ХОЁР ХҮҮХДИЙН НЭГ НЬ ӨДӨРТ БАГАДАА 3 ЦАГИЙГ ЦАХИМ ОРЧИНД ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Aдмин / Нүүр

Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн тухай судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь өдөрт 3-4 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг ба хоёр хүүхэд тутмын нэг нь садар самууныг сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралддаг, 82 хувь нь зүй бус утгатай зурвас и-мэйл, фейсбүүкийн хэрэглэгчдээс авч байсан, эцэг эхчүүдийн 95 хувьд нь энэ төрлийн сөрөг мэдээллийг шүүх программ хангамжийг ашиглах чадвар огт байхгүй бол 93 хувь нь хүүхдээ цахим дарамт, дээрэлхэлтэнд өртөж байсан гэж хариулсан байна. Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг нь дараах шалтгаан, нөхцөлтэй байна.

1. Иргэд нийгмийн сүлжээ хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг өөрийн нэр, төрсөн огноо, утасны дугаар гэх зэргийг бусад хүн тааварлаж болохуйц хялбар байдлаар /гар утасны дугаар, төрсөн огноо, автомашины дугаа г.м/ үүсгэдэг;

2. Өгөөш бүхий мэдээллийг уншихаар сонирхон дарж нэвтрэх нэр, нууц үгээ алддаг, “зээл олгоно”, “илгээмж явуулна” “сугалаанд хожсон”, гэх байдлаар иргэдийг төөрөгдөлд оруулж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, сэдэлийг төрүүлж улмаар уг зүйлсийн татвар хураамж, тээврийн зардалыг шилжүүлнэ үү гэх зэргээр цахим мэдээллийн хэрэгслээр түгээгдэж буй мэдээлэл үнэн зөв эсэх талаар нягтлан судалж үздэггүй;

3. Цахим орчинд хүүхдэд тавих хараа хяналт сул, хүүхэд бүх төрлийн сөрөг мэдээллийг авах боломж нээлттэй

4. Цахим мэдээллийн хэрэгслийг зохих түвшинд ашиглах мэдлэг дутмаг, хувь хүний амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэл зүйн онцлог, хайхрамжгүй байдал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Дөрөв. Эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал

Кибер гэмт хэргийн гаралт ийнхүү нэмэгдэж байгаа нь Монгол Улсад кибер аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчин хангалттай бүрдээгүйтэй холбоотой юм. Гэмт хэрэг үйлдэж буй хүмүүс ихэвчлэн гадаад сервертэй вэб сайтуудыг хэрэглээндээ ашигладаг ба тухайлвал Фэйсбүүк, твиттер нь АНУ-д бүртгэлтэй компани бөгөөд эдгээрт бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээлэл Америкийн хуулиар хамгаалагддаг, манай улсын хуулиар зохицуулагдах боломжгүй тул иргэн гомдол гаргасан тохиолдолд тэр улсаас нь тухайн сайтыг шалгаж өгөх, мэдээлэл авах хүсэлтийг явуулдаг, цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн мэдээллийг автоматаар олж авах технологийн боломж дэлхийн аль ч улсад хязгаарлагдмал байдаг тухай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Мөн Фэйсбүүк /Facebook/ компани нь терроризм, хүний амь нас хохирох нөхцөл байдал бий болсон, хүүхдийн садар самуун, секс сүрдүүлэг, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг /хар тамхи, хүн худалдаалах, мөнгө угаах/ зэрэг тодорхой төрлийн цөөн хэргээс бусад хэрэгт мэдээлэл гарган өгдөггүй нь олон төрлийн гэмт хэргийг таслан зогсооход хүндрэл учирч байна.

Цар тахлын нөхцөл байдал болон хэрэглэгчийн эрэлт, цаг хугацаа хэмнэлт гээд олон хүчин зүйлсээс шалтгаалж цахим худалдааны олон төрөл бий болсон бөгөөд цахим худалдааны эрх зүйн орчин хангалтгүй байгаа тул цахим хуурамч худалдааны хохирогч болсон иргэн өнөөдөр хохирлоо барагдуулж чадахгүй байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт зөвхөн цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн зохицуулалт байгаа бөгөөд тус хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн нь хүндрүүлэх шинжид хамаарахгүй байгаа нь анхаарал татаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.