Дарангуйллын дор нумарсан хүч эргээд харвахад

Aдмин / Улстөр

Түүх соёл, Улс төрийн зангарга, төр ёсны ойлголт асар өндөртэй Монголчууд харгис дарангуйллын дор үргэлж нумарсаар иржээ. Харин эзэрхийлэн захирсан ганц хоёр эрхшээгчид эл үзэгдлийг бууж өгч байна гэж андуурахдаа улм барьцаа лавшруулан ахиж байгаад цаг хугацааны байц, тохиолыг ажиглаж хүлээцтэй тохиромжтой нөхцөл байдалд уялдуулан харийн дарангуйлагчдыг зайлуулж, тэдэнд үйлчилж байсан урвагчдыг түүхийн хар дансанд бүртгэж авдаг байв. Түүх (гре. ἱστορία) гэж хүний амьдрал, нийгмийн үйл явцыг цаг хугацаа, тухайн орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар нөхцөл, харилцаа холбоо дэс дараа зэргийг нь сийрүүлэн баримтжуулах шинжлэх ухаан юм.

Илүү өргөн утгаараа тэрхүү баримтад "үйл явц" гэж ойлгож болно. Баримтад тулгуурлах, тэдгээрт дүн шинжилгээ хийх шинжлэх ухааны суурь ойлголт учраас аливаа улс төрийн явцуу зорилго түүхийг зохиож, найруулж, редактор хийж болох ч эргээд нийгмийн ололт амжилтуудаасаа сургамж авахын тулд ирээдүй хойч үе нь үнэн бодит баримтуудыг шүүрдэн гаргаж ирдэг учир түүхийн үнэн бодит нөхцөл байдал хэзээ ч бүдгэрдэггүй.

Коммунизмын он жилүүдэд 1921 оноос өмнөх Монголын бүх түүхийг ард түмний оюун санаанаас арчих, улаан хувьсгалд зориулсан түүх зохиох, үзэл сурталжуулах хүчтэй үйл явц, шахалт тулгалт төрийн зүгээс хүчтэй явуулж олон эрдэмтэн мэргэд хэлмэгдэж хохирсон ч цаг эргэхэд эргээд бүх зүйл тов тодорхой болжээ. Төрийн үйл ажиллагааны аливаа алдаа завхрал, урвагчдын хорт явуулга түүхэнд гашуун сургамж болон хожим хойно үлддэг. Хэдий яг тухайн баг үедээ нууцлагдмал бүдэг бадаг байлаа ч нийгэм судлаачид, түүхчид, судлаачид эх сурвалж баримт нотолгоонд үндэслэж учир шалтгааныг хөөсөөр бүх нууцыг тайлж, өөр өөрсдийн дүн шинжилгээг өгдөг.

Улс төр, нийгэм, түүхийн шинжлэх ухаанд туйлын зөв буруугийн тухай ойлголт байж болдоггүй ч цэгцтэй баримт, фактуудаар хөдлөшгүй нотлогдож байгаа хор уршигтай эсвэл үр өгөөжтэй сурвалжийн мэдээнд түүхэн үнэлэлт дүгнэлт өгөх нь салбарынхны үүрэг болдог. Монгол Улсын 20-р зууны төгсгөл, 21-р зууны босгонд өрнөсөн түүхэн үйл явдлууд, улс төр, нийгмийн байдал, түүхэн хүмүүсийн үүрэг оролцоо, гавъяа зүтгэл, гай тотгор бүгдийг 40-50 жилийн дараа түүх шүүж эхэлнэ.

Өдгөө Улс төрийн гол тоглогч гэгдэгч эрхмүүдийн үйл хэрэг ч ширхэгчлэн шүүлтэнд орох ба тэдний үр хойч, удам угсаа ч Монгол улсын нэр данснаас бултах аргагүйгээр түүхийн шалгаруурт өртөх нь дамжиггүй. Нийгмийн шинэчлэл, шилжилтийг овжин ашиглаж хувьдаа баяжих, төрийн албыг ашиг хонжооны талбар болгох, залилан, хулгай дээрмийн шинжтэй үйлдлүүдээр улсын бүрэн эрхт байдал, хөгжих дэвших боломж, аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн үү?

Аль эсвэл үнэхээр оюун ухаан, эрдэм, боловсрол нөөц бололцоо нь хүрээгүйн улмаас ядуурал, ажилгүйдэл гаарч нийгмийн хөгжлийн түвшин доройтолд орсон уу, хэн хэн хөшигний ард Монголын хувь заяаг шийддэг байв? гэдгийг түүх аль хэдийн бүртгэж эхэлсэн.

Гажуудлыг хүчирхийллийн арга хэлбэр, ойлгомжгүй тодорхой бус төрийн хүйтэн хөндий шийдвэрүүдээр засаж сайн нэр олсон удирдагчид, улс төрийн хүчин бараг байхгүй. Зөвхөн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ холбогдож, үүссэн нөхцөл байдалд шинжлэх ухаанч, цэгцтэй дүгнэлт, гарц гаргалгаа олж, оновчтой шийдлүүдээр цэнэглэн амжилттай үзэл сурталжуулж чадсан төрийн институд л жишиг болдог. Эрх мэдэлтнүүдийн аалзны тор шиг хэрсэн авилгын сүлжээг зоригтой таслах, шударга ёсны үзэл санааг сэрээх, эрх зүйн шинэчлэл, хуулийн нягт засаглал, төрийн албаны тайланчлах зарчим, нээлттэй ойлгомжтой байдал зэрэг маш олон шалгуур үзүүлэлтүүдийг урдаа барьсан төрийн зүтгэлтэн л уналт доройтлоос ард түмэн,улсаа татаж гаргаж чаддаг. Хэрвээ дарангуйлалд дулдуйдан, авилгалд сөхөрч байгаа байхгүйн хооронд үлгэн салган төр удвал ард түмний нумарсан хилэн эргээд харвахад хор хохирол нь яаж тусахыг таашгүй.


Сэтгэгдэл

зочин [192.82.91.251] 2022-11-03 05:08:10

Мэндэлевийн системийн тал илүү хувь нь монголын хөрсөн доор байв. Одоо ч зарсаар. Харин 3 сая жирийн иргэн сайхан амьдардаггүй төр гээчээс хүсэмжлэн гуйсаар сайжирсангүй 30 гаруй жил өнгөрч ахмадуудын ихэнхи хонгилийн үзүүрт гэрэл ёлтойж байгаа нь гайгүй болох болов уу гэсээр хорвоог орхино. Харин 20 жил хүрэхгүй ажилласан залуу гэхээр нөхдүүд урдахаасаа илүү хүртэж байдаг болж. Шудрага ёс хаачив. Түүх шүүх цаг ирсэн баймаар.

Зочин [202.126.89.190] 2022-11-03 01:50:06

chadna geed avsan hunii mongo tolj l taaraa. Hen ch hucheer ogoogui

Чадахгүй бол болчих л доо [192.82.91.223] 2022-11-03 00:41:08

идэж ууж өмсөж зүүж эд хөрөнгө авсан бол мөнгөө төлнө зээлээ төлнө.Худлаа коммунист суртал хийхээ болъ!Ардчилал гэж их яръна гэвч дандаа халамж зүгээр юм авах тухай зүтгэнэ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.