ИРГЭДИЙН ЦАЛИН ХӨЛСИЙГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ

Aдмин / Улстөр

Улс орны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, бодит үр дүн цалин хөлсний дундаж хэмжээ сүүлийн жилүүдэд өссөнгүй. Тухайлбал “Цалин хөлсний бүтцийн судалгаа-2022”-т дурьдсанаар 2019 оноос хойш үндсэн цалин 2,8 пунктээр буураад зогсохгүй шагнал урамшуулал хүртэл 0,4 пунктээр буурч харин нэмэгдэл хөлс дөнгөж 0,7 пунктээр өссөн дүнтэй байна.

Судалгаан оролцсон нийт ААН-ийн 87 хувь нь үндсэн цалин, 7,4 хувь нь нэмэгдэл, 4,2 хувь нь нэмэгдэл, 0,7 хувь нь шагнал урамшуулал байгаа нь улсын дундажтай харьцуулахад тун бага тоо юм. Эл үзэгдлээр монголд хөдөлмөрийн үнэлэмж, ажилчдын ажиллах орчны гол үзүүлэлт цалин хөлс тун хангалтгүй түвшин удаж, нэгэн хэвийн сулбагар циклд хадгалагдаж байгааг харуулжээ.

Цалинг тооцоолох үзүүлэлт.

Ажил олгогчдын 21 хувь нь ажиллласан жилээр, 5,3 хувь нь ур чадвар мэргэжлийн зэргээр 25,5 хувь нь ажлын гүйцэтгэл буюу хийснээр, 48,1 хувь нь ажлын байран дахь ажил үүрэг, албан тушаал гэсэн үзүүлэлтүүдээр үндсэн цалин тооцож байна.

Улсын дундажтай харьцуулах ажил үүрэг, албан тушаалаар цалин тооцох аргачлал 7,3 хувь өссөн үзүүлэлттэй байна. Олон улсын хөдөлмөрийн үнэлэмжийн зонхилох эрүүл тооцооллын үзүүлэлтэд мэргэжлийн зэрэг, ажлын гүйцэтгэл, инфляцийн түвшин зэрэг харьцангуй олонхийн эрх ашгийг хамгаалсан тогтолцоо байдаг. Харин Монголд эсрэгээрээ дарга албан тушаалтнуудд бага ажиллаж, их цалин авдаг, жирийн ажилчид морь нохой шиг зүтгэж өчүүхэн хөлс авдаг жишиг жил ирэх тутам ноёрхож байна.

Цар тахлын нөлөөгөөр нийт аж ахуй нэгжүүдийн 67 хувь нь үйл ажиллагаа буурч, зогсонги байдалд орсон байна. Мөн үлдсэн 30 гаруй хувьд ямар нэг өсөлтгүй тодорхой өөрчлөлт гараагүй гэжээ. Энэ цар тахлын үед засгийн газраас тодорхой дэмжлэг туслалцаа бодлого үйл ажиллагаа авсан ч байндаа тусч зорилт нь хэрэгжиж чадаагүйг харуулжээ.

Судалгаанд хамрагдсан ажиллагчдын 8,6 хувь нь бүрэн бус цагаар хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний 3,2 хувь нь ажлын бус цагаар, 5,2 хувь нь илүү цагаар хөдөлмөр эрхэлж байна. Ажлын бус цагаар ажилласан ажиллагчдын 53 хувь нь илүү цагийн хөлс аваагүй гэжээ.

Боолчлолын сүүлийн хэлтэрхий үзэгдэл ажлын бус цагаа, илүү цагаар ажлуулах, хөдөлмөрийн хөлс, цалин урамшуулал өгөхөөс цааргалах байдал Монгол улсад байсаар байгаа нь харамсалтай. Бусад орны цалингийн хэмжээний бодит үзүүлэлт, хөдөлмөрийн үнэлэмж, дундаж тооцоолол зэргээс аль эрт хоцорч, хөдөлмөрийн хүнд нөхцөл замын түгжрэл илүү цаг зэрэг нь Монголын нийт хөдөлмөрийн насныхан Монголоос дүрвэх, шантрах, жагсаал цуглаан хийж цалин хөлс нэмэгдүүлэх, ажиллах таатай орчин нөхцөл, төрийн оновчтой зохицуулалт шаардахад хүргэсэн байна.


Сэтгэгдэл

Цалин нэмэх ч хэцүүдээ. [66.181.180.203] 2022-11-08 11:32:57

Цалин нэмэх эх сурвалж байгаа юм уу? Бүх нөөцийг элдэв томчуул хувьдаа шуучихсан юм биш үү? Ямарч л байсан ирэх зун хүртэл Засагт цалин нэмэх мөнгө байхгүй. Харин хувийн бизнесүүдэд ингэх мөнгө угийн байхгүй гэж байгаа. Гэхдээ энэ бол худлаа.

иргэн [103.26.194.93] 2022-11-08 08:50:05

гол нь төрийн хулгайч төрд байгаа хулгайчдын бүтээмжинд суурилаагүй хэт өндөр цалин хангамжаас үүдэн юмны үнэ өсөж байгаа нь цалин хүрэлцэнгүй нөхцөлд хүргэж байна

ү [202.9.46.196] 2022-11-08 07:08:32

доллор улам өсөөд 5к болхондээ малуудааа хөгжлиин банк овшоорын хулгаачдын хэдэн тэр бум доллороо оруулж ирнэ гэсэн яасан бэээмалуудааа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.