Судлаач Ч.Сумъяа: Гурван улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хоёр хөрш зарчмын тохиролцоонд хүрч байна

Aдмин / Нүүр

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчилсан нь олон улсын хувьд томоохон үйл явдлын нэг юм. Энэ талаар БНХАУ, Зүүн хойд Ази чиглэлээр мэргэшсэн судлаач Ч.Сумъяагийн байр суурийг хүргэж байна.

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчлаад буцлаа. Судлаачийн хувьд энэ айлчлалын олон улс, геополитикт үзүүлэх үр нөлөөг хэрхэн харж байна?

-2013 онд Ши Жиньпин анх БНХАУ даргаар сонгогдоод гуравдугаар сард анхны айлчлалаа Москва эхэлж байв. 2017 онд хоёр дахь удаа БНХАУ даргаар сонгогдоод долдугаар сард Москвад айлчлахад Путин Ши Жиньпинд баяр хүргэж "Гэгээн Андрея" төрийн дээд одонгоо хүртээж байжээ. Путин уламжлал ёсоор 2023 онд Москвад ирсэн Ши Жиньпинд БНХАУ даргаар гурав дахиа сонгогдсонд баяр хүргэв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ши Жиньпин, В.Путин хоёр 40 гаруй удаа албан ёсны уулзалт хэлэлцээ хийсэн байгаа нь хоёр улс төрийн тэргүүний түвшинд яриа хэлэлцээний давтамж өндөртэй, НҮБ аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл өндөр түвшинд байгааг харуулж байна.

-Ерөнхийдөө ямар ач холбогдол, үр дүнтэй айлчлал болов. Ялангуяа БНХАУ-аас гаргасан энх тайвны төлөвлөгөө хэр үр дүнтэй байх бол. Орос Украин сөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөө хэрэгжих үр дүнд хүрч чадах болов уу?

-БНХАУ Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах энхтайвны төлөвлөгөө саналаа Гадаад хэргийн яамныхаа цахим хуудсанд Украины хямралын нэг жилийн ой дээр нийтэлсэн. Санал нийтлэгдээд сар хүрэхгүй хугацаанд сөргөлдөгч талуудтай яриа хэлэлцээ өрнүүлж Хятадын тал идэвхтэй ажиллаж Ши Жиньпин дарга Москвад айлчилж байна. Гуравдугаар сарын 21-нд хоёр орны удирдагчид гаргасан шинэ эринд Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдлийн 9-р зүйлд заахдаа, “НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримталж, олон улсын хуулийг хүндэтгэх ёстой гэж хоёр тал үзэж байна. Украины асуудлаарх Хятад улс бодитой, шударга байр суурьтай байгааг Оросын тал нааштай үнэлэв. Хоёр тал цэрэг, улс төрийн болон бусад ашиг сонирхолд нийцүүлэн бусад улс орны аюулгүй байдлын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах аливаа улс орон, бүлэг улс орныг эсэргүүцэж байна.

Оросын тал энхийн хэлэлцээг аль болох хурдан сэргээх амлалтаа дахин нотолсон бөгөөд үүнийг Хятад улс сайшааж байна. Украины хямралыг улс төр, дипломат арга замаар зохицуулахад Хятад улс идэвхтэй оролцох хүсэлтэй байгааг Оросын тал сайшааж, "Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх Хятадын байр суурь" баримт бичигт тусгагдсан бүтээлч саналуудыг сайшааж байна. Украины хямралыг зохицуулахын тулд бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны санаа зовоосон асуудлыг хүндэтгэж, өөр хооронд талцаж сөргөлдөөн үүсэх “гал дээр тос нэмэхээс” зайлсхийх хэрэгтэй гэж талууд онцлон тэмдэглэж байна.

Хариуцлагатай яриа хэлэлцээ нь асуудлыг тууштай шийдвэрлэх хамгийн сайн арга зам гэдгийг хоёр тал онцоллоо. Үүний тулд олон улсын хамтын нийгэмлэг холбогдох бүтээлч хүчин чармайлтыг дэмжих ёстой. Хоёр тал хямралыг улам хурцатгах, бүр хяналтаас гарахаас сэргийлэхийн тулд хурцадмал байдлыг өдөөж, дайныг хойшлуулах бүх үйлдлээ зогсоохыг талуудад уриалж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөөгүй ганц талын хориг арга хэмжээг хоёр тал эсэргүүцэж байна” гэжээ. Үүнээс харвал, Хятадын тал цаашид ч сөргөлдөгч талуудтай яриа хэлэлцээ өрнүүлж асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллах төлөвтэй байна.

