Ойрх Дорнод руу АНУ-ын цэргийг нэмж илгээжээ
Израил улс болон “Хезболла” бүлэглэлийн хооронд үүсээд буй хурцадмал байдал улам даамжирч байгаатай холбогдуулан АНУ-ын эрх баригчид Ойрх Дорнодод нэмж цэрэг илгээж байгаа тухай Пентагоны төлөөлөгч даваа гарагт мэдэгдэв.
“Бүс нутагт байрлаж буй цэргүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид цөөн тооны цэргийн албан хаагчдыг нэмж илгээж байна” гэж Пентагоны төлөөлөгч, хошууч генерал Патрик Райдер сэтгүүлчдэд мэдэгджээ.
Газын зурваст жил шахам үргэлжилж буй дайнд ХАМАС-т дэмжлэг үзүүлж Израилын нутаг дэвсгэр лүү пуужингаар харваж байгаа “Хезболла” бүлэглэлийн эсрэг Израил улс цэргийн ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа юм.
Өчигдөр Израилын цэргүүд Бекаа хөндийд, мөн Сирийн хилийн ойролцоох “Хезболла” бүлэглэлийн байрлалуудад цохилт өгчээ. Даваа гаргийн орой Израилын арми Ливаны нийслэлийн өмнөд захад өгсөн цохилтын бай нь “Хезболла”-гийн удирдагчдын нэг болох Али Караки байсан гэж аюулгүй байдлын албаны эх сурвалж “Ройтерс” агентлагт мэдээлсэн байна.
Ж.Байдены засаг захиргаа Газад болж буй мөргөлдөөний хурцатгахгүй байхыг зорьж байгаа бөгөөд Израил, Ливаны хил орчимд үүсээд буй хямралыг дипломат арга замаар шийдвэрлэхийг хэдэнтээ уриалжээ.
Сэтгэгдэл
Зочин [192.82.66.27] 2024-10-04 14:56:04
Бах Эрдэнийн хүү ОДБАЯР БИЛҮҮ таг шүү. Барууныхан бөмбөгдөөд Ойрхи Дорнодын улсуудыг байхгүй болгох нь байна шүү.
Зочин [66.181.178.114] 2024-10-02 22:09:31
Өчигдөр Иран улс Израйль руу 180 тооны алсын болон дунд тусгалн пуужин харважээ Хэт авианы пуужингууд нь бүгд байндаа туссан нь АНУСЫН Израйль ийг газрын хөрснөөс арчаад хаячих шахлаа
Монгол [176.2.66.76] 2024-09-30 12:11:27
Тэр гөлөгнүүд цаадуул нь гудамжинд гар гэвэл л гарна шүү дэ. Амьсгаанууд. Бөөн санхүүжилттай хулгайчууд байдаг юм байна лээ
Зочин [66.181.178.114] 2024-09-29 08:05:51
Хүүрээ чандарлуулах нь тодорхой боллоо
NO WAR [202.179.25.8] 2024-09-25 12:06:28
NO WAR - ЫНХАН ТАГ ШҮҮ_
Зочин [95.156.68.248] 2024-10-04 23:15:23
Манайх бол Yes war болсон