359 ТҮЦ-Т МЭДЭГДЭХ ХУУДАС ХҮРГҮҮЛЖЭЭ
Нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж, иргэдийн саадгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд анхаарч буй. Энэ дагуу автобусны буудал, явган хүний замд зөвшөөрөлгүй байрлуулсан, иргэдийн зорчих хөдөлгөөн хааж буй Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байна. Нийслэлд нийт 1831 ТҮЦ байгаа бөгөөд тэдгээрийн 128-ыг нь нүүлгэж, 359-д нь мэдэгдэх хуудас хүргүүлээд байна. Түүнчлэн нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх эхний ээлжийн 30 байршилд тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар боловсруулан батлуулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлээд буй.
Сэтгэгдэл
зочин [192.82.80.25] 2023-04-27 17:18:06
Ашгүй дээ, бохир заваан ТҮЦ-үүдийг үгүй болгооч ээ, устгаач ээ, бидэнд ТҮЦ-үүд хэрэгггүй, шаардлагагүй.
зочин [202.9.40.56] 2023-04-27 09:30:46
ер нь бүх түцүүдийг татан буулгах нь зөв одоо түцнээс худуалдаа хийх шаардлагагүй ,,,,,өөртөө болон гэр бүл эрүүл мэнддээ хайргүй хүмүүс л ,,,,
Цээгий [66.181.186.82] 2023-04-26 10:24:23
Халдвартын эцсийн буудлын ТҮЦ-нүүдийг яаралтай буулгах хэрэгтэй. Тэнд ТҮЦ улам нэмэгдээд архи уусан хүмүүс бааж шээж унтаж хэвтээд үнэр танар гэж аймаар
Солонго [66.181.161.34] 2023-04-25 21:57:09
Автобусны буудал дээр байгаа Түцэнүүдийг нүүлгэж нийтийн зам талбай чөлөөлөх нь шаардлаг
Зочин [66.181.176.120] 2023-04-25 20:30:20
САНСРЫН КЛОНКЫН ХОЙД УРД ДАХ БҮХ ТҮЦ-НҮҮДИЙГ ЗАЙЛУУЛ.ЯМАР ТӨВӨГТЭЙ ГЭЖ САНАНА ХҮҮХЭД ХӨГШЧҮҮЛД МАШ ТӨВӨГТЭЙ ЮМ БАЙНА ЛЭЭ
Зочин [64.119.24.143] 2023-04-25 16:58:08
БЗД 13 ХОРОО АМАР ЗОЧИД БУУДЛЫН ӨМНӨХ "КИНО ҮЙЛДВЭР" АВТОБУСАН ДЭЭРХИ ЯВГАН ЗОРЧИГЧИЙН ЗАМЫГ ХААЖ ТАВЬСАН ТҮЦ-НҮҮДИЙГ НҮҮЛГЭХ ШААРДЛАГАТАЙ. ӨГЛӨӨ ОРОЙДОО АВТОБУСААР ЗОРЧИГЧИД ИХСЭХ ҮЕЭР АЮУЛТАЙ БДАЛ ҮҮСДЭГ.