2022 ОНД ДЭЛХИЙ ДАЯАР 5.3 ТЭРБУМ ГАР УТАС ХАЯГДАНА

Aдмин / Эдийн засаг

Өнөөдөр дэлхий даяар хэрэглэгдэж буй 16 тэрбум орчим гар утасны 5 тэрбум гаруй нь 2022 онд хог хаягдал болох тооцоог мэргэжилтнүүд гаргажээ.

Эдгээрийг дээр дээрээс нь давхарлан өрвөл 50,000 км буюу тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станц хүртэл зайнаас зуу гаруй дахин өндөр болох тооцоог WEEE (Waste from Electrical Electronic Equipment) ашгийн бус байгууллага гаргасан байна.

“Ухаалаг гар утас бол бидний санааг хамгийн их зовоож буй электроникийн бараа бүтээгдэхүүн юм. Бид эдгээрт агуулагдаж буй түүхий эдийг дахин боловсруулж ашиглалгүйгээр Хятад, Конго зэрэг улсуудын уурхайгаас шинээр олборлож байна” гэж WEEE байгууллагын ерөнхий захирал Паскаль Лерой ярьжээ.

2020 оны тоо баримтаас үзвэл дэлхий даяар жил бүр 44.48 сая тонн электроникийн бараа бүтээгдэхүүн хог хаягдал болдог байна. Энэ нь дахин боловсруулалтад ордоггүй хаягдлын хэмжээ юм.

Гэхдээ ашиглагдахаа больсон 5.3 тэрбум гар утасны нэлээд хэсэг нь шууд хогийн саванд хаягдахын оронд хүмүүсийн гар дээр хадгалагдаж байдаг гэсэн тоо баримт байна.

Өөрөөр хэлбэл хуучин гар утаснуудын нэлээд хэсэг нь хүмүүсийн гэрт мартагдсан, дарагдсан байдалтай хадгалагдаж байгааг судалгаа харуулжээ.

Европын дундаж гэр бүлийн нэг гишүүнд 5 хүртэл килограмм электрон хог хаягдал оногдож байгааг WEEE тооцоолсон байна.

Судалгаанд оролцсон 8,775 өрхийн 46 хувь нь эдгээрийг ирээдүйг хэрэг болж магадгүй гэсэн шалтгаанаар хадгалдаг ажээ.

Өөр 15 хувь нь зарах, эсвэл хэн нэгэнд өгөх зорилгоор хадгалдаг гэсэн байна. Харин 13 хувь нь зүгээр л дурсгал болгож хадгалдаг гэнэ.

WEEE байгууллага электроник хог хаягдлыг цуглуулах, дахин боловсруулахыг дэмжсэн хууль эрх зүйн орчин бүдүүлэх хэрэгтэйг эрх баригчдад уриалжээ.

Европын Холбооны парламент саяхан бүх гар утас, таблет, камер зэрэг төхөөрөмжийг нэгдсэн USB-C стандартын цэнэглэгчтэй болгох хуулийг хэлэлцэж, баталсан юм. Шинэ хууль 2024 оны сүүлээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр жил бүр хамгийн багадаа 200 сая евро хэмнэгдэж, мянга гаруй тонн кабелын хаягдал үүсэхээс сэргийлэх тооцоо гаргажээ.

Эх сурвалж: AF


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.