МАН-ынхан малчид яах вэ? Үхэх үү? Үлдэх үү?

Aдмин / Улстөр

Монгол Улсын хөдөө аж ахуй, малчдын асуудал авс бороонд даатгагдаад төргүй юм шиг 30 гаруй жилийг ардаа үджээ. Малчин өрхийн жилийн орлого дунджаар жилд 10 сая төгрөг гэх тоог ҮСХ 2021 онд гаргаж залуу малчдын амьдрах орчны судалгааг хийсэн. Энд дурьдагдсан баримтууда өр өвтгөм ч эрх баригчид анхаарч үзэлгүй орхив. Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого хэмээх чамин нэртэй баримт бичиг, бодлого хөтөлбөрт малчдын нийгмийн асуудлыг яагаад дангаар нь тусгаж өгсөнгүй вэ?

АЛСЫН ХАРАА-2050 бодлогын баримт бичиг дэх зарим нэг зөрчил.

2020 оны 5-р сарын 13-нд УИХ-аар батлагдсан энэхүү бодлогын баримт бичигт зарим ойлголтын зөрүү тодорхойгүй заалтууд байна. Гэтэл энэхүү бодлогын баримт бичигт уул уурхай, малчдын эрх ашиг хоёрыг хэрхэн зэрэгцүүлэх, яаж хохиролгүй, алдагдалгүй, үр ашигтай харилцан хамтран ажиллах бололцоог бий болгохыг нарийвчлан тусгаж өгөөгүй байна. Хүний хөгжил, хүнд ээлтэй орчин, боловсрол, эрүүл мэндийн зорилтод үйл ажиллагаануудад малчдын нийгмийн хөгжил, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, боловсрол мэдлэг эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш хүртээмжтэй авах талаах нэг ч зүйл онцгойлон дурьдаагүй нь харамсалтай. Хоёрхон жилийн өмнө 200 мянган малчин өрх тоологдож байсан бол 2021 онд энэ тоо 188 мянга болж буурчээ.

Энэхүү эрчимтэй бууралтын үндсэн шалтгаанууд нь байгалийн бэрхшээл ган зуд, соёлын хоцрогдол, алслагдмал газарзүй, уул уурхай, зах зээл, эдийн засгийн харьцангуй байдал зэрэг маш олон шалтгаантай. Хэрвээ нүүдлийн соёлоо авч үлдэх, өвлүүлэх, дэлхийд сурталчилах, хөдөө аж ахуйн тэргүүлэх салбар мал аж ахуйг эдийн засгийн тулгуур багануудын нэг болгох гэж байгаа бол эхлээд малчдын нийгмийн асуудлуудыг цогцоор нь авч үзэх, тэдний амьдралын баталгааг хангах, тогтвортой малаа маллах, залгамж хойч үеийг нь бэлтгэх орчин нөхцөлд анхаарах, шинэ эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн суурь түвшин байхгүй,хүрэх түвшин ирээдүйн төсөөлөл маш бага тоогоор үнэлэгдэж байгаагаас үзвэл хэтдээ хөдөө аж ахуйг уул уурхайгаар түрэх магадлал ажиглагдаж байна. Хүн амын хүнсний хэрэгцээг хангах бааз суурь нь хөдөө аж ахуйн салбар ч хүн амынх нь эдийн засаг нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх зорилт суларсаар байвал дагаад хүнсний импортын хамааралд орох нь дамжиггүй.

