Авлигыг илрүүлэхэд бус шүүх, хариуцлага тооцоход анхаарах...
Монгол Улс асар богино хугацаанд авлигын индексээр 6 байр ухарлаа. Олон Улсын “ТРАНСПЕРЕНСИ ИНТЕРНЭШНЛ” судалгааны байгууллагын дүгнэлтээр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа авлигыг бууруулахад 6 хувийг л эзэлдэг.
Авлигыг бууруулахад голлон нөлөөлдөг хүчин зүйлсийн дотор
- Иргэдийн үндсэн эрхийг хангах тогтолцоо, зохицуулалт
- Төрийн албаны хууль дээдлэх байдал
- Авлигын хяналт /АТГ/
- Төрийн үйл ажиллагааны үр дүн
- Улс төрийн тогтвортой байдал... зэргийн үзүүлэлт нөлөөлдөг байна.
Иргэдийн үндсэн эрх хангагдахгүй нөхцөлд авлигыг бууруулах үйл ажиллагааны чанар хүртээмж сул, цар хүрээгүй хэвээр байх аж. Мөн төрийн албанд хуулиа дээдэлдэг албан хаагчид харьцангуй тохиолдолд хуулийн хэрэгжилт, төрийн үйл ажиллагаа эрүүлших найдвар байдаггүй. Улс төрийн тогтворгүй байдал нийгэмд хээл хахууль газар авах томоохон шалтаг мөнийг ч тогтоожээ.
Судалгааны төвүүдийн Монгол улсад хандан гаргаж байгаа зөвлөгөөний хамгийн чухал нь “Төр засагт хариуцлага хүлээлгэх бололцоог хангахын тулд ардчилал болон иргэний нийгмийн орон зайг хамгаалах хэрэгтэй” гэсэн дүгнэлт юм.
Үндсэн хуулийн өөрчлөлт, бусад хууль тогтоомж, дүрэм, журам сүүлийн жилүүдэд байнга хүний эрхийг зөрчих хандлагатай нь монголд авлига цэцэглэх, шударга бус систем удаашрах, ядуурал, ажилгүйдэл, хямрал нүүрлэх үндсэн шалтгаануудын нэг болжээ.
Авлигатай тэмцэнэ гэдэг нь эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцно гэсэн үг. Ийм учраас төвийг сахисан шинжтэй байх боломжгүй ба энэхүү тэмцэл нь авлига уламжлагдан ирсэн хуучин тогтолцоог дэмжигчид болон ардчиллын талынхны хоорондын өргөн хүрээтэй, томоохон тэмцлийн нэг хэсэг байж чадвал амжилтанд хүрдэг.
Гэвч эдгээр шалтгаануудаас гадна шүүх засаглалын шударга бус, ёс зүйгүй, хуулийг уландаа гишгэх үйлдлүүдээс үүдэн авлигын авторууд дураараа дургих бололцоо амь бөхтэй оршсоор байна. Авлигыг илрүүлэх тогтолцоо ажлаа сайн хийсэн ч түүний үндсэн шалтгааныг арилгаж, хуулийн хэрэгжилтийг хангах тогтолцоог эрс шинэчлэхгүйгээр хөгжлийн гацаа, хөшүүн авлигын тойромд удах бололтой.
Баримт, мэдээллийн эх сурвалж: www.iaac.mn
Сэтгэгдэл
зочин [192.82.91.251] 2023-02-02 23:21:10
шуугч буруу шууж хохироосон бол хуулийн хариуцлага тооцох хуультай болмоор юм!!!
Зочин [192.82.67.218] 2023-02-01 22:37:08
Хууль хүчнийхэн хичнээн сайн байгаад нэмэр болохгүй дээ хууль үйлдвэрлэгчид хуулиа өөрсөддөө маш ашигтай байдлаар үйлдвэрлэсэн юм биш үү
Маам [202.126.90.36] 2023-02-01 18:08:54
АТГ,ЦАГДАА маш сайн ажиллаж байгаа. ШҮҮХ,ПРОКУРОР маш муу ажиллаж байгаа бүх хэрэг тэнд очоод ам руугаа мөнгө чихүүлээд ширээны буланд 10 жил хүртэл гацдаг. Бусад улс Ёрөнхийлөгч, Ёрөнхий сайд, Парламентын гишүүд сайд дарга нараа шалгаад хариуцлага тооцоод болдог. Манайд тэндний өмнөөс үг дуугарах ч эрх байхгүй амруугаа мөнгө чихүүлчихсэн юм чин. Хууль шүүхийг тоггтолцоог үндсээр нь цэвэрлэх хэрэгтэй.
ЗОЧИН [202.126.88.124] 2023-02-01 09:50:33
АВИЛГАЧ ШҮҮГЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ АЖЛААС НЬ ХАЛ ТЭГЖ БАЙЖ ЭНЭ АВИЛАГЫН ХЭРГҮҮД ЧИНЬ ШИЙДЭГДЭНЭ ШҮҮ