ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ

Aдмин / Нүүр

ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүнд үнийн хязгаар тогтоох шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Товчхондоо, Орос, Украины дайнтай холбоотойгоор Европын холбоо, “Их 7”-гийн бүлгийн орнууд Оросын газрын тосны үнийг торх тутамд 60 ам.доллараар хязгаарлах шийдвэр гаргасан юм. Одоогоор ОХУ-аас БНХАУ, Энэтхэг гэсэн хоёр орон л нефть импортолж байгаа. Хэрэв тэд 60 ам.доллараас өндөр үнээр худалдаа хийвэл Европын холбооны хоригт орох эрсдэлтэй. Монгол Улс ч ОХУ-ын нефть импортлогч орон. Гэхдээ мэдээж Энэтхэг, БНХАУ шиг нөлөөлөх хэмжээний худалдан авалттай орон биш. Гэсэн хэдий ч үнийн хязгаар манайд ч үйлчлэх учиртай. Гэвч энд нэг асуудал бий.

Өнөөдөр Монгол Улс дизель түлшний хомсдолд ороод сар орчмын хугацаа өнгөрч байна. Хөдөө аж ахуй, уул уурхай гэсэн гол салбарууд дизель түлшээр ажлаа явуулдаг. Гэтэл арваннэгдүгээр сарын дундаас эхэлж орон даяар түлшний хомсдол үүсч, өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал дээрдэх биш, улам дордлоо.

Улаанбаатарт өнөөдөр бол ШТС-ууд бүгд хоосорч, хаа нэг өдрийн од шиг энд тэнд ганц хоёр цаг өгч дуулдаж байна. Гэтэл ченжүүд энд тэндгүй тонн тонноор худалдах тухай зарлал цахим сүлжээгээр буцалсаар. Литр тутмынх нь үнэ 4500-гаас эхэлдэг гэж байгаа. Орон нутагт байдал бүр хүндрэх шинжтэй. Ялангуяа уул уурхайн бүс нутаг, нүүрс тээврийн уурхайнуудад дизель хүрэлцэхгүй байгаагаас компаниуд машинуудаа зогсоож эхлээд байгаа юм.

Дизель түлш яагаад хомсдов, шийдэл юу вэ?

Засгийн газар дизель түлшний хомсодсон шалтгааныг ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбон тайлбарлаж сууна. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дизель түлшний талаар мэдээлэл өгөхдөө “ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор дизель түлш тасалдсан. Хятад улсаас дизель түлш импортолж эхэлсэн. 24 мянган тонн захиалсан. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас 18 мянган тонн түлш, ОХУ-аас 28 мянган тонн дизель түлш ачигдсан байна" гэлээ. Монгол Улсын дизель түлшний нэг сарын хэрэглээ 80 мянган тонн. Замдаа явж буй гэх түлш хагас сарын нөөц л гэсэн үг. Дизель түлшний хомсдлоос гаргах нөөц энэ яавч биш. Тун удахгүй дахиад л асуудал дэгдэх нь. Ер нь монголчууд бид дизель түлшний импортдоо өөрчлөлт хийх шаардлагатай болсны хатуу дохио л энэ болж байна.

Товчхон хэлбэл, бид ОХУ-аас нефть импортолдгоо болих хэрэгтэй. Олон жил монголчуудыг тэд нефть, цахилгаанаар “барьж” байна шүү дээ. Дэлхийд байхгүй өндөр үнэтэй, дээр нь хүссэн үедээ өгнө, өгөхгүй ч байж чадна. Түүний нэг жишээ л өнөөдөр хүртэл сар дамнан үргэлжилж байгаа нефтийн хомсдол. Дизель түлшний өнөөдрийн хомсдол бодит шалтгаан нөхцөл байхгүй, ерөөсөө хүнд суртлаас үүдэлтэй гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна.

Тухайлбал, “Хүнд суртал манайд ч, ОХУ-д ч байгаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д айлчлахдаа "Роснефть" компаниас дизель түлшний зах зээлийн үнээс 10 хувийн хямдрал авч, таван жилийн гэрээ байгуулсан. Өмнө нь ч өчнөөн олон гэрээг Оросын талтай үзэглэж л байсан. БНХАУ, Энэтхэг, БНСУ, Япон гэрээгээ яс биелүүлдэг. Харин ОХУ бол өөр. ОХУ гэрээний үүргээ биелүүлдэггүй. Энэ бол аль социалист нийгмийн үеэс улбаатай зан. Манайд ч ийм зан бий. Энэ удаагийн дизель түлшний хомсдол хүнд суртлаас өөр шалтгаан байхгүй. Зарим хүмүүс дайны зэвсэг техникт дизель түлшний хэрэглээ өндөр байгаа гэж тайлбарлана лээ. "Орос дотоодоо хангалттай хангах нөөцтэй. Манай нийлүүлэлтэд ямар ч нөлөөгүй” гэх нэгэн байна. Үнэний ч ортой байж мэднэ.