Хүн амын дундах нийгмийн хөгжил, боловсролын түвшинг нарийвчлан судлаж түүнээс гарах бодит тооцоололд үндэслэн аливаа бодлогын баримт бичиг, стратегийн зорилт хэрэгжих боломж бүрдэнэ. Мөрөөдлийн жагсаалтаас ялгаатай нь аливаа улсын төрийн бодлого, түүний алсын хараа байнга шинэчлэгдэх тооцоо судалгаанд үндэслэх, эрсдэл бага дагуулж, гэнэтийн нөхцөл байдалд дасан зохицох хурд, тогтвортой байдлыг хангах эрх зүйн уян хатан зохицуулалт, эдийн засгийн шинэлэг арга замууд, төрийн оновчтой бодлого улс төрийн найдвартай, авилгалгүй тогтолцоог бий болгохоос ихээхэн хамаарна. Үндэсний эрх ашиг, нийтийн хүсэл сонирхлоос давсан бүлэглэл засгийн эрх, улс төрийн нэгдмэл байдалд заналхийлсээр дарамт шахалт үзүүлсээр байвал ямар ч сайн бодлого, хөтөлбөр байгаад хэрэгжих боломжгүй гацах болно.


Сэтгэгдэл

Зочин [64.119.27.224] 2022-11-15 03:58:33

Наад асуултаа НЭГДЛИЙГ тараасан, малчдыг баян ядуу, эзэн, боолын харилцаанд оруулсан Ардчилсан гэддэг тэнэгүүдээс асуу. Харин ч Монголын төр малчдыг хэт их эрхлүүлж байгаа. Нэг ч төгрөгийн татвар төлдөггүй, нийгмийн даатгалын санд улаан мөнгөний нэмэргүй, бэлчээр, газар ашигласны татваргүй баахан эрхэлсэн хүмүүс. Малчны хөдөлмөр хүнддээ хүнд боловч бас аз жаргалтай. Малчид шиг найрласан, налайсан хүмүүс хаана ч байхгүй. Мөнгө хуримтлалтай болохоороо аль болох үйлдвэрлэлд шилжихийг бодож байгаа нэг ч хүн байхгүй, хот, аймагт 2 өрөө байр авчихаад хөлсний малчин зарчихаад хэвтээд өгнө. Мал нь хувьд л очсон юм бол өвс тэжээл, хадлан бордоогоо өөрсдөө л хариуцах хэрэгтэй. Сүүлдээ таван төгрөг л авч байвал төр засгаа шантаажилж, орилж хашгирна, жагсаж сууна ч гэх шиг.

Нийгэмдээ адлагдахыг хүсээгүй бол. [103.212.118.93] 2022-11-14 10:56:06

Малчид орчин үеийн бизнесийн орчинд бусад (хотын) бизнесменуудтэй адил байдлаар ороход анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал албан татвар улсад адилаар төлөх, нийгмийн халамжинд адилаар хамарч хураамжаа төлдөг болох, нийгмийн даатгалд адил хамрах г.м. Тэгэхгүй бол нийгэмдээ ад болох нь шүү.

Зочин [192.82.73.42] 2022-11-14 05:53:44

Үхэж далд орооч

Иргэн [192.82.81.235] 2022-11-14 04:10:46

Малчдыг турхирч өдөөдөг цаг өнгөрсөн мал аж ахуй газар тариаланг зах зээлийн зарчмаар нь явуулах цаг болсон алийн бүр хэдэн малчид тариаланчдийг төр тэжээж явах вэ дээ зуд боллоо мал үхлээ төр засаг буруутай ган боллоо ургац алдлаа засаг буруутай ингэж болохгүй өөрсдөө эрсдэлээ үүрэх цаг болсон

Зочин [202.55.188.103] 2022-11-14 04:48:35

Төр хэзээ малчдыг тэжээсэн бэ???

Зочин [180.149.65.2] 2022-11-14 03:51:46

малчид хамгийн их байгаль орчинд хор хөнөөлтэй хүмүүс шүү малын тоо толгой хэт олширсноос өвс ургамал хөрсний усны доройтолд орж байгаа монголын газар нутаг малын үүлдэр угсаа ашиг шимийг сайжруулахгүйгээр зөвхөн тоо толгой өсгөж амийг нь тасалж мах болгох л гол зорилготой тэгээд малаа тэжээж тэтгэх өвс тэжээлийг нь сайжруулах тал дээр нэг ч ажил байхгүй байгалийн үнэгүй ургамалын аяыг харж амьдардаг тэр нь зэрлэг ан амьтаны тархац өсөлтөнд шууд нөлөөтэй нөгөө талдаа байгалын голомтот өвчний гол үүсвэр болдог тэгээд нөгөө мах шөлийг нь гадныхан авахгүй дотроо л зарна иднэ энэ нь хүмүүсийн өвчний бас нэг эх үүсвэр болдог

