С.Тайван: 35-аас дээш насныхан цахим залилангийн хохирогч болох нь их байна

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагад энэ оны арван сарын байдлаар залилангын хэрэг 10.300 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 97.3 хувиар өссөн үзүүлэл юм. Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Цахим хөгжлийн яам, Монголын банкны холбооноос хамтран “UNSEND” аяныг эхлүүлж байна. Тус аян нь энэ сарыг дуустал үргэлжилнэ.

Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван “Энэ оны арван сарын байдлаар нийт 31320 гэмт хэргийн 32.8 хувь нь залилах гэмт хэрэг байна. Залилах гэмт хэргийн 80 хувь нь цахим орчин ашиглан үйлдэгдсэн. Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэгт хохирсон иргэдийг судалж үзэхэд санхүү, цахим хэрэглээний мэдлэг сул, гэнэн, итгэмтгий байдлаасаа болж мөнгө шилжүүлж хохирсон иргэд байгаа. Ихэвчлэн 35-аас дээш насны иргэд байсан” гэв.

Мөн залилагч этгээд хохирогчийн гар утасны дугаарт фэйсбүүкийн нэг удаагийн нэвтрэх код авах хүсэлт илгээн хуурч мэхлэн аваад түүний өмнөөс фэйсбүүкийн найз, танил хүмүүсээс мөнгө гуйх, зээлэх зурвасуудыг илгээж мөнгө авсан тохиолдол юм. Энэ хүмүүс нь урьдаас төлөвлөж, дансаа бэлдсэн байдгийг энэ үеэр онцолж байлаа.

Залилангийн гэмт хэрэг үйлдсэн есөн иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа аж. Харин Монголбанкны хувьд арилжааны банкуудтай хамтран залилагчийн дансыг шалгах, эзнийг нь олох тал дээр хамтран ажиллахаар болжээ. Мөн банкны зарим өгөгдөлийг дахин шинэчилж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.