Засгийн газрын хэмжээнд хатуу заалттай гэрээ байгуулчихаад хэдхэн хоногийн түлш ачуулж байгаагаас олон зүйл харагдана. Цаашдаа ч нөхцөл байдал дээрдэх шинжгүй байгааг мэргэжлийн зарим хүмүүс анхааруулж байгаа. Гэтэл Япон, Солонгос зэрэг орнууд хамгийн багадаа зургаан сарын нефтийн нөөцтэй байдаг. ОХУ дайнаас үүдэж Европын холбооны хоригт ороход ХБНГУ нефтиэ өөр улсаас авч эхэлсэн. Монгол Улс ч ийм алхам хийх хэрэгтэй болчихоод байна. Энэ тухай Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг манай сонинд ярихдаа “Эхний ээлжинд ойрхноор нь “Петрочайна” компанитай өмнөх гэрээ хэлэлцээрийг сэргээхийг зорьсон нь үр дүнтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Шинэчлэлийн Засгийн газрын үед нефтийн экспортыг ОХУ-аас гадна БНХАУ, Солонгос зэрэг орноос татаж байсан төдийгүй газрын тос олборлогч “Петрочайна” компанитай хамтран ажиллаж байсан жишиг бий. Өнөөдөр Монгол Улсад нефть нийлүүлэгч хоёр, гуравдагч орон зайлшгүй шаардлагатай байна. БНХАУ, Солонгос, Казахстан, Япон зэрэг орнуудтай хамтрах талаар Засгийн газар хөдлөх хэрэгтэй болжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

1072 ш хувьцаа эзэмшигч [103.9.90.100] 2022-12-11 19:15:04

40 их наядад 1072 ш хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол ашиг оногдох бол...

1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ИРГЭН [103.9.90.100] 2022-12-11 19:13:33

ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ АВЬЯ ЦАГ НЬ БОЛСОН

хуульч [202.179.25.189] 2022-12-11 18:32:09

энийг бичсэн сэтгүүлч ухаантай амьтан Анусын баас идэгч байна л дээ, Оросоос рублиэр авахад ямар ч асуудалгүй.Харин долларын эздийн гэр бүлийн хувийн банк гэдэг жагсаалтад явдаг монгол банк нь оувс гэдэг эздийнхээ тагнуулын байгууллагынхаа хоолойг нь боосон уяаны дагуу хөдлөөд сингагийн биржээс 3-дагч этгээдээр дамжуулан долларын эздийн улс бүрд зохиож өгсөн долларын ханш гэдэг юмаар доллар авч түүгээрээ Оросоос бензин доллар авч байна.Ийм байхад энэ учрыг мэдэхгүй хориг мориг ч гэх шиг, Оросын юмыг эзнээс нь гадуур шийднэ гэж Анус нато-гийн л үг, арай дэндүү Анус талын мэдээ тавих юм,

Зочин [66.181.161.34] 2022-12-11 13:58:00

Оо о нараас үүрд авах нь ойлгомжтой өөр гарц өшшөө үнэтэй болно

ЗАЯАЦАРСАН НОВШУУД [202.179.26.55] 2022-12-09 18:27:47

ХЭДХЭН КМ ЦААНААС БЭЛЭН ШАТАХУУН АВЧИРЧ ЧАДДАГГҮЙ . ЗАЯАХАЯЦАРСАН ЮМ БЭЭ... БЭЛЭН Т ӨМӨР ЗАМ АВТО ЗАМ БЭЛЭН ВАГОН. БЭЛЭН АГУУЛАХ САВ. БЭЛЭН МӨНГӨ ТӨГРӨГ. БЭЛЭН ХЭРЭГЛЭГЧ

Яалтай нь ч бил ээ? [103.212.118.148] 2022-12-09 16:09:21

Европ, Америк, Австрали, Япон, Солонгосоос бол дусал бензин ч орж ирэхгүй. ЯАГААД гэдгийг нь хүн бүхэн л мэдэж байгаа. Газрын зургаа дэлгээд үз, телевизээ залгаад сонингоо нэгээд мэдээгээ сонирхо. Тэгээд л ЯАГААД гэдэг нь ойлгомжтой болно ш доо. 2-хон хөрштэй улс ЯАЛТАЙ нь бил ээ?

