МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ “СЭХЭЭН АМЬДРУУЛАХ” ТАСАГТ ХЭВТЛЭЭ

Aдмин / Улстөр

Зах зээлд оролцогч субъект бүр шууд утгаараа санхүүгийн менежер болдог. Хамгийн ерөнхий хэлбэрээрээ бол Төр, Айл өрх, Үйлдвэр пүүсүүд бүггдээрээ санхүүгийн менежерийн үүрэг гүйцэтгэх ёстой гэж ойлгож болох юм. Менежер нэг л ноцтой алдаа гаргахад гарт нь байсан бүх тогтолцоо нуран унах аюултай. Өөрөөр хэлбэл чөлөөт зах зээлийн системд монополь буюу нэг нь давуу эрхийг бусдаасаа хүчээр булааж авбал эдийн засгийн өсөлт, хөгжил зогсоно. Судсаар тань гүйж байгаа цусыг бусдыг нь орхиод ганцхан сувгийг нь нээлттэй орхивол амьд үлдэхгүй шиг л.

Гэхдээ энэ байдал сүүлийн хоёр гурван жилд эрс өөрчлөгдлөө. Чөлөөт өрсөлдөөнт зах зээлд нийгэм, улс төрийн үйл явц, давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөлөл харьцангуй нэмэгдсэн. Дэлхийн улс гүрнүүд энх тайвнаар оршин тогтнохын тулд харилцан уялдаатай бодлогоор хамтарч ирсэн ч том гүрнүүд, нөлөөллийн бүс нь өндөр хөрөнгө оруулагчид монополь эрхээсээ татгалзаж, бодит хүмүүнлэг бодлого баримтлахаас өөр замгүй болсон. Оросын Холбооны Улсын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев:

“Ковид- 19 вирусын өнгөрсөн, одоо, ирээдүй ба тахлаас авах сургамж” нийтлэлд “...Дэлхий ковидод дассан. Гэхдээ үүний эсрэг улс орнууд нэгдэхгүйгээр хэзээ ч ялж чадахгүй. Өнгөрсөн эмгэнэлт үйл явдлуудаас сургамж авах цаг болжээ.

Хүчирхэг эдийн засагтай улс орнууд болон буурай улсуудын хүчний харьцаа тэнцвэржиж байгаа нь онцлог юм

Дэлхийн нэг ч орон цар тахалтай ганцаараа тэмцээд үр дүнд хүрч чадахгүй. Техник, технологийн хурд, тээвэр, худалдааны эргэлтийн орчин үеийн хөгжил вирусын тархалтын хамгийн тохиромжтой орчин болоод байна. Товчхондоо бол энэ цаг үеийн нөхцөл байдалд хэн ч амиа бодож, хувьдаа баяжих гэсэн оролдлогууд нь бүтэлгүйтэж байна, цаашид ч тийм байна гэж тооцох хэрэгтэй.

Ковидын нөхцөл байдал, аюулт үр дагавар арилах болоогүй дөнгөж эхлэж байгаа учраас дасан зохицсон, хурдан хөрвөх төлөвлөгөө, эв нэгдэл хамгаас чухал ажээ... Гэсэн нь хуучин тогтолцоо бүр өөрсөддөө бүрэн шинэчлэл хийхгүй бол шинэ нөхцөл байдал эрсдлийн хүчин зүйлийг нэмэх аюултайг сануулсэн хэрэг.

Үүнээс харахад жижиг улс орнууд ч томоор сэтгэж чадахгүй бол арчигдахад бэлэн болсон гэсэн үг. Өсөхийн өлөн нь өтлөхөд нь дарагдаагүй зарим улс төрч нар одоо бүдүүлэг сэтгэлгээнээсээ салаад залуучууддаа түшиглээд улс орноо тусгаар тогтносон, эрх чөлөөт нийгэмтэй нь өөд татах төлөвлөгөөгөө боловсруулах цаг болжээ.

