ГАДУУРХАЛ ГАЗАР САЙГҮЙ...

Aдмин / Улстөр

Эрх зүйн жам ёсоор соёлт хүн төрөлхтөн нэгнээ дорд үзэхгүй байх хүмүүнлэг ёсыг нийгэмдээ төлөвшүүлж байна. Монголд ч ардчиллын зам руу ороход дагаад энэ үзэл үндсэн хуульд тод тусгалаа олсон. Харин амьдрал дээр өдөр бүр ялгаварлал, гадуурхал түүнийг өөхшүүлэн дэвэргэсэн хандлага хүчтэй ажиглагдах болжээ.

  1. Хуулийн үзэл баримтлал, үйлчлэл.

Монгол Улс 1992 онд бүх ард түмнээрээ хэлэлцэн баталсан Үндсэн хуулиараа юун түрүүнд шударга, эрх тэгш, чөлөөт нийгэмд амьдрах эрхийг баталгаажуулсан ч үндсэн хуулинд тулгуурлах ёстой зарим хуулиуд шударга ёсны зарчимд нийцэхгүй, зарим нь нийгмийн ялгаралд улам хүчтэй нэмэр түлхэж болох, суурийг бэхжүүлэх, авилгалын хөрсийг тэтгэх хэмжээнд хүрч байгаагаас үзвэл хуулийн хүрээнд иргэдээ ялгаварлан гадуурхаж буй үйлдэл бөгөөд хуулийн өмнө эрх тэгш амьдарцгаах боломжгүй болдог

  1. Улс төрийн нам эвсэл болон ямар нэг сонирхлын бүлгийн харъяалалд багтаж, үзэл бодлоо илэрхийлж түүнийг хамгаалсныхаа төлөө буюу нийгмийн гишүүн байсныхаа төлөө ялгаварлуулах

1990 оноос хойш төрийн сонгуулиар аль нэг нам олонхийн эрх мэдэлтэй болж ялагдсан намын жирийн гишүүд дараагийн сонгууль хүртэл төрд ажиллах, мэдлэг боловсролоо сорих, ажилтай орлоготой амьдрах эрхүүдээ хязгаарлуулна. 32 жилийн 28 нь одоогийн эрх баригчлын засаглалын түүх болохоор хамгийн их хэлмэгдэж, хавчигдан гадуурхагдсан бүлэг бол ардчилсан үзэл бодолтой, ардчилсан намын гишүүд. Мөн Монгол улсын нийт хүн амын багагүй хувийг буюу нийт 200 мянган иргэн ардчиллын үзэл санааг дэмжиж, ардчилсан намыг сонгосныхоо төлөө өнөөдөр төрд тэднийг төлөөлөх ёстой намаа шүүхийн хараат байдлаас гарахыг нь хүлээн шар махтайгаа хатацгааж байна. Нийгэмд дуу хоолойгоо хүргэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө ямх ямхаар хумигдсаар байгаа нь ч нууц биш. Хэвлэлийн эрх чөлөө гэх ойлголт үндсэндээ үгүйрч мэдээллийн хэрэгсэл дөрөв дэх засаглалын үүрэгээ хэрэгжүүлэх хууль эрх зүй эдийн засгийн боломж үндсэндээ алдагдаж, бор зүрхээрээ үнэний дуу хоолой болж байгаа зарим нь дарамт шахалтад өртсөөр байна.

  1. Урлаг уран сайхан, соён гэгээрлийн хүрээнд ядуурал, ажилгүйдэл, хөдөөгийн ахуйг үл хүндлэх

Театрын соёлоос өгсүүлээд кино, контентуудэд нийтлэг ажиглагдах зарим нэг хандлагад хөдөөний оюутнуудыг, хөдөөний залуусыг, малчдыг хотын соёлд суралцаж амжаагүй далимдуулан зугааны хэрэгсэл, инээдэм, хошигнолын гол дүр болгох хандлага нэлээд хүчтэй байв. Сүүлийн үед бага зэрэг буурсан ч заримынх нь хувьд хялбар аргаар мөнгө олох арга хэвээр л. Мөн гагц хөдөөнийхнийг бус хотын захын гэр хорооллын айлуудын бодит амьдрал ахуйг дүрслэхдээ хэтэрхий доромж агуулгааар чимэх гэж оролдох эргээд тэр орчинд өсч хүмүүжиж байгаа хүүхдүүдэд сэтгэл гутралд орох, амьдралаас залхах хүртэл хэмжээнд эрсдэл дагуулж болно.

Энэ мэтээр автобусанд, гудамд, таксинд, сургуулиудад, үйлчилгээний газруудад, ажил олгогч нарын зүгээс маш олон чиглэлээр ялгаварлан гадуурхах, дорд үзэх хандлага манай нийгмийн гажиг хэлбэрийн хөгжил болсон юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.52] 2022-09-28 06:47:34

Тэр ч бас гайгүй. Ойрад Халх гэсэн ялгаварлал ихсээд байх шиг.

Зочин [202.9.47.146] 2022-09-28 06:04:14

Манайх дундаж давхаргад ордог. Дээд давхарга руу хурдан орох юмсан

Зочин [202.131.240.147] 2022-09-28 01:54:12

Одоо татвар нэмж, дундаж давхаргаа алга болгох гээд яриад эхэлсэн


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.