zochin [43.228.130.188] 2022-12-09 12:08:43

bitii bodsonoo bicheed bai Ter belen diesel ne tegeed haana baina orosoos ihenh huvia ugaasaa avdag tsaashdaa ch avah ne todorhoi Bitii hudlaa ingeed uimeen dunduur uimuuleed unen nuur tsaraigaa todruulaad bai

Zochin [166.194.136.50] 2022-12-09 01:45:37

ANU, EU odoo delkhiin khaan uu? Buh irniig erkhsheeldee oruuldad. Ed nar bidend hezee ch tuslahgui. Orosoosoo avsan deer. Horig taviana l gene tegvel Enetheg Hyatadad horig tavih ni uu haray. Ene 2 uls dieselbenzin bainga avch bgaa.

Зочин [202.126.88.105] 2022-12-09 10:05:49

Суваг татаад усан онгоцоор ондоо улсаас авах .Хоолой татаад казакстанаас авах /Оросоор 50 КМ дамжиж хоолой тавих юм/.САУДын арабаас ОНГОЦоор зөөх ийм л 3 ГАРЦ БАЙНА.

зочин [150.129.140.17] 2022-12-08 18:38:52

Хуцалгүй оросоосоо л ав.

Тэгэхээр асуух зүйлс гараад ирлээ. [103.212.118.148] 2022-12-09 11:27:32

Тэгээд хаанаас авах юм бэ? Хятадаас уу? Япон, Солонгос, Америкаас усан онгоц, нисдэг онгоцоор шатахуун тээвэрлүүлэх үү? Тээвэрлэлтийн үнэ нь юү болох бол оо? Та үүнийг өөрийн карманаас төлөх үү?

Зочин [103.26.194.11] 2022-12-08 18:57:04

ЧинийОрос чинь найваргүй, хэрэг алга. Худалч, луйварчин, монголыг дээрэлхэж элэг барьдаг сда тэр пүүтэн ёинь

немой [202.5.206.38] 2022-12-08 15:51:03

Тэгээд үйлдвэртэй болтлоо онгоцоор зөөхиймуу.

Pee [202.131.225.197] 2022-12-08 14:38:34

Hyatadaar dairuulj Kazak neft hooloigoor avah heregtei. Hyatadruu 90% iig ni gargaad uusdoo 10% iig ni uldeegeed Hovdod nerhed bol Mongol uls 100 jil altsahgui

Зочин [202.126.90.130] 2022-12-10 11:16:22

Шаа сда

зочин [66.181.160.52] 2022-12-08 14:14:04

Хамгийн хурдан гарц хаана бна оросоос авахаа болилоо гэхэд хятадаасуу эсвэл казахстанаас уу яаж бодсон боломж орос бгаа юм биш үү

Боломж [202.131.230.90] 2022-12-08 13:49:22

Болдог бол арабаас онгоцоор зөөчмөөр л байна

Харагдаач. Монгол үүнд ямар ч хамаагүй. [103.212.118.148] 2022-12-08 13:43:16

"үнийн хязгаарлалт Монголд ч үйлчлэх учиртай" байж ХАРАГДААЧ. Тэр хязгаарлалт чинь ЗӨВХӨН тэр Европ, Америктаа л үйлчилнэ. Монгол ч энд юүв ч дээ? Горьдомтгой юм уу, хаашаа юм бэ? ИЧЭЭЧ.

Зочин [66.181.161.89] 2022-12-10 11:09:18

монгол тэгээд ганц оростойгоо үлдэхүү эргээд коммунизмын үеийн оросын атганд хэлсэн бүхнийг нь биелүүлдэг дагуул улс болохуу ганц европын холбоо ану гэхгүй япон солонгос англи канад бүгд нэг талд нэг санаатай байгаа шүү

Америкаас чацаг алдатлаа айдаг юм уу? [103.212.118.148] 2022-12-08 21:21:28

Тэгээд яах юм бэ? Оросоос түлш авахгүй бол Хятадаас авах юм уу? Хятадууд Монголд хямд үнээр өгөх юм уу? Монгол Улсын стратегийн хөрш Оросоос дизель авахгүй, Америкаас айгаад сууж байх юм уу? Литр шатахууж Монголд нийлүүлж чадахгүй байж муу Америк, Европ 2 чимээгүй л сууж бай. Тэдний хэрэг биш. Аймхай, үхэтлээ айихай юм уу, хаашаа юм бэ?

Зочин [66.181.161.89] 2022-12-08 17:49:07

Уншсан зүйлээ ойлгочихоод бич л дээ үнийн хязгаарлалтаас илүү үнээр оросоос түлш авах л юм бол тэр орон европ америкийн хоригт орноо гэж


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.