Хуримтлалтай болох хувьгүй монголчууд
Өрхийн сарын дундаж орлогоос зарлага нь давж хуримтлал үүсгэх боломжгүй байна. 2022 оны 1-р улиралын өрхийн эдийн засгийн судалгаа: 2022 оны 1 дүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 44.8 (3.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 101.1 (9.4%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Бодит нийт зарлагын хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний бодит зарлага 16.6 (2.4%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ Харин Өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2022 оны 1 дүгээр улиралд 1.2 сая төгрөг байна. Ийнхүү орлого зарлагын хэмжээ яг адилхан нь хуримтлал үүсгэх бололцоо байхгүйг харуулж байна гэж явцуу дүгнэж болохоор байна.
Улсын хэмжээнд 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт өрхийн 53.0 хувь буюу 491.1 мянган өрх зээлтэй амьдарч нийт зээлтэй өрхийг зээлийн төрлөөр нь авч үзэхэд 218.1 (44.4%) мянган өрх цалингийн зээлтэй, 153.7 (31.3%) мянган өрх бусад төрлийн зээлтэй, 106.9 (21.8%) мянган өрх хэрэглээний зээлтэй, 78.1 (15.9%) мянган өрх тэтгэврийн зээлтэй, 50.9 (10.4%) мянган өрх орон сууцны зээлтэй байна.
Айл өрхүүдийн өр эцэстээ нийгэм адийн засагт шууд нөлөөлдөг байна. Өрхүүдийн өр өсөх үндсэн шалтгаан нь тэдний өнөөгийн орлого, хуримтлалын хэмжээ нь хэрэглээнийхээ зардлыг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тул ирээдүйн орлогоо өнөөгийн хэрэглээ болгож байгаад оршино. Урд хормойгоо авч хойд хормойгоо сөхдөг байдал үргэлжилсээр байвал эрүүл эдийн засаг орших үндсэн нөхцөл алдагдаж, хомсдол нүүрлэх шалтгаан болдог. Иргэдийн орлого буурах эсвэл зээлийн хүүгийн түвшин ихсэх зэрэг нь зээлийн эргэн төлөлтийг хүндрэлтэй болгодог.
Эдийн засгийг бүхлээр нь харахад эдийн засгийн хямралын үед хэрэглэгчид дээрх хоёр хүндрэлтэй байнга тулгарч хэрэглээгээ хумьдаг. Үүний үр нөлөөгөөр аж, ахуй нэгжүүд ашиг нь буурахаас гадна дампуурах хүртэл эрсдэлд ордог учир үйлдвэрлэлийн зардлын нэг хэсэг болох хөдөлмөрийн зардлаа танахын тулд цалингаа танах эсвэл ажилчдын тоогоо цөөлдөг.
Хямралын өмнө өрхийн өрийн хэмжээ өсөх нь бизнесийн мөчлөгийг илүү эмзэг, тогтворгүй болгон хямралын уршгийг хүндрүүлдэг байна Өрхийн өр нэмэгдэхэд богино хугацаандаа өрхийн хэрэглээ, хэрэглээний импортыг нэмэгдүүлдэг. Ингэснээр гадаад худалдааны алдагдал өснө. Гадаад худалдааны тэнцэлд үзүүлэх нөлөө нь тухайн эдийн засгийн бүтцээс хамаарах бөгөөд дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүй өрхийн хэрэглээний сагсанд импортын барааны эзлэх хувь өндөр улсын хувьд сөрөг нөлөө илүү өндөр ажиглагдана. Өрхөд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхгүй “том эдийн засаг” гэж дээгүүр сэвсээр байвал бүхэл тогтолцоо нурах эрсдэлтэйг судлаачид сануулж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.141] 2022-11-17 02:33:30
Иргэн [66.181.190.21] 2022-11-17 01:38:39
Хувь гэж яриад байх юу байна.!!!!!! Хүн болгонд хариуцуулсан хувь байж л баыгаа шдээ.!!!!! Төр засаглаж бхйгаа хүмүүсийн идэж уусан хулгайлсан байхад -Ард түмний хувь ярих та нар юу вэ ??????? Харин ч ард Түмэн хулгайч Нохойнуудийн хажууд их хүлээцтэй байгаа шүү ???????!!!!!@!үг яриагаа зөв бич авилгачидаа!!!!!!!!!!
tusa [59.153.87.199] 2022-11-17 01:03:10
Улс орны эдийн засаг уналтын байдалд орж, ажилгүйдэл, ядуурал ихэсч, олон аж ахуйн нэгжүүд дампуурлаа. Үүнтэй зэрэгцэн төрөл бүрийн залилангийн хэргүүд ихэсч, иргэдийн халаасыг хоосоллоо..