Д.БАТМӨНХ: УЕП-ООС ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ОРУУЛБАЛ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, АЖЛЫН 5 ӨДРИЙН ДОТОР ШИЙДВЭРЛЭДЭГ
Судлаач, хуульч Д.Батмөнхтэй ярилцлаа.
-УИХ-ын хоёр ч гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлээд байна. Чуулган завсарласан энэ үед УИХ-ын хоёр болон түүнээс дээш гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн бол хуулиар хэрхэн шийдвэрлэдэг вэ. Ээлжит чуулган эхлэхийг хүлээх үү, эсвэл ээлжит бус чуулган зарлаж хэлэлцдэг үү?
-Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, 10 дугаар зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох гэсэн заалтуудад энэ талаар тодорхой тусгасан байдаг.
Тухайн УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан бол УИХ чуулганы үеэр ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Харин УИХ чуулганы чөлөө цагт дээрх саналыг хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж, чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 5 өдрийн дотор хэлэлцэж шийдвэрлэх зохицуулалттай.
-Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлийг хүлээж авахгүй байх боломжтой юу. Ямар тохиолдолд хүлээж авдаггүй вэ?
-Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан гишүүдийн хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Энэ тохиолдолд хугацаа заагаагүй. Мэдээж УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар заавал хэлэлцдэг. Тухайн гишүүний гаргасан хүсэлтийг нь УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн бол тухайн гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох заалттай. Хэрвээ хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохгүй. Тиймээс тухайн гишүүн хүсэлт гаргаснаар гишүүний бүрэн эрх нь шууд дуусгавар болдоггүй. Жишээлбэл, өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон кейсээр жишээ дурдъя л даа. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулъя гэсэн. Нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүдийн олонх нь чөлөөлөгдөх саналыг нь дэмжээгүй. Энэ хүсэлтийн дараахан буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 25-нд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Энэ саналыг нь УИХ-ын гишүүд хүлээж аваагүй. Тиймээс энэ удаад ч үүнтэй адил тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.
-Уг асуудлыг ямар байнгын хороодоор хэлэлцүүлдэг вэ?
-УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан тохиолдолд буюу гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороодын санал дүгнэлтэд үндэслэж чуулганы хуралдаанаар хэлэлцдэг. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны нууц санал хураалтаар түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Харин гишүүн өөрөө хүсэлтээ өгч байгаа тохиолдолд бүрэн эрх нь дуусгавар болох гэдэгт хамаардаг.
-Засгийн газрын гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудалд УИХ ямар шийдвэр гаргах эрх зүйн чадамжтай вэ?
-УИХ-ын Дэгийн тухай хуулийн 101.1-т зааснаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, түүнтэй холбогдуулан шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулах тухайгаа УИХ-ын даргад мэдэгдэж товыг тогтоолгоно. Ингээд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, томилох асуудлыг нэгдсэн хуралдаанд танилцуулдаг. УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон томилогдох этгээдээс асуулт асууж, үг хэлж болдог. Харин УИХ-аас аливаа шийдвэр гаргахгүй. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэсэн үг.
-Та үүнтэй төстэй гэхдээ ИТХ-тай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд өнгөрөгч нэгдүгээр сард мэдээлэл гаргасан шүү дээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр УИХ-аас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийн 41.2-т хурлын төлөөлөгчийг энэ хуулийн... 41.1.3,...-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ..” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1.Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ..., Тавьдугаар зүйлийн 2.Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...” гэснийг тус тус зөрчиж байгаа юм. Тиймээс Цэцэд мэдээлэл гаргасан.
УИХ-аас баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41.1-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно..., 41.1.3-т гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болохоор заасан ба тухайн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ч тухайн асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэхээр заасан нь шүүхийн шийдвэр хэрэгжихэд саад учруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тухайн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг хэлэлцэхээр оруулахад төлөөлөгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39.1.3-т хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах эрхтэй байхаар заасан буюу энэ эрхийнхээ хүрээнд тухайн шүүхийн шийтгэх тогтоолтой холбоотой асуудлыг дурын төлөөлөгч санал оруулж хэлэлцэх асуудлаас хойшлуулах санал гаргаж үүний дагуу санал хураалт явуулж олонхын саналаар хэдэн ч удаа хойшлуулж болохоор нөхцөл үүсч байна.