зочин [139.5.218.38] 2022-11-14 03:16:19

Хувийн малтай малчдын тэтгэвэрийг 5 жилээр наашлуулж өглөө. 10 жил ажилласан гэж нэмж нэмж өглөө. Тэтгэвэрийн санг хүндрүүлж байгаа нэг шалтгаан мөн. Малаа өсгөх зарах .бүгд тэдний эрх болсон. ганцхан хамгаалах болохоор төр лүү дайрах юм. Өөрсдөө хадлангаа худалдаж ав. Татварын хөрөнгөөс хумсалдагийг болиул. Дандаа гадаа гандаж хөдөө хөрөөд завгүй байдаггүй. найрлана. Мах хөгжилтэй орны үнэтэй адил болсон шүү.

Зочин [66.181.161.91] 2022-11-14 01:09:56

hamgiin ih belcheer tahalj yadarsan irgediin belcheeriig bulaaj iddeg ih maltai ork malchid avraga sain malchin altangadas avdag

Зочин [66.181.161.91] 2022-11-14 01:07:50

Даргад далдганадаг намд үнэнч тийм малчин л аврага малчин төмрийн цуглуулга болдог түүнээс яг хөдөлмөрлөж бүтээж байгааг урамшуулахгүй үлддэг

Зочин [192.82.81.12] 2022-11-14 01:03:30

Малчид хачин муухай хүмүүс нэг ч өвс хадлангаа ,бэлдэхгүй, нэмнээ юмаа бэлдэнэ гэж байхгүй зүгээр би мянгат, тэр мяггат гэж давхисан зунжин намаржин архи айраг,халтуур , наймаа, тэгээд л хотод орж ирж таксид явж хотынхоныг зүгээр архичин янхан болгодог ёрын хүмүүс, хөдөө гадаагүй тэнэж зугаалсаар байгаад ЯГ.ӨВӨЛ.БОЛОНГУУТ ЗАСГААС ТУСЛАМЖ ХҮСЭЭД ХУДЛАА ОРИЛООДСУУЧИХДАГ, АЙМАГ СУМУУДЫН ЗАСАГ ДАРГА НАР НЬ БҮҮР БҮХНИЙГ ТООЦООЛЧИХСОН,МАЛЧИД НЬ Ч ТООЦООЛЧИХСОН ХАМГ ЙН БАЛИАР ХҮМҮҮС БОЛ ХӨДӨӨНИЙХӨН. АРАЙ Л БЭЛЭНЧЛЭЭД СУРЧИХСАН

Зочин [66.181.161.91] 2022-11-14 01:03:04

1000н хонь зархад нэг хонь 100.000 бүгд нийлээд 100хан сая төгрөг уб хотд 1 өрөө энгийн байрны л үнэ тавилга авах мөнгө илүү гарахгүй иймд 1000т малчин гэх өргөмжилхөө болино уу үнэлэмгүй баахан мал өсгөж нутаг бэлчээрээ цөлөл болголлоо сүүлийн 30н жилийн гавъяа гэвэл энэ л байна . Олон малтай малчин өрхөөс татвар ихийг авч нутаг бэлчээрээ цөлжилтөөс хамгаалая бас уул уурхайг хаах хэрэгтэй хэдэн төрд гарсан улс төрчид тэдний гар хөл хамаарал бүхий этгээдүүдийн л хоол болж байна байгалийн баялаг.

Зочин [202.9.41.2] 2022-11-14 10:58:42

хонь 100к болчихсон юм уу?


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.