Нийт дөрвөн байршилд 31 рейсээр 2734 тонн ус соруулаад байна

Aдмин / Нийгэм

Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд орсон бороо өнөөдөр өдөр хүртэл үргэлжлэн орно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагууд болон дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хариу арга хэмжээг шуурхай аван ажиллаж байна. Тухайлбал, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас нийт дөрвөн байршилд 37 албан хаагч 12 машин техник, гурван насостойгоор замд тогтсон усыг соруулан тасралтгүй ажиллаж байна.

Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 31 рейсээр 2734 тонн ус соруулаад байна. Тодруулбал,

  • Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 120 мянгатын уулзвараас “Гэгээнтэн” хотхоны төв зам дагуу 19 рейсээр 114 тонн ус,
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн тойргоос Сонсголон руу эргэх уулзварт 12 рейсээр 120 тонн ус,
  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэгт нэг моторт помпоор 2500 тонн ус тус тус соруулсан.

Мөн Дунд, Сэлбэ гол дагуух үзлэг шалгалтыг тогтмол хийж байна.


Сэтгэгдэл

Суран ташуур [139.5.218.86] 2024-06-21 16:48:05

Сонго-уйлаа гэж үнэн хүчтэй юмаа!!! 29-ний бороонд завь, сал, урт түрийтэй усны гутлаа бэлдэх хэрэгтэй болох вий вий!!!

амаржаргал [103.57.93.162] 2024-06-21 16:15:10

Муу

Зочин [103.57.93.162] 2024-06-21 16:14:43

Бараг сарын өмнөөс л зам засаж шинээр хучиж хашлагыг нь сольж бсан. Анхнаас нь хийж байхад л мэргэжлийн биш хүн ч хараажын ус зайлуулах нүх ч байхгүй хашлага, зам дээрх ус нь хаашаа урсах юм бол гэж оньсого татахаар л бүр хэдэн метр газар үргэлжилсэн зам нь битүү бсанг их л гайхажбилээ. зам тавьж бгаа компани, хашлага хийж бгаа компаний жил бүр усанд үйрээд нураад үйрмэг болдог, хашлагын компанийг чанаргүй шаардлага хангахгүй стандартын бус бетон зуурмагаар хийдэг, албаар жил бүр сольж яаж мөнгө идэж ууж бгаа нь бүр дотор муухайрмаар. Үүнийг нь хянаж шалгадаг газар нь ч бхгүй. Хариуцлагыг нь хүлээх дургүй байгаль цаг агаар луу чихэж энэ тэр. Үнэхээрийн сэтгэл өвдмөөр

irgen [202.21.122.166] 2024-06-21 13:59:46

neeh ih hudlaa olon XXXXXXX ton us zuuluul gehiin

Зоин [139.5.218.177] 2024-06-21 13:57:20

Одоо хийж баыгаа зөв ажлыг өнгөрсөн төлөвлөлтгүй хийсэн ажилтай нь холбогдуулж шүүмлэхийн оронд санаачлагыг нь дэмжих хэрэгтэй. Хэрэв усыг нь соруулаагүй бол ажил хийсэнгүй,ард түмнийг үер усанд живүүлээд өөрсдөө тухлаад сууж байна гээд л орилоод эхлэнэ биз. Яахаараа бусдаас болон засаг төрөөсөө буруу болгоныг хайж байдаг юм. Бусад орнуудад "Цунами" болоод сая саяараа хүн ам нь үрэгдээд л нүүлгээд л ,хуурай газруудад жишээ нь ноднин жил Хятад улсад үер болоод 150 хүн үхлээ гээд мэдээлж байсан, гэтэл манайд үер болоод 4хүн амь эрсдсэн түүнийг энэ засас төр ард түмнээ хайхрахгүй алаад дууслаа гээд л орилолдоод байсан. Манайхан дандаа л засаг захиргаа, удирдах хүмүүсрүүгээ довтолж байдагаа больж, өөрсдөөсөө бурууг хамтад нь хайж сурмаар юм.

Зочин [103.161.242.189] 2024-06-22 09:26:26

За би бодит жишээ хэлье. Яг өнгөрсөн жил Драгон төвийн урд зам дагуу усны даланг шороогоор битүүлж дээр нь явган хүний зам тавьсан. Энэ даланг хучилтын хавтангаар хучаад доогуур нь ус нь усдаг, дээр нь явган хүн нь явдаг байхаар яагаад шийдэж болоогүй юм бол? Яг энэ үйлдлээс нь болоод Хаан бууз байрладаг уулзварт ус дүүрдэг болсон. Соруулаад зогсож байна.

иргэн [202.9.40.82] 2024-06-21 10:41:56

ИНГЭЖ УС ЗӨӨЖ БАЙХААР УС ЗАЙЛУУЛАХАА ЗАМТАЙГАА ЦУГ ХИЙДГҮЙ ЮМ УУ. 21р зуунд гутамшиг дээр нь илүү зардал л харагдаж байна. Усын өнгө уйлахгүй гээч нь үү. Төлөвлөлтгүй мэргэжлийн бус хүн хийсэн үү


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.