Эдийн засагч Хашчулуун:

  • Нэгдүгээрт нь шатахууны хувьд бүрэн хараат байдлаасаа ангижрах хэрэгтэй. Харин манайх 100 хувь гаднаас шатахуунаа авчирдаг. Хамгийн эмзэг салбар гэж хэлж болно. Тийм болохоор энэ нефтийн үйлдвэрийг аль болохоор идэвхитэй анхаарах ёстой.
  • Хоёрдугаарт, эрчим хүчний аюулгүй байдал. Манай улс цахилгаанаа одоо хүртэл импортоор Хятад, Оросоос авч байна. Гэтэл манай улс маш их хэмжээний хүрэн нүүрстэй гэж ярьдаг. Тэрүүгээрээ цахилгаан үйлдвэрлээд дотоодын үйлдвэрүүдээ бүрэн хангаж болно. Мөн усан цахилгаан станцуудыг ч барих хэрэгтэй. Монгол Улсын усны нөөц улам багасч байна. Манай хамаг ус гадагшаагаа урсчихдаг. Сүүлдээ ган гачиг нүүрлэж, дэлхийн дулаарлын аюулд хамгийн их нэрвэгдэх улс гэдгийг олон улсын хэмжээнд онцолчихсон байгаа. Тиймээс манай улс усныхаа нөөцийг хадгалах, арвижуулж ашиглах ёстой юм.
  • Гуравдугаарт, хүнсний аюулгүй байдал. Миний бодлоор энэ асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэж байгаа. Дэлхийд ямар ч зүйл болсон 100 хувь өөрийн улс орноо хүнсээр хангах ажил чухал. Энэ удаад Засгийн газар цаг алдалгүй тариалалтын мөнгийг эртхэн гаргаж, хичээж байгаа нь сайн хэрэг. Дээрээс нь нэмж хэлэхэд, сүүлийн үед шинээр орж ирж байгаа зүйл бол эрүүл мэндийн аюулгүй байдал болоод байна. Онцгой анхаарахгүй бол болохгүй юм байна гэдгийг ковидын энэ үе улам сайн ойлгуулж өглөө...

Харамсалтай эрүүл мэндийн салбар нь эдийн засагаа боомилдог. Ямар ч оновчтой зохицуулалтгүй бүтцээрээ дампуу байгаагын хортой үр дагавар одоо илэрч байна. ХӨСҮТ- ийн захирал асан нь хүртэл авилгалын хэрэгт холбогдож, асар хүнд үед мөнгө угаасан, эрх мэдэл албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон эрх мэдэлтнүүдийн хүнлэг бус баримтууд цуварсаар байхад хууль, шүүхийн салбарт шинэчлэл хийж шударга ажиллах зарчмаар хангах, хуулийн зохицуулалтын дахин дахин нарийн нягталж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэх ,эдийн засгийг сэхээн амьдруулах бодлого зэрэг цогц арга хэмжээнүүд л Монгол улсыг аварна.

Манай улс төрчид дийлэнх нийгэм, эдийн засгийн нэгдмэл байр суурьгүй, өөрсдөө баяжих гэсэн хүсэл нь улс орныхоо нийтлэг эрх ашигаас давж чадахгүй байгаа нь туйлын харамсалтай.

“Азийн төлөөх Боао форум"-ын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн:

АНУ, Европын холбоо, Зүүн Өмнөд Ази зэрэг бүс нутгийн улсууд даяарчлалаас ухарч, популизмд автаж, нэг талыг баримталсан бодлого хэрэгжүүлж байгаа нь дэлхийн засаглал, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Дээрх асуудлыг шийдвэрлэж, илүү сайхан ирээдүйг бий болгоход улс орнуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй. Улс орнууд дэд бүтцээр холбогдож, хамтын ажиллагааг өргөжүүлж, уялдаа холбоотой ажиллах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Гэхдээ дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхдээ Байгаль орчны хүчин зүйлийг чухалчлан авч үзэх хэрэгтэй.

