Экспортод дургүй үндэстэн

Aдмин / Нүүр

Монгол Улсын иргэн, үндэсний үйлдвэрлэг Б. Пунсалмаа:
Америк тивийг нээснээр Испани руу асар их хэмжээний алт мөнгө урсаж, олив, сайн чанарын дарсны худалдаа өргөжив. Мөн газрын эздийг татвараас чөлөөлөв.

Гэтэл үр дүнд нь гар урлал эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн нуруун дээр татварын ачаалал ихээр ирж хөдөлмөрийн хуваарь эвдэгдэн уламжлалт газар тариалангынхан болон хот суурингынхны дунд иргэний дайн үүсэх дөхөв.

Энэ үер харин Англи боловсруулах аж үйлдвэрүүдээ хамгаалан хөгжүүлсээр байсан ба ХVI зууны үеийн энэхүү байдлыг Испаний түүхий эдийн үйлдвэрлэл хөгжүүлсэн, татварын тэнцвэргүй байдлыг бий болгосноор эдийн засгийн хувьд яагаад ч даган дуурайж болохгүй жишээ гэж тод тэмдэглэн үлдээсэн байдаг.

Бид хүний алдаанаас суралцах хэрэгтэй.
2023 оны төсөвт орлого 36 сая тонн нүүрсний экспорт төлөвлөчихсөн. Гэвч сүүлийн жилүүдийн биелэлт ердөө 50-60 хувьтай байгаа. Тэгээд ч энэ бол Испани шиг түүхий эдийн үйлдвэрлэлд шүтэж байгаа хэлбэр. Бас дээрээс нь татварын дарамттай бодлогууд...

Нүүрсний экспортыг түүхийгээр нь сая сая тонноор зөөсөөр байвал хязгаарлагдмал нөөц хумигдах цагт бодлого, зохицуулалтгүй цамаан байдлын горыг хэнээс нэхэх вэ? Монголын улс төрчид төр засгийнхан залхуу юу эсвэл мэдлэггүй юу. Аль нь ч бүү мэд гагцхүү үйлдвэржилтийн бодлогыг албаар орхигдуулсаар иржээ. Харин оновчтой гаргалгаа, судалгаатай шийдлүүдийг үйлдвэрлэгчид, судлаачид санал болгосоор байна.
Б. Пунсалмаа:
Боловсруулах үйлдвэрүүд барих хэрэгтэй. Үнэндээ бол нэг жижгэвтэр үйлдвэрийг тэр бум төгрөгт босгох бололцоотой. Бид төсөвтөө хэдий хэрийг хөшөө дурсгал байшин барилга элдэв хэрэггүй зардалд зарцуулдаг билээдээ.

Үүний оронд жижиг дунд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боловсруулах үйлдвэрүүдийг олноор бий болговол орон нутагт татвар төлөгчдийн тоо өсч hiорлого нэмэгдэн ажлын байр олноороо бий болно. Мөн дараа жил, түүний дараа жилийн төсвүүд алдагдалгүй батлагдана.
Ингэж эргэж өгөөж өгөх хөрөнгө оруулалтуудыг дэмжмээр байна.

Харин үүнтэй төстэй бас нэг мэдээлэл нь үндэсний үйлдвэрлэгч зэсийн “Эрдмин” жилдээ 20 хүрэхгүй хувийн хүчин чадлаараа 26 жил ажлаад аль хэдийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлээд эхэлжээ. Тэдэнд гол тулгардаг асуудал нь түүхий эдийн сул менежмэнт, татварын дарамт, импортын үнэ хямд мөртлөө эрэлт өндөр чанар муу бүтээгдэхүүн.

