хэрэг, 1.1 хувь буюу 4 нь 26.3 дугаар зүйлд заасан “Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах” гэмт хэргүүд байна.
Сэтгэгдэл
Зочин [192.82.81.62] 2022-09-25 03:23:32
Өөрсдөөсөө болж хохирсон гэвэл их л өрөөсгөл болно.АНУ ын өндөр хамгаалалттай цэрэг армийн нууцаа хакеруудад яаж ч чадалгүй алдаж л байсан.Манай монголчууд ч ХААН банкны олон мэдээлэл алдагдсан бичигдэж байсан.Наанатай цаанатай байсан нь дээр шүү
Зочин [202.9.46.74] 2022-09-25 09:33:25
Ашиглахаа больчихооч пиздакуудаа.
Зочин [202.9.46.74] 2022-09-24 02:12:40
Ихэнх нь өөрсдийн гэнэн зан итгэмтгий зан хэнэггүй байдал анхаарал болгоомжгүй байдлаасаа болж хохирогч болдог. Тэр хохирогч гээд байгаа оркууд өөрсдийн тэнэгээсээ болж өөрсдийгөө хохироож байдаг.