-Манай улсад ямар байдлаар үр дүн нь харагдах бол. Хийн хоолойн асуудлыг шийдэлгүй хэвээр үлдлээ гэсэн мэдээлэл бий. Энэ талаар?
-Энэ сарын 21-нд Хятад, Орос хоёр орны удирдагчид гаргасан шинэ эринд Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдлийн гуравдугаар зүйлд, “2015 оны "Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал" болон 2016 оны “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч байна.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт багц хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн тулд бид энэхүү ирээдүйтэй механизмыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн холбоо зэрэг бүс нутгийн байгууллага, механизмтай цаашид холбох ажлыг идэвхтэй дэмжинэ. Хоёр тал Хятад -Монгол - Оросын байгалийн хийн хоолойн шинэ төслийн судалгаа, зөвлөлгөөний ажлыг ахиулахад хамтран ажиллах болно” гэсэн байна. Үүнээс харвал, Гурван улсын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр Орос, Хятадын тал зарчмын тохиролцоонд хүрч байгааг харж болно.

-Ши Жиньпин даргын Москвад хийж буй айлчлалтай зэрэгцэн Японы Ерөнхий сайд Украинд айлчилсан нь тохиолдол биш гэж хэвлэлүүд бичиж байна. Та үүнийг хэрхэн дүгнэх вэ?
-Японы Ерөнхий сайд Фумио Кишида мягмар гарагт буюу энэ сарын 21-ны өдөр Киевт хүрэлцэн ирж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийсэн нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москвад хийх айлчлалтай давхцаж байгаа бөгөөд Украины хямрал Евразийн геополитикийн нөхцөл байдалд хүчтэй нөлөө үзүүлж байна гэж харж байна. Хятадын дарга Москвад айлчилдаг өдөр Японы Ерөнхий сайд Украинд айлчилсан нь зүгээр нэг тохиолдлын хэрэг байж болох ч нөгөө талаар энэ нь олон улсын хуваагдал хагарал улам бүр нэмэгдэж буйн дохио ч гэж үзэж болохоор байна.

Япон улс дэлхийн хоёрдугаар дайнаас үүдэлтэй Хятад, Орос улсуудтай газар нутгийн маргаантай байдаг. Тиймээс Москва, Бээжингийн харилцаа олон салбарт улам бүр ойртож, сүүлийн үед хоёр улс Японы усан хил орчимд хамтарсан цэргийн сургуулилт хийх давтамж нэмэгдсэн нь Токиог айдастай, туйлын түгшүүртэй болгож байгаа болов уу.

Хэвлэлийн мэдээллээр, 2023 онд "G 7"-ын ээлжит даргаар ажиллаж буй Япон улс, Ерөнхий сайд Фумио Кишида нь долоон орны дундаас Киевт хараахан очиж амжаагүй цорын ганц удирдагч байсан бөгөөд Японы дотоодод өргөн хүрээний олон нийтийн дарамт шахалтаас болж айлчилж байна гэж харж байна. Үүнтэй ижил шалтгаанаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Орос-Украины дайн эхэлсний нэг жилийн ойн өмнөхөн Киевт айлчилсан.

Япон улс үндэсний хэмжээнд энхтайвныг эрхэмлэгч байр суурьтай байгаа тул Украинд үзүүлэх дэмжлэг нь зөвхөн үхлийн бус тоног төхөөрөмж, хүмүүнлэгийн хангамжаар хязгаарлагдаж байгаа. Украинд долоон тэрбум гаруй ам.доллар хандивлаж, өөрсдийн цагаачлалын хатуу бодлогыг үл харгалзан дүрвэсэн 2000 гаруй украинчуудыг хүлээн авсан байдалтай байгаа.

