ҮЕРИЙН ГАМШГИЙН ХАРИУЦЛАГЫГ ДАРГА НАРААС НЭХЭХ Л ЁСТОЙ

Aдмин / Нийгэм

Дараалсан үерийг урьдчилж бус дараа нь зохицуулах гэж оролддог хотын удирдлагууд, зохих албаныханд “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэдэг үгийг сануулмаар. Уржигдрын усан бороо аюул ослоороо өмнөх тохиолдлуудыг давжээ. Эрдэнэт хүний амь насыг хэд хэдээр нь авч одсон эл үзэгдлийн цаана байгалийн давагдашгүй хүчин зүйлээс гадна төлөвлөж, сэргийлж, замбараатай болгож байх ёстой хотын удирдлагуудын алгуу залхаг байдал нөлөөллөө гэхэд хилсдэхгүй.

Энэ зун хур их бууж хот тойрсон голууд түвшнээсээ хальж хорооллууд усанд автаж иргэд эд хөрөнгөөрөө хохирсон байдал хоёр ч удаа тохиолдоод байхад дараагийн аюултай нөхцөл, байршил аль вэ гэдэгт анхаарал хандуулалгүй наадам хэсээд найгаж явсан хүмүүст хариуцлага тооцох л зөв. Газрын наймааг эхлүүлж, цэцэглүүлж, үржүүлсэн цөөхөн албан тушаалтнуудыг хуулийн байгууллагууд шалгаж тэднээс төдий хугацаанд хохирон иргэдийн бүх хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч хариуцлага үүрүүлэх шаардлагатай.

Д.Сумъяабазар дарга “...өмнөх удирдлагууд замбараагүй газар олголт бий болгосноос болж ийм байдал үүслээ…” гэдэг тайлбар удаа дараа хэлж байгаа. Иймд хотыг үер усанд автах үндсэн шалтгааныг тарьсан өмнөх этгээдүүдийг өнөөгийн удирдлагууд зохих газраар нь шалгуулах тал дээр анхаарч ажиллаж болох юм.

Энэ удаагийн үерт хамгийн харамсалтай гашуун нь 10 сартай нялх хүүхдээс эхлүүлээд хэд хэдэн хүн амь насаа алдсан нь хэчнээн элэг эмтрэм… Зарим эх сурвалжууд үер усны байдалд иргэдийн өөрийнх буруу бас бий гэлцэх.

Гэвч хотын төвд шахуу бизнесийн үйл ажиллагаа явуулахаар зэхэж байсан өчнөөн ААН усанд хамаг эд хөрөнгөө алдаад тэдний хэлсэн үг бол бид байршлаа мэдэж барилгаа авсан байтал хотын удирдлагуудын бүрэн буруугаас болж хотын төвд байрлаж байсан хамаг юм хэмхэрч хэрэггүй боллоо гэсэн. Эдгээрээр дүгнэхэд тодорхой албан тушаалтан хариуцлага хүлээж огцрох цаашлаад урьдчилж тооцоолоогүй, ухаарч бий болгоогүй бүхнийхээ төлөө хотын үе үеийн бүх удирдлагуудаас хариуцлага нэхэх ёстой.


Сэтгэгдэл

Buural [103.57.93.115] 2023-08-14 00:05:32

Монголчууд урт дурын хүмүүс. Үүгээр алдартай. Одоо ч урт дураа үгүүлсээр байна. 2023 оны үер хэцүү өнгөрч байна. Дарга нар олон түмэнд таалагдах гэж арга ядаж л байна. Үерт автсан хүмүүст төр тусалж л байна. Олны шахалтаар зарим газрын зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж ойлгогдож байна. Миний бодлоор бол саяны үер болсон газрууд дахиад үер болоход ус орохгүй болтол хамгаалах хэрэгтэй байна. Энэ зарчмаар ажиллах хэрэгтэй байна. Олны шахалтын цаана хүний эрх зөрчигдөх, хөрөнгө хамгаалагдахгүй зэрэг зөрчил нэмэгдэнэ. Болгоо. Үерийн шуудууг нээх чухал. Энэ нь тагтай бол зүгээр шүү.

Зочин [107.77.203.48] 2023-08-13 12:32:00

Хотын дарга крант нээж үер садруулсан юм шиг л ярих юмаа. Дэлхий даяар гал, усны аюул болж муу ёрын цаг айсуйг дохиолоод байна. Сануулга өгөөд байна. Аюулаас сэрэмжилэн зайлах хэрэгтэй,хувь хүмүүс.

zochin [192.82.69.146] 2023-08-13 07:21:14

baigaliin gamshig gegch hezeech, haana ch tohioldoh ayul. vvnees bolgoomjilj tur zasag. hvn ard.irged bvgd sergiileh heregtei um. Veriin aman deer horiglosoor baital suurishig uursduu ch uur busaddaa ch hohirol uchuuldag irgediin buruu bas bgaa.