Үндэсний үйлдвэрлэгчид төрөөс ямар нэг зээл тусламж ч юм уу, нөлөөллийн дэмжлэг хүсээгүй. Гагцхүү төрийн зөв, оновчтой бодлого л хүсдэг.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.248] 2022-12-24 22:14:10

монгол хүн 76 мал энэ тэр гэж хараах хэрэггүй өөрийнхөө л зангиа зүүсэн төрх гэж харах хэрэгтэй. ер нь монгол хүн ажил хийх дургүй, ажил хийж байгаа хүнийг нэг бол үзэн ядаж ноцож унагаана нэг бол зовж байна гэж хөөрхийлнө. бусдын бүтээснийг л авч хэрэглэж дуртай болохоос хийх дургүй дургүй болохоороо чаддаггүй. авахдаа үнийг төлж авна гэхээсээ дорой нэгнээсээ булааж авна өөрөөсөө чадалтайгаас гуйж авна өөрөөр үгүй. дарга нараа үнэлэхдээ хэн баян орноос хэдэн доллар гуйж ирснээр нь дүгнэдэг болохоос хийсэн бүтээсэн ядаж оролдож байгаагаар нь дүгнэдэггүй. дарга нараа шүүмжлээд хүнийг түүний оронд гаргавал хулгай луйвар хийнэ үү гэхээс ярьж шүүмжилж байснаа хийх нь юу л бол. ер нь хүнд алга тэнийлгэж мэддэггүй учраас дандаа авна иднэ гэдэг

Зочин [150.129.143.230] 2022-12-24 01:55:23

ЭНЭ ТӨР БЭЛЭН МӨНГӨ ТАРААХ ТҮҮГЭЭР НЬ АРХИ АВЧ УУЖ БАЙВАЛ МАШ САЙН ГЭЖ ҮЗДЭГ БОЛОЛТОЙ

Бэлэнчлэх [103.57.94.190] 2022-12-23 21:15:43

Эм тариа үнэтэй байна гэж жагсахын оронд өөрсдөө хийдэг болох гэж жагсах ёстой юм байгаан

Монголд тийм угтвар нөхцөл байхгүй. [103.212.118.148] 2022-12-26 19:43:33

Эмийн бизнес бол ОРЧИН ҮЕИЙН шинжлэх ухаанд тулгуурладаг. Үүнд маш их мөнгө, ш.у.-ны мэдээлэл, гавал эрдэмтэд, тэдний ажлыг удирддаг менежерууд хэрэгтэй. Эдгээрийн аль нь ч Монголд БАЙХГҮЙ. Иймд монголын эм зүй дэлхийд гарч мөнгө хийтэл ч мөдгүйдээ.

Зочин [64.119.16.207] 2022-12-23 13:18:17

Ардчилсан намын ард байгаа АНУ ядуу орнуудыг экспортоос өөрийн дотоод үйлдвэрлэл эдийн засгаа хамгаалах боломж өгдөггүй шүү дээ.

Улсаас хамгаалж, бөөцийлж байх ёстой бизнес. [103.212.118.148] 2022-12-23 12:32:59

Японууд яаж нэг ноолуурын үйлдвэр Монголд барьж өгсөн юм бэ, Халх голын л ач тус болсон байх. Тэгээгүй бол Монголд хэдийн хэн ийм үйлдвэр байгуулах байсан юм бэ??? Нөгөөтэйгүүр Монгол бол дэндүү цөөхөн хүн амтай улс. Ноос, ноолуурын үйлдвэрээ сайтар БӨӨЦИЙЛЖ байхгүй бол энэ бизнесээ хөрш Өвөр Монгол, Казахстан, Афганистан, Иран, Турк, Австрали-д алдана шүү. Эвгүй шүү.

Зочин [202.9.46.10] 2022-12-23 12:07:40

Уруудаж яваа үндэстэн

Pee [202.55.191.130] 2022-12-23 10:31:55

jishee ni bi zuvluh uilchilgeenii business hiigeed gadash ni export hiihed yanz buriin tatvariin davhar davhar ur uusgeed l dampuuruulj bna. iim baihad yaaj exportlogch uls boloh ym bee? mah bna, uls turchid ni quote gej ym gargaal mongol exportlogchid oo boochdog.

Зочин [202.126.88.107] 2022-12-23 07:22:15

Durgui bish,uhaangui erliizchihsen undesten


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.