ГАЗАР БҮР ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ ГЭЖ УЛИГЛАН, ГУЙХ ТООЛОНДОО ГУРАВДАГЧ ХӨРШ МИНЬ ГЭЖ ТОНГОЛЗОХ ЮМ АА
Манай төрийн гурван өндөрлөг сүүлийн үед дэлхийн улс орнуудад эрчимтэйгээр айлчилж байгаа. Уралдаж айл хэсдэг хүүхдүүд шиг тал тал тийшээ мордоцгоон төрийн айлчлал хийж байгаа. Мэдээж улс орныг удирдаж байгаа удирдагчид албан айлчлал хийлгүй яахав. Үр бүтээлтэй, цагаа олсон айлчлал, гэрээ хэлэлцээ гэдэг тухайн улс орны хөгжилд онцгой байр эзэлдэг. Гэхдээ сүүлийн үеийн дараалсан төрийн айлчлалуудаас харахад манай удирдагчид очсон газар бүртээ газрын ховор элемент гэх ганцхан зүйлийг яриад байгаа. Нэг юмыг олон дахин давтан ярихад улиг болдог шиг манай дарга сайдууд уулзсан бүхэнтэйгээ ам нээвэл газрын ховор элемент гээд байгаа нь улс төрийн хувьд зохимжгүй сэтгэгдэл төрүүлэхээр байна.
Холбооны Бүгд найрамдах Герман улсад манай Ерөнхий сайд төрийн албан айлчлал хийхдээ газрын ховор элементээ ярьсан. Тэрээр “Дэлхий нийт цахилгаанжиж байгаа энэ үед газрын ховор элемент чухал ач холбогдолтой. Энэ бол стратегийн асар чухал бүтээгдэхүүн. Газрын ховор элементийг боловсруулах, хагас боловсруулах хүрээнд Герман улстай хамтарч ажиллана. Ирээдүйд дэлхий нийт цахилгаан машин руу шилжинэ.
Хэрвээ манай улс газрын ховор элементийг үйлдвэрлэдэг хэмжээнд очиж чадвал стратегийн гол тоглогч болох боломжтой” гэдгийг илэрхийлсэн. Германы канцлер Олаф Шольц төрийн айлчлалын үеэр Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлсэн ярьсныг хүндэтгэж Монгол Улсаас зэс, газрын ховор элемент авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж боловсруулах үйлдвэрлэлийн судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтсон.
Тэгтэл Ерөнхий сайдын дараахан Их хурлын дарга Г.Занданшатар Турк улсад мөн Солонгост төрийн айлчлал хийхдээ бас л газрын ховор элементээ ярьсаар явсан. Ялангуяа БНСУ-ын Үндэсний ассемблейн даргатай уулзахдаа “Монгол Улс байгалийн баялаг арвинтай. Харин БНСУ технологи инноваци, аж үйлдвэрлэлийн өндөр хөгжилтэй. Эдгээр давуу талдаа түшиглэн эдийн засгийн харилцааг дараагийн шинэ шатанд гаргах нь зүйтэй” гээд өнөө ховор элементээ тодорхой ярьсан. Үүний хариуд Ким Жин Пё дарга “Хоёр улсын хамтарсан Газрын ховор элементийн судалгааны төв байгуулъя” гэдгээ шууд илэрхийлж, манай Занданшатар даргаас Монголын парламентаас дэмжиж ажиллана биз дээ гэж ам асуусан дуулдсан.
Ерөнхийлөгч маань удахгүй урд хөрш Хятадад айлчлахаар яригдаж байгаа. Газрын ховор элементээ бас л ярьж таарна биз. Хятад улс сүүлийн 20 гаруй жил газрын ховор элементийн 90 орчим хувийг дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа ч өөрийн орны үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах технологийн ноу-хауг дангаараа эзэмшихийн тулд газрын ховор элементийн экспортод квот тогтоож, гаалийн татварыг нэмэгдүүлсэн зэрэг нь технологийн болон түүхий эдийн хараат байдлыг бий болгож зах зээлд үнэ өсөх, хомсдол үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг. Хэрвээ Ерөнхийлөгч урд хөршдөө айлчлахдаа ховор элементээ яривал Хятадын монополь байдлыг дипломат маягаар хэлэх нь манайд ашигтай л даа. Гэхдээ тэгж хэлэхгүй байлгүй дээ.
