Замын-Үүд, Эрээний эдийн засгийн Хамтын ажиллагааны бүсийг ирэх онд нээх бэлтгэлийг хангаж байна

Aдмин / Эдийн засаг

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Улс төрийн зөвлөлийн дарга Цог тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр албан уулзалт хийжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Бүсчилсэн хөгжил, хилийн боомтуудын бүтээн байгуулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тусгасан бөгөөд Монгол Улсын Шадар сайд эдгээр асуудлыг хариуцаж ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын 2019 оны хэлэлцээрийн хэрэгжилтэд ихээхэн анхаарч байгаа. Учир нь энэ бол Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хооронд худалдаа эдийн засгийн коридор байгуулах, транзит тээвэр хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, мөн Евро-Азийн орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил орчмын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломж юм.

Иймд Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад анхаарч, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон БНХАУ-ын 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дулааны станц, Ус цэвэршүүлэх үйлдвэр, цэвэрлэх байгууламж, авто зам, цахилгаан хангамж гэх мэт дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийсэн. Мөн Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд дуусгахаар ажиллаж байна.

Үүний тулд нэн түрүүнд Замын-Үүд, Эрээний эдийн засгийн Хамтын ажиллагааны бүсийн хамтарсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эцэслэж хэрэгжилтийг хангахад анхаарах шаардлагатай байгаа бөгөөд улмаар Хоёр улсын чөлөөт бүсийг хооронд нь авто замаар холбох, улсын хилийг огтлон гарах цэгийг тогтоож холболтыг авто замыг талууд хамтран барих, мөн Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ирэх ондоо багтаж хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг нээхэд хоёр улсын Засгийн газраас анхаарч ажиллаж байна.

Энэ жил Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 30, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрсний 10 жилийн ой тохиож байгаа учраас Хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын ажил богино хугацаанд үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа талууд илэрхийлэв.


Сэтгэгдэл

нэргүй [59.153.112.193] 2024-10-07 13:48:22

Монгол талдаа юу ч хийгээгүй.Муу Ч.Хүрэлбаатар хогын шаар. Төсөл дээр ажиллаж байсан бүх хүнийг халаад хазгай хэлтэй Дөрвөдүүд авсан,тэгээд юү хийсийн. Батхүү чи ангийнхаа хүүхнийг төслийн зохицуулагчаар тавиад хэдэн тендер хуслаав

Зочин [103.57.92.171] 2024-09-25 12:26:22

Олон жил яригдсан ажил одоо нэг хэрэгжиж эхлэх юм шиг байна даа. Энэ ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байж гаднаас авсан олон сая долларын үр ашиг нь гарч эхлэнэ дээ. Ковидын үед хил гааль хаагдахад Монгол улсад ямар их хүндрэл үүсч байсныг бид мартаагүй. Энэ үед энэхүү хил дамнасан чөлөөт бүс хэвийн ажиллаж эхэлсэн байсан бол бидэнд харьцангуй бага хүндрэл үүсч эрсдэл багатай даван туулах байсан гэж бодогддог. Одоо харин энэ боломжийг ашиглаж маш хурдан ажил хэрэг болгох нь чухал шүү.

Зочин [47.84.89.102] 2024-09-25 12:00:42

Замын үдэд юмаа оруулж ир зар гээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.