Өнөөдөр Азийн тивийн хүн амын 82 хувь нь буюу дөрвөн тэрбум хүн агаарын бохирдолтой бүс нутагт амьдарч байна. Энэ асуудал бол дэлхийн долоон тэрбум хүнд хамааралтай асуудал. Эдгээр асуудлууд нийтлэг шийдлийг хүлээж байна. Азийн тивийн нийтлэг эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болоход бид бэлэн байна. Илүү сайхан ирээдүйг бий болгоход дэлхий нийтээрээ хамтарч ажиллах, уялдаа холбоотой байж, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалж байна... гэж Азийн төлөөх Боао форум"-ын бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдах үеэр хэлсэн.

Дэлхийн бодлого даяарчлалын хүрээнд байгаль орчны асуудлыг нэгт тавьж байхад манайхан улам ухаж, сүйтгэхээр улайрч, тэнэмэл луйварчдын авилгалын золиос болсоор л байх уу. Эсвэл дотоодынхоо нөөцөд тулгуурлаж, эдийн засагаа солонгоруулан үйлдвэржилтийн бодлогоо тэлэх замаар эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаалан олон улсын зах зээлд баялаг, түүхий эдээ нийлүүлсэн дэлхий хэмжээний тоглогч болох уу. Нэг салбар, нэг улс, нэг боомтоос бүрэн хамаарсан өдгөөгийн Монгол Улсын тусгаар тогтнолыг ийм сул дорой үед нь цэрэггүйгээр булаан авахыг хэн хүсэхгүй байхав дээ. Өлсгөлөн хүний урд хоол тавихад хэдий хориглосон ч идэхгүй удаан тэвчиж чадахгүй л дээ.

Экспортоор төсөвт төвлөрүүлж байгаа түүхий эд, бүтээгдэхүүний орлогыг уул уурхайн буюу зэс, нүүрс, алт, төмөрийн хүдэр дангаараа эзлэж, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа шавхагдашгүй нөхөгддөг баялаг Мал аж ахуйн салбарын мах, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнийг гаргуунд гаргаж, зөнд нь орхисон нь бидний маш том алдаа. Эдийн засагаа төрөлжүүлэх нь хамгийн чухал гэж амтай болгон ярих ч бэлэн цогц бааз сууриа бэхжүүлж чадахгүй байгаа нь төрийн сэнтийд эх оронч сэтгэлгээг умартсан хүмүүс ноёрхосоор байгаагынх уу.

Эдийн засгийн өсөлтийг тогтвортой байдлыг хамгаалахуйц бодлогын тохируулгыг цаг тухайд нь хийж, харилцан бие биенийхээ нөлөөг тэнцвэржүүлж явах нь төсөв, мөнгөний бодлогын зохистой хослол юм. Монгол улсын эдийн засгийн уул уурхайгаас хамаарах байдал нэмэгдэж, төсөв, мөнгөний бодлогын тэлэх орон зай хязгаарлагдмал болж, гадаад өрийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед бодлого боловсруулагчид дотоод, гадаад орчноо мэдэрч, алсын хараатай шийдвэрүүд гаргаж чадах эсэхээс Монгол Улсын цаашдын хувь заяа, эдийн засгийн аюулгүй байдал шууд хамаарна.

Тоймч: Б.Дорж


Сэтгэгдэл

Хэм хэмжээ байхгүй, хөрөнгө оруулалт байхгүй. [66.181.189.67] 2022-11-16 02:50:47

УДААН хугацаанд нийгмийн ТОГТВОРТОЙ дагаж мөрдөх хэм хэмжээний тогтолцоо буюу ШАШНЫ хэм хэмжээнүүд Монголд бүрдсэн үү? ҮГҮЙ. Тэгэхлээр чинь бизнесийн хүрээнд тогтвортой үйлчлэх хэм хэмжээ БАЙХГҮЙ гэсэн үг. Ийм учраас эдгээр салбарлуу хөрөнгө оруулалт хийх дотоод ба гадаадын баян этгээд БАЙХГҮЙ. Хөөрхийс, өөрийн ядуу улсдаа НАЙДААД л сууж байхаасдөө.

зочин [202.9.47.50] 2022-11-15 23:57:06

МАН мандтугай

Иргэн [192.82.86.228] 2022-11-15 04:06:21

Эд нарт хийх тариа байхгүй -- шууд тэнгэрүү юү галтай тамруу ?????!!!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.