Хэрэв төлөөлөгчдийн хурлаар тухайн төлөөлөгчийн огцруулах асуудлыг хойшлуулсаар байвал Монгол Улсын шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болж, шүүхийн шийдвэрийг давсан хүчин чадалтай шийдвэрийг хурлын төлөөлөгчид гаргах боломжтой байдлаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг шууд зөрчиж шүүх эрх мэдэлд халдсан зохицуулалт болсон байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [192.82.89.205] 2023-02-14 08:02:07
Цадчихсан хоёрын жүжиг хаа хүрэх юм бол !!!!!!
бямба [64.119.23.80] 2023-02-13 20:42:25
Зарим 1 гишүүн чөлөөоөгдөх, бүрэн эрхээсээ татгалзахад УИХ-н дарга, гишүүд зөвшөөрдөггүй ч гэх шиг иймэрхүү жүжгээ одоо болимоор юм. Ард түмнээ цагаан цаас шиг үздэг үзлээсээ татгалзаач гишүүдээ!!!! !
Зочин [202.126.90.89] 2023-02-13 19:04:53
ХАХА ГУЦДАГ ХАЛТАР БАЙХ ЧИНЬ АРДЧИЛСАН НАМЫН ХӨЛСНИЙ ТРОЛЛ!!!
Зочин [192.82.77.219] 2023-02-13 13:59:51
МАН гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хуулийн байгууллагад өгч шалгуулж гэм буруутай бол намаасаа хөөж цэвэрлэгээ хийх шаардлагатайболжээ.
зочин [192.82.88.155] 2023-02-13 12:30:50
Халдашгүй байдлын байнгын хороо Н.Энхболд гишүүдийн хулгай хийсэн мөнгийг нуух хүртэл цээжээрээ хамгаалдаг мэдэн будилсан нөхөр өөрийг нь шалгах цаг ирнэ.
Зөв [192.82.71.99] 2023-02-13 12:20:07
Зөв шийдвэр гаргана гэхэд итгэхгүй бнаа улс хохироод үлддэг хулгайч завшаад тийм л хуультай биздээ
Зочин [66.181.161.63] 2023-02-13 11:19:39
Бүрэн эрхээс нь үндэслэлтэйгээр чөлөөлсөн бараг ганц тохиолдол нь Бандааш1 кэйс буюу Гантулга л байх даа. Уг нь түүнтэй бараг ижил Бандааш2 буюу Milf хэмээх Ундрамын кэйс байгаа. Гэвч энэ нь тодорхой эрх ашиг бүхий субьектээс хамаарч буй учир бас дарагдаад өнгөрөх боломжтой.
ЗОЧИН [202.126.88.114] 2023-02-13 11:59:25
ГАНТУЛГАТАЙ АДИЛ ЗЭВСЭГ НЭГТ АХ ХАСАГ НЬ ГҮРИЙГЭЭД Л ӨНГӨРСӨН Ш ДЭЭ
Зочин [64.119.18.31] 2023-02-13 10:38:16
мэдээж Н. Энхболд, Батэрдэнэ мэтин хулгайчид өөрсдийнхөө хулгайг илэрнэ гээд айж байгаа тул шийдэхүйдээ хулгайгаа хийгээд явж бай гээд л шйд гаргана
нямсүрэн. Д [202.21.107.57] 2023-02-13 09:29:52
Хулгайчууд хулгайгаа хаах хамгаалах болхоороо хуувилдан бие биесээ хамгаалж түдгэлзүүлэх юм байналдаа. чи намайг хамгаалахгүй бол чиний хулгайг би хэлнэ гэхээр нөгөө хулгайч нь хамгаалах юм байналдаа "Энэ бол эх орныг минь хуувааж хулгайгаа хаах нэг том шалтаг юм байна". "Үүнийг битгий хийлгээч УИХ-ыг даргаа. ЭХ ОРНОО ИХ УЛСАА ХАМГААЛААЧ" Гууяь шудрага УИХ-ын гишүүдээ: гууяь... битгий хийлэг.