Газрын ховор элементийн олборлолт үйлдвэрлэлээр дэлхийд мэдээж Хятад, түүний араас Америк, Мьянмар, Австрали, Энэтхэг, ОХУ, Мадагаскар, Тайланд, Бразил, Вьетнам тэргүүлдэг. Монгол Улсын хувьд нөөц их, дэлхийд өрсөлдөх боломжтойг гэж мэргэжилтнүүд хэлдэг. Манай улсад сүүлийн байдлаар олж тогтоосноор газрын ховор элементтэй дөрвөн орд, 71 илрэл, 260 гаруй эрдэсжсэн цэг бий. Ханбогд, Халзан бүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Ар гол зэрэг газрын ховор элементийн баялаг агууламж бүхий газруудыг тогтоогоод байгаа. Үүнээс зарим нэг газарт улсын болон аж ахуйн нэгжүүдийн төсвөөр хайгуулын ажил гүйцэтгэж нийт гурван сая тонн ислийн нөөц тогтоосон. Үүнийг тоймлон тооцоход 10 тэрбум ам.доллар.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Россия-24” гэх Оросын телевизэд өгсөн ярилцлагадаа “Монгол Улс ОХУ-тай газрын ховор металлын ордын хайгуулын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн” гэдгээ мэдэгдсэн удаатай. Тэгэхээр Хятадад айлчлахдаа газрын ховор элементээ бас л дурдаж ярина байлгүй. Ингэж төрийн гурван өндөрлөг маань очсон газар бүрдээ ганц зүйлийг л улиглан ярьж байна. Газрын ховор элемент манай эдийн засагт томоохон эргэлт болох ч удирдагчид нь ийнхүү очсон газар бүрдээ, уулзсан бүхэндээ яриад байгаа нь эхлээд ярьж тохирсон хүмүүстээ итгэл төрүүлэхгүй хэмжээнд хүрэх аюултай.
Учир нь манай гурван өндөрлөг уулзсан орон бүхнийхээ удирдагчид “гуравдагч хөрш минь” гэж машид итгэл үзүүлж бөхөлзөөд байгаа. Ерөнхий сайд Германд айлчлах үеэрээ Франк Вальтер Штайнмайер ерөнхийлөгчид бараалхахдаа “Монгол Улсын хувьд ХБНГУ нь Европ дахь гол түнш, гуравдагч хөрш тул хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой”-г илэрхийлсэн. Мөн Г.Занданшатар Туркийн ерөнхийлөгч Р.Эрдоганд бараалхахдаа “2011 онд миний бие Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Турк улсыг гуравдагч хөршөө болгосон. Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж стратегийн түншлэлийн түвшинд хүргэнэ” гэж ам өчгөө өгсөн.
УИХ-ын 2011 оны тогтоолоор батлагдсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд” гэж заасан байдаг. Эдгээр орнуудтай гуравдагч хөршийн хүрээнд харилцах нь дипломат бодлогын хувьд зөв.
Хамгийн гол нь манай гурван өндөрлөг газрын ховор элемент гэдгийг газар бүрдээ улиглан хэлж, гуйх тоолондоо гуравдагч хөрш минь гэж тонголзож байгаа нь эвгүй харагдах юм. Зүйрлүүлж хэлбэл, албан газрын нэг ажилтан даргыгаа “Та миний хамгийн хайртай хүн. Би ганцхан танд л үнэнч” гэж хэллээ гэж бодъё. Тийм үг сонссон дарга баярлаад байж байтал нөгөө ажилтан нь бас нэг даргадаа яг тэр үгийг хэлээд зогсож байвал яах вэ. Итгэл, хүндэтгэл, баярлаж бахадсан сэтгэл бүгд байхгүй болно биз дээ. Яг үүн шиг Ерөнхий сайд нь Германд очоод газрын ховор элемент гэж баахан яриад, гуравдагч хөрш маань гээд баахан тонголзчихсон, Герман ч сүрхий хүлээж аваад гэрээ хэлэлцээгээ шинэ шатанд ахиулах тухай бодож байтал удаа ч үгүй Их хурлын дарга нь Солонгост очоод газрын ховор элементээр бараг л ганцхан танай улстай хамтарна, гуравдагч хөрш маань гээд тонголзож бөхөлзөхийг харахад германчуудад ямар байх вэ.
Мэдээж судалгаа, тооцоолол нь өөр байх л даа. Гэхдээ нэг ижил зүйл гэж ойлгогдохоор байна. Гуравдагч хөрш гэснээс У.Хүрэлсүх Ерөнхийлөгч маань Хятадад очоод “Гуравдагч хөрш минь, хамгийн дотно харилцаатай орон минь” гээд хэлчих вий дээ. Очсон газар бүрдээ гуравдагч хөрш гэж хэлсээр байгаад “өнөө Кофи Аннантай уулзаад ирлээ” гэдэг шиг юм болчих вий гэж санаа зовних юм. Хятад бол манай гуравдагч бус мөнхийн хоёр хөршийн нэг билээ.
