Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, цаг агаар тогтуун байна
Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, цаг агаар тогтуун байна.
2024 оны есдүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор, Хангай нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
2024 оны есдүгээр сарын 22-ноос 2024 оны есдүгээр сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас орно. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст ихэнх нутгаар сэрүүснэ.
Сэтгэгдэл