Зочин [66.181.180.62] 2023-08-12 19:26:02

Дарга нарын хамаатнууд сэтгэгдэл битгий бич

Зочин [103.57.92.11] 2023-08-12 18:56:02

Бидний цөөхөн монголчууд ямар нэгэн бурууг бусадруу түлхдэг нэг хогийн зантай болжээ. 1.Дур зоргоороо болохгүй гээд сануулаад бхад дуртай газраа үерийн аманд буучихаад хэн нэг нь авчраад байрлуулсан мэт солиорцгоодог нэгэн байх, нөгөөх нь сонгуульд гарах гээд хаа хамаагүй газарт газар олгосон эрх мэдэлтэн бас нэгэн бх.Гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг бхаа. 2.Байгалийн гамшиг дэлхийн өнцөг булан бүрт болж бна. 3.Иргэд бид бас жаахан хувиа хичээсэн зангаа болимоор до, хог новшоо ядаж хаядаг хогийн сав мавандаа хийж сурмаар хаа хамаагүй жалаг хашааны буланд хаячих юм. Тиймд бид жаахан ч гэсэн юмны мөн чанарыг ухаарч ойлгох хэрэгтэй бнаа. Өөрсдөө ухаарахгүй болохоор байгаль дэлхий сануулж бна да. За тэгээд хэн нэгэнийг өмөөрөх гэсэнгүй шүү. Бодит амьдрал ийм л бна.

Зочин [192.82.67.154] 2023-08-12 14:39:19

Үерт автсан иргэд харамсалтай боловч өөрсдөд нь бас хариуцлагаыг ухамсарлуулах хэрэгтэй байна. Уулын үер гэдэг хэзээ л бол хэзээ хэлж ирдэггүй аюул. Үер орсон айлуудад газөр олголоо гэсэн өнөө л уулын бэлд өгсөн байх юм яасан ч ухаан муутай дарга нар вэ?

Зочин [103.10.22.135] 2023-08-12 12:43:42

Дарга нар комент бичихээ болиочээ

Зочин [103.10.22.135] 2023-08-12 12:37:38

Далан барих мөнгийг нь нэг бүдүүн дарга идчихсэн

Зочин [103.229.121.89] 2023-08-12 11:44:59

хойшдоо энэ байтугай юм их олон л болох байх даа. Өөрсдийнхөө төлөө амьдраад гол уснаас хол л байгаарай даа

Зочин [202.126.90.112] 2023-08-12 11:44:45

Тэр жаахан 10 сартай хүүхдийн төлөө үнэхээр харамсаж байна хэлэх ч үг олдохгүй гол гогдрж байна. Харин иргэд тэр тусмаа хөдөөнөөс ирсэн нөхдүүд дураараа дургиж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Үер усны аюул хэзээ ч болзошгүй үерийн аман дээр бууж хашаа хороо,байшин брилга,гэр орноо барьчихаад ямар хүмүүс очсон хэзээ ч үгэнд нь орохгүй байрлаж суурших нь зөв үү? Мөн гэр хороололын тэр тусмаа хөдөөнөөс ирсэн нөхдүүд бохир хогоо далан,шуудуу, жалга, судаг бүхэнд хогоо хийж үерийн усны зайлах онгорхой бүхнийг таглаж байгаа нь ДАРГА НАРЫН БУРУУ ЮУ? АРАЙ Л МУУХАЙ ХҮМҮҮС БИШ ҮҮ? ЯАГААД ДАРГА НАРЫН БУРУУ ГЭЖ ЯАГААД????? ИРГЭД ЯАГААД ИЙМ ХҮЙТЭН,ХАРГИС БАЙГАА ЮМ БЭ ЭНЭ ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ, МӨН ӨРӨӨЛ БУСДЫГ Ч ХОРЛОЛОО ШҮҮДЭЭ !!!!! ЯАГААД ЭНЭ БҮХ.ДУРАА ААШЛАЖ БАЙГАА НӨХДҮҮДИЙН БУРУУ БИШ. АЖЛАА ХИЙЖ ЯДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН БУРУУ ГЭЖ ????? АРАЙ Л. ТЭНЭГ БИШ ГЭЖ ҮҮ? ААА ХАРИН МИНИЙ ХУВЬД БОЛ ДУРААРАА ДУРГИГАГЧ ИРГЭД БУРУУ ГЭЖ БОДОЖ БАЙГАА

Зочин [103.10.22.135] 2023-08-12 12:44:50

Дарга нар коммент бичхээ зогсооно уу


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.