Судлаачийн зүгээс харахал, "10, 20 жилийн өмнө Азийн гол хоёр том эдийн засаг болох Япон, Хятад улс геополитикийн тоглоомоос ангид байх хүсэлтэй байсан бол одоо тэд энэ тоглоомд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлэхийг хүсч байна. Учир нь алдах онох үнэ цэн хэтэрхий өндөр байхаар байна гэж харж байна. Цаашид ч мөн олон асуудалд хоёр орон өөр өөрийн байр сууринаас өрсөлдөх, сөргөлдөх төлөвтэй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.51] 2023-03-28 00:01:43

Орчин үед орос хятад хоёр эвтэй байх нь монголд ашигтай байдаг эрин эхэлж байна уудаа

Зочин [66.181.191.51] 2023-03-27 23:56:10

Неолиберализм

Зочин [31.32.212.183] 2023-03-27 23:47:19

ene Oros Hyatad hoyoriin hoorond baigaa manai ylas toriin nyyzad yamar nege yum bodmoor bys yy?......Haa baigaa Pinland Swed ylas ornuud yunii tyld ??????????????????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

зочин [202.9.46.115] 2023-03-25 15:41:29

Орос задарвал барууныхан Сибирь гэж бэлэн идэшийг тал талаас зулгааж тамын орон болгох байлгүй хүсээд байх зүйл биш ээ

Зочин [192.82.69.48] 2023-03-25 10:55:03

Украйн барууныханаар жил орчим тэжээлгэв.Сая ОУБС гаас зээл авч байх юм.ОУБ сан дайныг дэмжиж зээл өгөхгүй нь тодорхой . Нөгөө цадтал нь цутгаад байсан барууны болон америкчуудын мөнгө цаас болсон , эсвэл украйнчуудад хоол болохоосоо хор болсон байх магадлалтай

Зочин [192.82.69.48] 2023-03-25 11:00:52

3 улсын хамтын ажиллагаа монголд чухал даа.АМЕРИК АНГЛИ манайг хөгжүүлнэ гэсэн юм байхгүй ээ.Мөнгө өгвөл монголчууд улам сэтгэлгээний ядууралд орно.

Зочин [220.108.217.252] 2023-03-24 11:33:21

ОРОС-ХЯТАДЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛД "2 ТАЛ ХЯТАД-МОНГОЛ-ОРОСЫН ХИЙН ХООЛОЙН ТӨСЛИЙН СУДАЛГАА, ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ АХИУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА" ГЭЖЭЭ.БАРУУНЫ ТОЙМЧ,СУДЛААЧИД ЯРИХДАА: "ХЯТАД ЭНЭ ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ГАРГАХГҮЙ,ХЭРЭВ ОРОС МӨНГӨӨ ГАРГААД БАРЬЧИХВАЛ БИД ХИЙ АВЪЯ ГЭЖ СИ ДАРГА ХЭЛСЭН" БНА, ЯМАЛААС МОНГОЛЫН НУТГААР ДАЙРАХ ЭНЭ ТӨСӨЛД ХАМГИЙН БАГАДАА 20-27 ТЭРБУМ $ ХЭРЭГТЭЙ БА БАРИЛГЫН АЖИЛ 10-15 ЖИЛ ҮРГЭЛЖЛЭХ ЮМ" ГЭЦГЭЭЖ БНА.ЭНДЭЭС ХАРВАЛ ХЯТАД ЭНЭ ТӨСӨЛД ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХГҮЙ БГАА, НЭГ ИХ ШУНАТАХГҮЙ БГААГ ХАРУУЛЖ БГАА ЮМ БИШҮҮ ГЭСЭН САНАА ТӨРЖ БАЙХ ЮМ.ЯМАРТАА Ч ЭНЭ ТӨСӨЛ ӨНӨӨ МАРГААШДАА ХЭРЭГЖЭЭД МОНГОЛД МААНЬ МӨД АСАР ИХ ӨГӨӨЖ ӨГӨХ НЬ ЮУ Л БОЛ.ГЭХДЭЭ СИ ДАРГА ХЭДХЭН ЖИЛИЙН ӨМНӨ НҮБ-ЫН ИНДЭР ДЭЭРЭЭС "ХЯТАД 2060 ОН ГЭХЭД УЛС ДАЯАРАА НҮҮРСНИЙ ХОРТ ХИЙНЭЭС БҮРЭН АНГИЖИРНА" ГЭЖ МЭДЭГДСЭН БГАА. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ХЯТАД УЛС 2060 ОН ГЭХЭД ХҮҮРСНЭЭС БҮРЭН ТАТГАЛЗАНА ГЭСЭН ҮГ.ТЭГЭХЭЭР ЭНЭ ХИЙН ШУГАМ ХЯТАДАД ХЭРЭГТЭЙ БОЛЖ ТААРААРД БУЙ ЮМ.

