Дэлхий даяар хорт хавдрын тохиолдол нэмэгдэх төлөвтэй байна

Aдмин / Эрүүл мэнд

Дэлхий даяар хорт хавдрын тохиолдлын тоо 2040 он гэхэд 2020 оныхтой харьцуулахад 55 хувиар нэмэгдэж болзошгүй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тоон мэдээлэл харуулжээ. “Хэрэв хорт хавдрын өвчлөлийн үзүүлэлт тогтвортой хэвээр байж, хүн амын өсөлт, хөгшрөлт үргэлжилбэл 2040 он гэхэд дэлхийн хэмжээнд 28 сая шинэ тохиолдол бүртгэгдэх тооцоотой байна” гэж ДЭМБ мэдээлсэн байна. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 54.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нас баралтын тэргүүлэх шалтгааны хоёрдугаарт бичигддэг хорт хавдраар жил тутам 734 мянган хүн оношлогддог бөгөөд 2020 онд дэлхийн хэмжээнд нас барсан зургаан хүн тутмын нэг нь уг өвчний улмаас нас баржээ. 2020 онд дэлхий даяар 19.2 сая гаруй хүн хорт хавдартай хэмээн оношлогдсон бол 9.9 сая гаруй хүн уг өвчнөөр нас барсан байна.

Эрэгтэйчүүдэд уушги, түрүү булчирхай, бүдүүн гэдэс, ходоод, элэгний хорт хавдар, харин эмэгтэйчүүдэд хөх, бүдүүн гэдэс, уушги, умайн хүзүү, бамбай булчирхайн хорт хавдар хамгийн түгээмэл тохиолддог. Үүнээс гадна жилд дэлхий даяар 400 мянга орчим хүүхэд хорт хавдартай хэмээн оношлогддог байна.

Хорт хавдрын улмаас бие махбод, сэтгэл санаа, эдийн засагт учрах дарамт дэлхий даяар улам нэмэгдсээр байгаа нь дунд болон бага орлоготой олон оронд уг асуудлыг зохицуулахад улам хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Мэс засал, хими эмчилгээ, туяа эмчилгээ, ясны чөмөг шилжүүлэн суулгах зэрэг эмчилгээ нь хорт хавдрын хамгийн түгээмэл эмчилгээ юм.

Хорт хавдраас шалтгаалсан нас баралтын 30-50 хувийг эрт оношилж, үр дүнтэй эмчилгээ хийснээр урьдчилан сэргийлэх боломжтой хэдий ч цаг алдалгүй оношлуулж, эмчлүүлэх боломжгүй тохиолдол их байдаг. Олон улсын хорт хавдрын судалгааны агентлагийн мэдээллээр, Ази тивд хамгийн олон буюу 9.5 сая гаруй хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.