Сүүлийн үеийн энэ олон дараалсан, төрийн гурван өндөрлөгийн албан айлчлалуудыг харахад ийм зүйл өөрийн эрхгүй уншигдаад байна. Үүнд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон төрийн айлчлалыг зохион байгуулдаг эрх бүхий газрууд, нэр бүхий дарга нар анхаарах хэрэгтэй байна. Монгол Улс гадны улсуудтай ямар байр суурьтай байна гэдгийг олон улс дэлхий нийт ил цагаан харж байгаа. Тэгэхээр төрийн өндөрлөгүүдийн төрийн том айлчлал стратеги судалгаатай байх хэрэгтэй. Яаж ч бодсон төрийн гурван өндөрлөг нь очсон газар болгондоо нэг зүйлийг тоть шиг давтаад яваа нь олон улсад тийм ч таатай харагдахгүй байх.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Монгол нь сонголтгүй болчихоод байгаа юм биш үү? [192.82.88.236] 2022-11-04 02:34:38
Монголын ховор элементийг Орос, Хятадаас өөр улс экспортлон авч чадах уу? Ялангуяа одоо, дэлхий Орос Хятадаас хаяагаа маначихаад байхад. Эсхүл маш хямд үнээр л ховор элементийг Япон, Америк, Баруун Европ манайхаас авах байх. Үүнийг зөвшөөрөх юм уу?
Зочин [139.5.219.69] 2022-11-03 08:42:28
бага дарга ч байж үзээгүй сохор дэслэгч шүүдээ манай энэ сүгсэлзүүр
зочин [202.126.89.47] 2022-11-03 04:43:30
Элбэгдорж энэ асуудлаар баахан мөнгө луйвардсаан Сологосуудаас алт жонш мангшааны лиценз өгнө гэж хэлээд баахан сая доллар аваад луйвар хийсэн солонгосууд бүгд яридагштээ Халимагийн ерөнхийлөгчөөс бас л алтны том орд авч өгнө гээд л Элбэгдорж чинь 20сая доллар аваад луйвардсан гээд л казастанууд хөрөнгөө оруулахаас айгаад л амтай болгон л ярисаар манай улсын гадаад нэр хүндийг бараад дууслаа энэ элбэгдоржийг бариад хориочээ
ЗОЧИН [202.126.89.47] 2022-11-03 04:40:13
ЭНЭ 3ӨНДӨРЛӨГ ЧИНЬ ДОТООДДОО ХАЙГУУЛИЙН ТАЛБАЙГАА ЧӨЛӨӨТЭЙ БОЛГОЖ ЭХНИЙ СУДАЛГААНУУДЫГ ХИЙЧИХЭЭД ОДОО ЭНЭ ГАЗРУУД ДЭЭР ҮЙЛДВЭР БАРИХ ХӨРӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭЭД ЯВВАЛ АРАЙ ДЭЭР ҮНЭМШИЛТЭЙ БАЙНА ХУДЛАА БААХАН МЭДЭМХИЙРЭЭД Л НӨГӨӨДҮҮЛ НЬ ИРЭХЭЭР ЮУ Ч БАЙХГҮЙ ХАЙГУУЛ ХИЙХ ГАЗАР Ч БАЙХГҮЙ ОГТ ХУДЛАА ЯРИСААР БААХАН ХҮМҮҮСЭЭС МӨНГӨ Ч АВСАН ХЭРЭГ ЭЛБЭГДОРЖИЙН ҮЕД ЗӨНДӨӨ ГАРСАН ДАНДАА ХУДЛАА СОЛИОРЧ ЯВАХАА БОЛИМООР ЮМ
зочин [49.0.130.24] 2022-11-03 02:28:53
Монгол улсын эрхийн усан тэнэг 3 өндөрлөг
агаа [124.158.90.3] 2022-11-03 00:42:11
мэдлэг өндөр хүн алсыг харж өөрийн ухаантай бодолтой үг хэлдэг манай энэ тэнэгүүдэд ганц үг хэлээд явуулхад тэр үгээ дэлхийг тойрсонч давтаж хэлсээр ирдэг , нэг хошин яриа байдаг нэг мартамхай нөхөрт эхнэр нь талх аваад ир гээд талх талх гээд давтаад хэлээд яв гэж гэн гэтэл нөхөр нь замдаа нэг саад гархаар нь хув гээд хариагаад гараад цааш нь дэлгүүрийн хапалдагч хүртэл хув хув гэж хэгсээр хув авий гэсэн гэдэг уучлаарай
Зочин [202.126.90.124] 2022-11-03 00:30:11
Манайхыг тоохгүй зүгээр өгсөн мөнгийг хувааж гудараад өөдөлдөгүй айл шиг ийм улсыг хүн тоох уу. Ичиж үхээсээ пяздаанаууд 3 хан сая монголчууд штээ. Ардчилал ярьж сайн гударлаадаа хоолойд чинв тээглэх өдөр ирнэ дээ.
Иргэн [192.82.76.192] 2022-11-02 23:52:47
Бэрх тосгоны сахиул, цэргийн бага дарга хоёр улсыг удирдаж байна.