“Газрын ерөнхий хууль”-н төслийн малчдад ХАРШ заалтууд
Газрын ерөнхий хуулийн төслийг d.parliament.mn вэб сайтад байршуулж иргэдийн саналыг авч байгаа юм байна. Уг төсөлд зааснаар Монгол улсын бүх газар нутгийг төрөл бүрээр ангилан ялгаад хилийн цэс тогтоож, тус бүрийнх нь зориулалтыг тогтоож өгөх нь. Үүнээс малын бэлчээр, малчдын хэрэгцээний газрыг ч мөн тогтоож, хиллэх агуулга ажиглагдлаа. Газрын нэгмдэл сангийн бүсчлэлд хамаарах 15.2. Хөдөө аж ахуйн газар нь газар ашиглалтын зориулалтаасаа хамаарч дараах бүсчлэлтэй байна:
15.2.1. уламжлалт мал аж ахуй эрхлэх бүс;
15.2.2. эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс;
15.2.3. тариалангийн бүс;
15.2.4. холимог бүс;
15.2.5. хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан нөөц бүс.
Монгол улсын иргэдийн хууль ёсны өмч газрыг маань ингэж олон ангилан ялгаж, бүсчлэн хувааж, ангилал бүр хилийн цэс тогтоох эрхийг хэн олгов? Өвөр Монголчуудын гашуун туршлага байсаар байхад тусгаар тогтносон улсын төрийн мэдээлэл дотор ийм хуулийн төсөл явж байна гэдэг хэний эрх ашиг вэ? Энэ хуулийн төсөлд зааснаар хэрвээ малчдын бэлчээр нь бүтээн байгуулалт, уул уурхайн төсөлд хамаарагдсан бол шууд чөлөөлж, үг дуугүй бууж өгөхөөр байна. Жилийн дөрвөн улиралд дураараа хэдэн мянганы турш малаа маллаж ирсэн монгол малчдын амьжиргааны гол баталгаа бэлчээрийн олдоц, талбай улам хумигдах магадлалтай болох нь.
Монгол улсын бүх газар нутгийг олон янз байдлаар бүсчлэн хуваагаад дараа нь түүн дээр үүссэн аливаа маргаан, гомдол болон хор уршигтай холбоотой олон асуудлуудыг төрийн механик хүчээр шууд шийдвэрлэхээр заасан нь энэ хуулийг яаран хэлэлцэж болохгүйг харуулсан ба манай улсын эдийн засаг, хүнсний аюулгүй байдлын дархлаа болсоор ирсэн уламжлалт мал аж ахуйн салбарын эрх ашгийг зөрчихгүй байх арга замыг эрэлхийлэх шаардлага ажиглагдаж байна.
Мөн бэлчээрийн газарт учирсан хохирол нөхөн төлүүлэх зүйл заалтыг дөрөвхөн тоогоор зааж тодорхой нарийвчлан авч үзээгүй нь хууль санаачлан боловсруулагчдын явцуу зорилгыг илтгэх мэт. Бэлчээрийн газрыг хамгаалах талаар газар ашиглагчийн үүрэг дэх заалтууд малчдын уламжлалт үнэт зүйлсийг шууд эвдэн бусниулсан агуулгатай байна. Аливаа хууль тогтоомж Үндсэн хуулийн дагуу, ард түмнийхээ сайн сайхан амьдралын баталгаа болох учиртай. Аюул заналхийлэл байхгүй гэх баталгаа хуулийн төслийн энэ хэсэгт л лав алга.
Засаг даргын шийдвэрийн дагуу малаа бэлчээдэг болно, бэлчээрийн даацад малын тоог нийцүүлэх, засаг дарга хуваар гаргаж малчдыг нүүлгэж суулгадаг байх, зун намрын бэлчээрт гар сууц барихгүй байх, сум, багууд хоорондоо хилийн цэс тогтоож таван км-т хязгаарлагдмал эрх олгогдох... гэхчлэн хөдөөгийн учир байдал, малчдын ахуй амьдрал, нөхцөл, шаардлагыг хангаагүй, инээдэм эмгэнэл хоёрыг зэрэг агуулсан хуулийн төслийг хэн боловсруулж хэн өргөн барих гэж байгаа вэ?