Иргэн [202.126.88.86] 2023-03-24 12:01:52

Өмнийн говьд илэрсэн байгалийн хийн нөөцийг өнөөдрийн илрүүлсэн байдлаар тооцоход 7 их наяд м3 байгаа, Хятадтай ойрхон тул Орос биш, харин бид Хятад хөрш рүүгээ байгалийн хий экспортлоход боломж байна аа. Мөн энэ хийгээр ажилладаг цахилгаан станц байгуулах ажлыг эрчимжүүлж зөвхөн Оюу-толгой ба Таван толгойг цахилгаанаар хангаад зогсохгүй бас говийн ба зүүн бүсийн аймгууд, УБ-ыг ч хангах боломж бий.

ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-24 10:55:53

ГОЛ НЬ ОРОС-УКРАЙНЫ ДАЙНЫГ ЗОГСООХОД ЭНЭ АЙЛЧЛАЛ ГОЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ДЭЛХИЙ ХАРЖ БСАН Ч ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ БОЛЛОО,ХАМТАРСАН МЭДЭГДЭЛД"УКРАЙНААС 1991 ОНЫ ХИЛ ХҮРТЭЛ ЦЭРГЭЭ ГАРГАЖ ГАЗАР НУТГИЙН НЬ БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ХАНГАХ"ТАЛААРХ НҮБ-ын 140 УЛС,УКРАЙНЫ ШААРДЛАГЫН ТАЛААР ҮГ ҮСЭГ Ч АЛГА,ХЯТАДЫН 12 ЗҮЙЛТЭЙ САНАЛЫГ ХЭТ ОРОСЫН ТАЛЫГ БАРЬСАН САНАЛ ГЭЭД УКРАЙН ХҮЛЭЭЖ АВААГҮЙ.УКРАЙН:"ХЯТАД САНААЧЛАГА ГАРГАЖ БУЙ БОЛ МАНАЙ 4 ЗҮЙЛТ САНАЛД Л НЭГДЧИХ" ГЭСЭН.ҮҮНИЙ ГОЛ НЬ ОРОС ЦЭРГЭЭ ГАРГАХ ДЭЭРХ ШААРДЛАГА ЮМ.ЕР НЬ БОЛ ХЯТАД ДАЙНЫГ ТҮРГЭН ДУУСГАХЫГ ХҮСЭХГҮЙ,ДАЙНЫГ УДААН ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ОРОС,АНУ,БАРУУНЫ ЦЭРЭГ,ЭЗ-ИЙН ХҮЧИЙГ СУЛРУУЛАХ НЬ ХЯТАДАД АШИГТАЙ.МӨН ПУТИН 2024 ОНД ДАХИН СОНГОГДОХЫГ СИ ДАРГА ХҮССЭН НЬ ХЯТАДАД НАЙР ТАВЬСАН БОДЛОГО НЬ АШИГТАЙ.ЖНЬ:ОРОС ХИЙГЭЭ БУСАД ОРОНД 1000М3-Г 700-1000$-ООР ӨГЧ БУЙ БОЛ ХЯТАДАД 195$-Р ӨГЧ БУЙ ХЯМД ХИЙ,ӨВӨР БАЙГАЛЬ,ӨМНӨД СИБИРЬ,АЛС ДОРНОДОД 49 ЖИЛЭЭР ТҮРЭЭСЛЭСЭН ХЭДЭН ЗУУН МЯНГАН ГЕКТАР ГАЗАР БНА,ЕР НЬ ПУТИН СОЛИГДОЖ ОРОС БУТРАХ НЬ ХЯТАДАД АШИГГҮЙ ГЭЖ ХЯТАД ҮЗЭЖ.БУЙ ЮМ. .

irgen [202.9.46.20] 2023-03-24 09:36:25

OROST EZLEGDSEN DONETCEK, LUGANSK , KRIMIIG YAH BE

Иргэн [202.126.88.86] 2023-03-24 12:07:17

Яах юу байх вээ, Украины армийн давшилт 4-р сарын сүүлчээр эхэлнэ, Донецк, Луганск төдийгүй Крымыг хүртэл чөлөөлж Украин Орост булаалгасан газар нутгаа бүрэн эргүүлэн авах болно. Путин чадхийнэ, түүний хүрээлэл ч мөн адил Гааг руу явах байх. Харин энэ үед Орос задарч Татарстан, Якутск, Ичкерийн БН Чечень, Буриад, Тува, Халимаг улсууд тусгаар улс болох боломж гарна.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.