Сэтгэгдэл
зочин [103.212.119.30] 2023-01-29 10:54:47
1990 оноос эхлээд Улаанбаатарын зургийг харьцуулж харж АТГ-аас үе үеийн дарга нарын газар зарсан.ногоон байгууламж сүйтгэсэн баримтыг харж тогтоомоор. Тэд хамгийн баян хувьцаа эзэмшигчид хөрөнгөтөнгүүд байна. Ард олон төлөөсийг нь төсвөөс төлж байна.
Зочин [202.55.188.123] 2023-01-27 19:17:43
Ард иргэдийн эрх мэдлийг хумьж,дарга даамалын эрх мэдлийг нэмж,аажим аажимаар автаритарий дэглэм руу чиглээд явж байна.Уул уурхай улс орны эдийн засагт хүч,нөлөө үзүүлэж байгаа ч,МАА-д хүн амын жинтэй хэсэг нь амьдарч,хүнсний гол хэрэгцээг дасж байна.Төрийн эрүүл бус,зохион байгуулалт муу байдлаас улбаалж Мах экспортлох ажил урагшлахгүй байгаа. Газараар,билчээрээр огт оролдож болохгүй.Одоог хүртэлх уурхайг зүй зохистой ашиглах,хулгайд алдахгүй байх,цэгцтэй,дэглэмтэй болтол дахин шинэ уурхай нээх,хайгуул хийхийг азнах хэрэгтэй.Тэр газрыг олон ангилаад байгаа нь уурхай нээх,булаан авах олигархуудын захиалга,явж явж хятадын холоос удирдаж байгаа байдал. Ойрын 4-5жилдээ ард иргэд улс орноо өөрийн хяналтдаа оруулж автал онцын өөрчлөлт хийж болохгүй.Олигархи бүлэгт эх орон байхгүй.
Иргэн [64.119.25.17] 2023-01-27 18:32:53
Ядуус галзуугаараа гайхуулж, өөрсдийгөө их сургуульд суралцсан, гадаад явсан, төрийн албанд ажилласан гэх мэт улаан цайм худал ярьдаг болсон. Үнэхээр халамж авахаар галзуу биш, харин бусад ажил хийдэг хүмүүсээр доог тохуу хийж байна.
сонгогч [202.21.97.218] 2023-01-27 16:41:57
тариалангийн бүс гэж хэдхэн хүнд их хэмжээний газар өгч эрх мэдэлтэнгүүд л газрыг ашиглаж байна. Хашсан газрынхаа сүрлийг хүртэл зарж малчид мал маллах улам л хүнд болж байна. Мах иддэггүй дарга нар юм байх. Малчид, тариаланчид хамтарч ажиллана гэж сүр сүр юм яриад байсан. гэзэр дээрээ триаланчид хөлжиж малчид малаа барах шинжтэй.
тогтох [202.21.100.210] 2023-01-27 13:46:48
Малаа маллах ажиллагааг Засаг даргаар заалгахгүй байхаа бэлчээрийн гэж байгаа бол. харин газар доорхи баялагаа хуваарьтай ашиглавал дээр бишүү бүх лиценз чинь авилгачидын гарт орчихсон ухах гэхээр нь хэдэн малчид эсэргүүцээд байна гэж харах хэрэггүй.
Зочин [122.201.19.190] 2023-01-27 08:54:12
xuuchin niigemee sanagalzsan ulsiin l sanaachilsan xuul l baina daa. mongoliin irgediig xoorond ni muudaltsuulax8 xagarlduulax l xuul baina doo.